Есөн настай охин хойт эцгийнхээ гарт амь үрэгдсэн тухай бид нийтэлсэн. Тэгвэл талийгаач охины цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний урьдчилсан дүн гарсан байна. Энэ талаар Шүүх эмнэлгийн дарга Г.Дагиймаа “Дүгнэлт бүрэн эцэслэгдэж гараагүй байна. Манайх хэргийн газар очсон, энэ сарын 20-ны өглөө. Охиныг яаралтай задлан шинжилгээнд оруулсан. Гадна талд дух, зүүн хацарт хуучин зулгаралтуудтай. Дотор эрхтэн нь хоёр талын хавирга нэлэнхүйдээ хугарсан. Хуучин бороолсон хугаралтай. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Тэр орчимд ходоодны бохирлогдсон шингэнтэй. Мөн 12 хуруу гэдэсний орчимд 500 грамм шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн урагдлын хордлогоор нас барсан байна. Урьдчилсан байдлаар тодорхой гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай гэж дүгнэж байна” хэмээн мэдээлсэн.
Харин хэвлийн гялтангийн урагдлын хордлого гэдэг оношийг мэс заслын эмч Н.Алтангэрэлээс тодруулахад, “Хэвлийн гялтан гэдэг нь хүний гэдэсний хамгийн дотор эрхтний хальс гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, элэг, ходоод гэдэс гээд хэвлийн эрхтнийг хучиж байдаг хальс нь урагдаж цоорсон гэсэн үг. Ямар нэгэн байдлаар хэвлий рүүгээ хүчтэй цохиулах, юманд дарагдах зэрэг гадны нөлөө, гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн урагдал үүснэ. Түүнээс зүгээр байж байгаад үүсэхгүй. Хэвлийн гялтангийн урагдал нь дотор эрхтний гэмтэлтэй хавсарсан бол аминд хүрэх магадлалтай” гэв.
| Мэс заслын эмч Н.Алтангэрэл: Хүчтэй цохиулах, юманд дарагдах зэрэг гадны нөлөө, гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн урагдал үүснэ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |