Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан. Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн гэх. Тэгвэл Б.Дөлгөөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 4-нд болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Автомашинаар нэгнээ дайрч, хэргийн газраас зугтсан Б.Д-ийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсан. Хэргийн шүүх хурал Дорнод аймагт болж байна. Харин зодоонд оролцсон бусад залууг олон нийтийн газар танхайрсан гэх 20.16 дугаар зүйлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэсэн юм.
Харин автомашинд дайруулсан хохирогч Э.С-ын биеийн байдал ямар байгаа талаар түүний ааваас тодрууллаа. Тэрбээр “Хүү минь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, хоёр удаа хүзүү, сээрний хагалгаанд орсон. Харин өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Хүүгийн минь нугас нь бяцарсан гэх оноштой тул хөл нь мэдээгүй, тэргэнцэртэй байгаа. Одоогоор гадаад руу явж эмчлүүлэх эсэхээ шийдээгүй байна. Ээж нь удахгүй төрөх учир эмнэлгээр явах ажил их байна” гэлээ.
| Дорнод аймагт автомашинд мөргүүлсэн Э.С-ын аав: Хүүгийн минь нугас бяцарч, хөл нь мэдээгүй байгаа ч өнөөдөр эмнэлгээс гарна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |