Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаа нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд явжээ. Тэднийг буцах замд хоёр нь ядарч замд үлджээ. Тэдний нэг нь нас барж, нэг нь сураггүй болжээ.
Тус дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд хайж эхэлжээ. Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн байна.
| Самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |