Тоёотагийн албан ёсны дилер “Мөнххада” ХХК-ийн ажилтнууд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа билээ. Анх ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэгдүгээр сарын 1-нд "Мөнххада" компанийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэрбээр “Тус халдварын голомт тодорхойгүй, тандалт судалгаа хийж байна. Энэ компанийн 116 ажилтнаас ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлалаа. Хоёрдогч хавтал 92 хүн байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна" хэмээсэн. Ингэж хэлснээс хойш буюу гурван хоногийн дотор тус компаниас үүсэлтэй батлагдсан тохиолдол зургаа болоод байна. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд Я.Содбаатар "Мөнххада” компани арванхоёрдугаар сарын 22-нд байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан. Арванхоёрдугаар сарын 14-22-ны хооронд энэ байгууллага ажилласан. Цөөн хүмүүний алдаанаас болоод нийт иргэд хөл хорионд орох эрсдэлтэй байдал үүсэж байна. Ойр, дам хавьтлыг илрүүлэх үед нууцаар арга хэмжээнд оролцсон, тав, арвуулаа салхинд гарсан, байрны найранд очсон зэрэг нь ил болсон. Зөрчлийн хуулиар холбогдох хариуцлага тооцож байгаа” гэсэн юм.
Бид “Мөнххада” компанийн ажилтантай холбогдож, мэдээлэл авлаа. Тэрбээр нэр, албан тушаалаа нууцлахыг хүссэн бөгөөд өөрөө халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа талаараа өгүүлсэн. “Мөнххада” ХХК-ийн ажилтан А-аас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Танай компанийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед арга хэмжээ зохион байгуулсан талаар албаныхан мэдээлж байна.
-Манай компанитай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 22-нд арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан. Манайх шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй. “Мөнххада” компанийн оффис дээр ямар ч үйл ажиллагаа болоогүй. Энэ мэдээллийг хараад бид гайхаад сууж байна.
-Шадар сайд Я.Содбаатар "Мөнххада” компани арванхоёрдугаар сарын 22-нд байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан” гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл яагаад ингэж мэдээлсэн юм бол?
-Бид ч мөн ялгаагүй ийм мэдээлэл гарсанд гайхаж байна. Арванхоёрдугаар сарын 22 ажлын сүүлийн өдөр байсан учраас өнгөрсөн жил бусдыгаа манлайлан ажилласан шилдэг ажилтнуудаа шалгаруулсан. Ингэхдээ энэ арга хэмжээ нь таван минутын хугацаанд л өрнөсөн. Ажилтнуудаа серверсийн том зааланд хоёр метрийн зайтай зогсоож байгаад, оны шилдгүүддээ танилцуулаад, тараасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Тэрнээс хойш буюу хөл хорио тогтоосон өдрөөс манай байгууллагынхан ажиллаагүй.
-Тэгэхээр арга хэмжэээ зохион байгуулсан л байна шүү дээ?
-Энэ чинь арга хэмжээ биш. Тодорхой арга хэмжээ зохион байгуулсан гэдэг нь буруу шүү дээ. Үүнийг хүмүүс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан гэж ойлгоод байна.
-Байгууллагынхаа шилдгийг шалгаруулах арга хэмжээнд хэчнээн хүн оролцсон бэ?
-Манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ тухайн үед ажиллаж байсан. Тухайн үед манай байгууллагын 110 гаруй ажилтан байсан юм. Бид энгийн үед хурлын зааландаа цуглаж, хуралддаг байсан бол тухайн өдөр том талбайтай зааландаа цугласан. Коронавирусийн цар тахлын үе учраас бид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барьж байсныг хэлмээр байна. Мөн ариутгал, халдваргүйжилт ойр ойрхон хийж, ажилтнууддаа амны хаалт, ариутгагч хангалттай тарааж өгсөн. УОК-оос өгсөн үүрэг, зөвлөмжийн дагуу манайхаар үйлчлүүлсэн бүх хүнийг зааврын дагуу бүртгэж, ариутгал хийж байлаа. Түүнчлэн манай ажилтнууд нүдний шилтэй маск, нэг удаагийн бээлий тогтмол хэрэглэж байсан.
-Одоогийн байдлаар зургаан хүнээс халдвар илрээд байгаа гэсэн. Халдвар авсан хүмүүс нь тухайн өдөр нэг ширээнд суусан ч гэдэг юм уу, ойрхон байсан уу?
-Халдвар авсан зургаан хүн амны хаалтаа тайлаад, нэг оргилуун дарс уусан. Тодорхой хэлбэл, орой ажил тарах үеэр буюу 22:00 цагийн үед долоон хүн оргилуун дарс хувааж уугаад, тарцгаасан юм. Гэхдээ хүмүүсийн олонх нь уугаагүй, аягандаа үлдээсэн гэнэ лээ. Энэ мөн л 10 минутын дотор болж өнгөрсөн. Бусад ажилтан оргилуун дарс уугаагүй. Нэг аягаар дамжуулж уугаагүй, нэг удаагийн цаасан аягаар уусан. Амны хаалтаа тайлж, оргилуун дарс уусан долоон хүний зургаа нь халдвар авсан нь батлагдсан.
-Халдвар авсан зургаан хүний нэг нь та юу. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Тийм ээ. Бидний биеийн байдал хэвийн байгаа. Шинж тэмдэггүй шахам байна. Халуурч, зовиур илэрсэн хүн байхгүй. Манай компанийн ажилтнуудын олонх нь залуучууд. Халдвар авсан зургаан хүн дандаа залуу хүмүүс.
-Анх халдвар илэрсэн хүн нь хаанаас халдвар авсан гэж таамаглаж байгаа вэ. Тийм таамаг бий юү?
-Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар гээд олон газраас нэгдүгээр сарын 1-нээс хойш байнга залгаж, мэдүүлэг авч байна. Одоогоор хаанаас халдвар авснаа үнэхээр мэдэхгүй байна. Бид ч юугаа мэдэх билээ дээ.
| “Мөнххада” ХХК-ийн ажилтан А: Оргилуун дарс уусан долоон хүний зургаа нь халдвар авсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |