-АВТОМАШИНААР ХҮН ДАЙРСАН Б.ДӨЛГӨӨНИЙГ ЦАГДАН ХОРЬСОН-
Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан. Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн гэх. Тэгвэл Б.Дөлгөөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Автомашинаар нэгнээ дайрч, хэргийн газраас зугтсан Б.Д-ийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн ялагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсан. Хэргийн шүүх хурал Дорнод аймагт болж байна. Харин зодоонд оролцсон бусад залууг олон нийтийн газар танхайрсан гэх 20.16 дугаар зүйлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.
| Автомашинаар нэгнээ дайрч, гэмтээсэн 18 настай Б.Д-ийн шүүх хурал Дорнод аймагт болж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |