Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан. Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн гэх.
Б.Дөлгөөнийг холбогдох хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-нд болсон. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж буйгаар "Автомашинаар нэгнээ дайрч, хэргийн газраас зугтсан Б.Д-ийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн ялагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсан. Харин зодоонд оролцсон бусад залууг олон нийтийн газар танхайрсан гэх 20.16 дугаар зүйлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм. Харин хохирогч Э.С ГССҮТ-д хүзүү, сээрний хагалгаанд хоёр удаа орж, эмнэлгээс гарсан талаар өмнө мэдээлсэн. Харин одоо хохирогчийн биеийн байдал ямар байгаа, хаана эмчлүүлж байгаа талаар түүний ааваас тодруулсан юм. Тэрбээр “Хүү минь Дорнод аймагт гэртээ байгаа. Хөл, гар нь мэдээ ороогүй. Эмч нар очиж үзэж байгаа” гэсэн юм.
| Дорнод аймагт автомашинд мөргүүлсэн хохирогчийн аав: Хүү минь гэртээ эмчлүүлж байгаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |