Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед цахим орчинд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван “Манай улсад цахим залилан, садар самуун сурталчлах, насанд хүрээгүй хүүхдийг уг хэрэгт уруу татах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг кибер гэмт хэрэг түгээмэл гарч байна. Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө залилж авах, банкны нэвтрэх нэр болон нууц үгийг мэхэлж авах болон таах зэргээр иргэдийг хохироож байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Иргэд фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг гар утасны дугаар болон төрсөн өдрийнхөө он сараар хийдэг, гар утасныхаа хамгаалалтын горимыг бүрэн ашигладаггүй. Мөн цахим хаягийн цаана байгаа хүнийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлж, хохирогч болж байна.
Гэмт этгээдүүд зарим тохиолдолд тусгай зориулалтын программ ашиглаж байна. Тухайлбал, кибер гэмт хэрэгт холбогдогч Э, Г, Ж, Т, Ч нар нь үгсэн тохиролцож, иргэдийн хаяг руу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, өөрсдөө нэвтрэн бүртгэлтэй мэдээллүүдийг өөрчлөн олон тооны цахим хаяг цуглуулжээ.
Үүнийгээ ашиг олох зорилгоор бусдад зарах болон тухайн мэдээллийн хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор олон тооны хаягийг нэг командаар удирдах программ зохиож, гадаадад серверээ байрлуулсан байна. Улмаар бусдаас захиалга авч, олон нийтийн сүлжээнд бусдыг харлуулах, эсвэл илтэд дэмжих үйлдэл хийдэг нь тогтоогдсон. Уг хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
| “Бусдын цахим хаягийг олзлон, захиалгаар хэн нэгнийг харлуулах эсвэл илтэд дэмжих үйлдэл хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн” |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |