-Манай байгууллага хуульчидтай хамтарч, хоёр хоногийн өмнөөс Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор төрийн байгууллагууд руу шаардлага хүргүүлж, нөлөөллийн ажлаа эхэлсэн. Ковидын вакцин хийлгээгүй хүүхдүүд цар тахлын үед хурдан морины уралдаанд оролцох нь эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар хүүхдийн дээд ашиг сонирхлыг хөндсөн тогтоол гаргасан гэж үзээд “171 дүгээр тогтоолынхоо зарим хэсгийг өөрчилнө үү” хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2021 оны зургадугаар сарын 23-ны Засгийн газрын 171 дүгээр тогтоолын хоёр болон гуравт “Халдвар хамгааллын дэглэмийг сахин хурдан морины уралдаан зохион байгуулах” тухай заасан. Иргэний нийгмийн байгууллага, эрх зүйчид хамтран энэ тогтоолыг биелүүлж эхлэхээс урьтаж, тогтоолын тус хэсгүүдийг өөрчлүүлэхийг зорьж байна.

-Энэ жилийн наадмаар хэдэн хүүхэд хурдан морь унах талаар тоон мэдээлэл авсан уу?
-Бид энэ жилийн наадмаар 387 хүүхэд уралдана гэсэн тоо баримтыг олж аваад байна. Гэхдээ өчигдөр (уржигдар) есөн мянга орчим морь уралдана гэж байсан. Тэгэхээр тэр олон морийг унах хүүхдүүдийн тоо нэмэгдэх болов уу. Албан ёсоор наадмын хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн тоо байдаггүй юм билээ.
-Та бүхэн дараагийн удаа ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Юун түрүүн бид Засгийн газрын 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Мөн энэ асуудалд хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулахаар лобби бүлэг үүсгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай байгууллага 30 орчим байгууллага руу албан хүсэлт, мэдээлэл явуулж байна. Мөн Ерөнхий сайд, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, УОК, аймаг, нийслэлийн Засаг дарга нар руу албан бичиг илгээлээ. Төрийн байгууллага руу явуулах албан бичгээ Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд үндэслэн хурдан морины уралдаан зохион байгуулах тал дээр судалгаа шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийсэн үү, тоон мэдээлэл өгөөч гэдэг талаас явуулж байна. Мөн Хүүхдийн эрхийн хороо, Дэлхийн зөн, Японы хүүхдийг ивээх сангийн суурийн төлөөлөгч гээд энэ чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллагууд руу албан бичиг явуулж байгаа. Бид энэ жилийн Үндэсний баяр наадмаас хурдан морины уралдаан зохион байгуулахыг хасуулах тал дээр маш том байр суурьтай байна. Энэ сард гэхэд хоёр хүүхэд хурдан мориноос унаж, нэг нь нас барж, нөгөөх нь чирэгдэж гэмтсэн. Тиймээс энэ тал дээр тодорхой үндэслэлтэй санал зөвлөмжүүд хүргүүлж байгаа. Засгийн газар үнэхээр л хүнээ боддог, хүүхдийн эрхийг дээдэлдэг бол хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргах хэрэгтэй. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргаад, дуу хоолойгоо илэрхийлээд явж байна.
-Өмнө нь өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж ялалт байгуулсан иргэний нийгмийн байгууллагууд одоо хамтран ажиллаж байна уу?
-Тэр асуудал дээр ажилласан өмгөөлөгч, хуульчид бидэнтэй хамтран ажиллаж байна. Харин иргэний нийгмийн байгууллагууд нь хамтраагүй. Ер нь бид хүүхдийн эрхийг эрсдэлд орсных дараа бус эрсдэлд орохоос өмнө хамгаалж байх хэрэгтэй.
Б.Бадамзул
| “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.ГАНБАЯР: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдэлдэг бол хурдан морины уралдааныг цуцлах хэрэгтэй |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |