Хил дээр буун дуу гарав. Харуулын даргаа байлдагч нь буудаж, амь насыг нь хөнөөлөө. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Зэвсэглэсэн байлдагчид хилийн ойролцоо нутаглаж байсан айлаас мотоцикль авч, нутгийн гүн рүү зугтаасан байдаг. Сумтай буу аван уул руу зугтсан хоёр байлдагчийг өчигдөр Алтай сумын нутаг Зөөлөн богд уулнаас баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл байлдагч Х харуулын даргаа буудсан гэдгээ хүлээсэн тухай мэдээлэл гараад байгаа. Тэрбээр ар гэрийнхэндээ “Харуулын даргынхаа дарамт шахалтаас болж хүн амины хэрэг үйлдсэн. Үнэхээр тэвчсэнгүй ээ, уг нь тэвчиж, тэсэж байгаад албаа хаана гэж маш олон удаа бодож байсан боловч сүүлийнх дээр үнэхээр тэссэнгүй” гэж ярьсан гэх. Одоогоор үүнээс өөр мэдээлэл алга байна.
Байлдагч нарын өгсөн мэдүүлгээр гэмт хэргийн нөхцөл байдал цаашид тодорхой болно. Үнэхээр тэднийг тэсвэрлэхийн аргагүй дээрэлхэж, дарамталж байсан уу. Х гэх цэрэг юунаас болж харуулын даргаа буудах болов, сэтгэл хөдлөлдөө автсан уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллагынхан шалгаж тогтооно. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар ажлын хэсэг гаргаж, цэргийн ангиудад шалгалт хийж, болж өнгөрсөн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох ажлыг шуурхай эхлүүлэх биз ээ. Гол нь байлдагч нь даргаа буудаж, хөнөөсөн хэрэг өмнө нь цөөнгүй удаа гарч байсан. Энэ нь хилийн цэргийн ангиудад байлдагчдыг яргалах, тамлах, дэглэх явдал амь бөхтэй оршсоор байдгийн илрэл, баталгаа мөн билээ. Үүнийг гэрчилсэн, эх орны хүү болох гэж яваад ялтан болж дууссан цөөн баримт дурдъя.
“Харуулын даргынхаа дарамт шахалтаас болж хүн амины хэрэг үйлдсэн. Үнэхээр тэвчсэнгүй ээ, уг нь тэвчиж, тэсэж байгаад албаа хаана гэж маш олон удаа бодож байсан боловч сүүлийнх дээр үнэхээр тэссэнгүй”
Увс аймгийн Давст сумын Мөнххайрхан заставын орлогч дарга, дэслэгч Ж.Лувсаншарав, хилийн харуулын дарга, ахлагч Ү.Одболд нарын амь насыг хөнөөсөн хэрэг 2013 онд гарч байлаа. Байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар дээрх хэргийг үйлдсэн байдаг. Дарга нараа буудаж хөнөөсөн хилчид ОХУ руу хил даван зугтсан байдаг. Гэвч оргон зайлснаас нь дөрөв хоногийн дараа тэднийг ОХУ-ын Хилийн тагнуулын албаны цагдаа нар баривчилж, тус улсын хуулийн дагуу Н.Алтанхуягт дөрөв, Д.Отгонхишиг, Ч.ЭнхАмгаланд гурван жилийн ял оноосон билээ. Ингээд ялтан шилжүүлэх шугамаар ирж, хилчдийг шүүх хурал болсон байдаг. Шүүх бүрэлдэхүүн Н.Алтанхуягийг 25 жил хорих ял оноож үүнийхээ таван жилийг гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид, Д.Отгонхишигийг 20 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байлаа. Харин Ч.Энх-Амарыг хүний амь бүрэлгэх гэмт хэрэгт оролцоогүй гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.
Энэ бүхнийг дурдсаны учир нь эдгээр хөвгүүд “Цэрэгт очоод ахлагч, захирагчаа буудъя” гэж цэрэгт яваагүй нь тодорхой. Тэднийг Монголын хилийн цэргийн салбарт нуугдаж буй яргалал, тамлал ийм зүйл хийхэд нөлөөлсөн, шууд түлхсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Тэд тэсэхээ байгаад ирэхээрээ ахлагч, захирагч нараа буудаж, “Энд ийм хууль бус, хүний эрхийг уландаа гишгэсэн, хүний ёсноос гажууд зүйл болж байна шүү” гэдгийг илчилдэг гэсэн үг.
Хил дээр буун дуу гарч, бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэрэг гарах болгонд хилийн цэргийнхэн болон дарга, удирдлагууд нь “Цэрэг, байлдагчдыг дарамталсан асуудал огт байхгүй. Бид хамгийн сайнаараа ханддаг. Бид буруугүй” гэж өөрсдийгөө үхэн хатан хамгаалдаг. Ингээд хариуцлага хүлээлээ гэхэд хамгийн ихдээ Отрядын дарга, заставын дарга нар ажлаасаа чөлөөлөгдсөн, солигдсон болоод л өнгөрдөг. Энэ удаад ч гэсэн Хилийн цэргийнхэн бас л башир аргаа хэрэглэх гэж байгаа бололтой. Өмнөх дарга нарын амиа алдсан хэрэг дандаа л дарамт шахалт, таарамжгүй харилцаанаас болж гарсныг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ХХЕГ-ынхан алдаагаа засаагүй. Бүр идээ бээр болтол нь даамжруулж байгааг энэ удаагийн хэрэг баталж буй.
Хилийн цэрэгт алба хаасан залуус “Цэрэгт явлаа гэсэн аж ахуйн ажил хийж байгаад ирдэг. Хилийн цэргийнхэн үнээ тугал, адуу, хонь, хурга, ишигтэй зууралддаг. Чөдөр тушаа зангидах, малын өвс, тэжээл бэлтгэх гээд тэдний зарц шиг л байдаг. Түүнээс цэргийн эрдэм гэж заахгүй. Бас хэн ч очихгүй, хүний бараагүй газар аваачаад зодоод, дэглээд байдаг. Энэ бүхнээс нь ямар ч хүн залхахаар” хэмээх гомдол тасардаггүй ч тэд хав дараад өнгөрдөг гэх.
Энэ бүхнийг дурдсаны учир нь эдгээр хөвгүүд “Цэрэгт очоод ахлагч, захирагчаа буудъя” гэж цэрэгт яваагүй нь тодорхой. Тэднийг Монголын хилийн цэрэгт нуугдаж буй яргалал, тамлал ийм зүйл хийхэд нөлөөлсөн, шууд түлхсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Тэд тэсэхээ байгаад ирэхээрээ ахлагч, захирагч нараа буудаж, “Энд ийм хууль бус, хүний эрхийг уландаа гишгэсэн, хүний ёсноос гажууд зүйл болж байна шүү” гэдгийг илчилдэг гэсэн үг
Түүнчлэн хилийн цэрэгт ирж байгаа залуусыг сэтгэл санааг нь дэмжих, бэлтгэх сургалт, элдэв арга хэмжээ, ажил огт хийдэггүй гэдэг. Энэ талаар нэгэн эх сурвалж “Татагдаж ирсэн цэргүүдийн сэтгэл зүйг бэлтгэх тухай сургалтууд ор тас хаягдаад удаж байна. Тэгсэн мөртлөө сэтгэл санаа нь төлөвшиж амжаагүй, дөнгөж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ирж байгаа залууст буу бариулаад, харуулын манаанд гаргачихдаг. Сумтай буу үүрсэн залуусын сэтгэл санаа тогтворгүй болж байгаад огт анхаарал хандуулддаггүй. Ингээд харуулын даргатайгаа муудалцсанаасаа болоод буудчихдаг. Хил хамгаалах ерөнхий газрын дарга нар энэ болгонд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэр бүү хэл хэрэг юунаас болж гараад байгаа, үүнийг яавал таслан зогсоох талаар ч олигтой ажил хийдэггүй. Зөвхөн зөөлөн сандал дээр сууж, өөрийгөө болон бүлэглэлээ хамгаалдаг” гэсэн юм.
Иймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатар та хилийн цэрэгт бугшсан их яргалал, тамлалд анхаарал хандуулж, ардын хүүхдүүдийг нэг бол эрэмдэг, эсвэл алуурчин, заримыг нь бүр шороонд булдаг тогтолцоог зад татаж, зохих хүмүүст нь хариуцлага тооцож, энэ салбарын идээ бээрийг цэвэрлэж өгнө үү.
Өмнөх дарга нарын амиа алдсан хэрэг дандаа л дарамт шахалт, таарамжгүй харилцаанаас болж гарсныг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ХХЕГ-ынхан алдаагаа засаагүй. Бүр идээ бээр болтол нь даамжруулж байгааг энэ удаагийн хэрэг баталж буй
| Онцлох нийтлэл: ХИЛИЙН ЦЭРГИЙН УЖГИРСАН ДАРАМТ, ЯРГАЛАЛ ЦЭРЭГ НЬ ДАРГАА БУУДАЖ ХӨНӨӨСНӨӨР ИЛ БОЛДОГ ЮМ ШҮҮ, Х.НЯМБААТАР САЙД АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |