АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар өнгөрсөн тавдугаар сарын 15-нд зам тээврийн осол гаргаж 80 настай иргэнийг мөргөжээ. Харамсалтай нь, тухайн иргэн ослын гэмтлээ даалгүй өнөөдөр нас барсан байна. Энэ талаар бид талийгаачийн ар гэртээ холбогдож, мэдээлэл авсан юм.
Талийгаачийн хүү Ц.Ариунболд "Аав минь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Насаараа автобус баазад ажиллаж, тэтгэвэртээ гарсан. Энэ жил 80 нас хүрсэн. Өглөө бүр "Атар" талхны үйлдвэрээс талх авдаг юм. Тухайн осол тавдугаар сарын 15-нд болсон. Г.Батбаатар гэдэг хүн Ланд-200 маркийн автомашинаар мөргөсөн байсан. Ингээд ард талынх нь машины залуу, эмэгтэй хоёр тусламж дуудаж, бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэр хоёр АШУҮИС-ийг төгссөн хүмүүс учраас Г.Батбаатар гэдэг хүнийг таньсан байна лээ. Аав минь ослоос маш хүнд бэртэл авч, зүүн хэсэг нь тэр чигтэй бэртсэн байсан. Тухай үед нь Г.Батбаатар "Хүнээ л босгоод" авбал болно гэж байсан.
Ингээд сар гаран ГССҮТ-д эмчлүүлээд удаан хэвтэж, уушги нь устаж, өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон. Эмнэлгүүд хавсарсан хүнд гэмтэлтэй гээд хүлээж авсангүй. Ингээд би Г.Батбаатар гэдэг хүнийг эмнэлэг олоод өг гэж гуйсан чинь хөдлөөгүй. Зургадугаар сарын 19 хүртэл тэр хүн бидэнтэй холбоотой байсан, эмчилгээний зардал мөнгөнд тусламж үзүүлсэн. Түүнээс хойш холбоо тасарч, биеийн байдал нь хүнд үед "Эмнэлэг олоод өгөөч" гэж гуйгаад байхад хариу өгөөгүй. Бид үүнд гомдолтой байна.
Өнөөдрийг хүртэл аавтай минь уулзалгүй байсаар, уучлалт гуйж амжилгүй явуулчихлаа" гэлээ.
| Ц.Ариунболд: АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар 80 настай аавыг минь машинаар мөргөчихөөд, уучлалт ч гуйсангүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |