• Өнөөдөр 2024-04-29

Нийтийн албанд томилогдохоор 153 хүн АТГ-т ханджээ

2021-06-15,   422

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 7-11-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 66 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 87 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас дөрвөн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
 
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 12 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Нийтийн албанд томилогдохоор 153 хүн АТГ-т ханджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188