• Өнөөдөр 2024-04-19

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-Н ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДОЖ БУЙ Д.АРИУНБОЛД УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН "САНХҮҮЖҮҮЛЭГЧ" БАЙЖЭЭ

2023-06-30,   3101

         АТГ-аас “Нүүрсний хулгай”-н хэрэгт Ардын намын таван гишүүнийг нэр цохон зарласан. Нэр нь зарлагдсан таван гишүүний нэг нь Ш.Раднаасэд. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Би нүүрсний хулгайн хэрэгтэй огт хамаагүй. АТГ-т шалгагдаж байгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хуучин удирдлагуудыг танихгүй, мэдэхгүй. Миний тойргийг булаахын тулд зохиомлоор нүүрсний хэрэг тохож байна. Намын даргыгаа дагаж далдганадаггүй болохоор тэр биз. Шаардлагатай бол намаасаа гарна” гэж мэдэгдээд буй. Харамсалтай нь, тэр ингэж “гүтгэгдсэн”, “гэмгүй” хүний дүрд тоглож буй ч “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой гэдэг нь хууль хяналтынхны мөрдлөгөөр, бүр хөдөлшгүй баримтуудаар нотлогдож байгаа ажээ. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т шалгагдаж, өдгөө цагдан хоригдож буй Д.Ариунболдын гол хамсаатан байжээ. Өөрөөр бол, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирж байгаа ажээ. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа ил тод зарласан аж. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нар ямар холбоотой явж ирснийг баримтаар дэлгэж харуулъя. 

Д.АРИУНБОЛД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХӨӨСӨӨ ХОЁР САРЫН ӨМНӨ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДТЭЙ ХАМТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ОЧИЖ, ХҮҮХДҮҮД, МАЛЧИД, АХМАД НАСТНУУДАД ГАРЫН БЭЛЭГ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД АВТОМАШИН БЭЛЭГЛЭЖ БАЙЖЭЭ

     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд Говь-Алтай аймгийнх буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг нутаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар хувь, хувьсгалын журмаар маш ойр холбоотой явж иржээ. Тухайлбал, Ш.Раднаасэд Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2016-2018 онд Говь-Алтай аймаг руу байнга дагуулж явж, хамтдаа бэлэг тараадаг байсан нь гэрэл зургаар баримт болж үлджээ.  Өөрөөр бол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд Ш.Раднаасэдийн тойргоо “услах” санхүүжүүлэгч байсан буюу тэд “Нүүрсний хулгай”-н мөнгөнийхөө багахан хэсгээр Говь-Алтай аймгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, гарын бэлэг гардуулж, албан байгууллагуудад автомашин бэлэглэх гэх мэтээр “нүгэл”-ээ нимгэлж байсан гэх баримтууд байна.  
 
Жишээ 1. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөхөөс хоёр сарын өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард хамтдаа Говь-Алтай аймгийн бүх сумдаар тойрчээ. Тэр үед Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймгийн Аварга малчдад гарын бэлэг гардуулж, төрийн одон, медаль “тарааж”, албан байгууллагуудад автомашин бэлэглэж, мөнгийг ёстой л “цацах” шиг болжээ. 
 
Заримаас нь дурдвал,
  • Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “УАЗ-Пургон” автомашин, 5 ширхэг Японы “Suzuki” мотоцикл, “Приүс-30” автомашин бэлэглэсэн. 
  • Говь-Алтай аймгийн III сургуулийн тусгай хэрэгцээт ангийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн. 
  • Баян-Уул, Халиун, Жаргалан, Тайшир, Төгрөг, Есөнбулаг, Шарга, Хөх морьт сумдын малчдад өвс, тэжээл, дулаан хувцас болон мөнгөн тусламж үзүүлсэн. 
  • Говь-Алтай аймгийн 70 настай 1449 ахмад настанд гарын бэлэг гардуулсан. 
  • Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Төгрөг, Шарга сумын эрүүл мэндийн төвүүдэд “УАЗ-Пургон” автомашин бэлэглэсэн.
Товчхондоо, Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар тухайн үед таарсан болгондоо гарын бэлэг гардуулж, албан байгууллага болгон автомашин бэлэглэж, мөнгийг баруун солгойгүй цацсан байгаа юм. 
 
Жишээ 2. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөж, төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сэлгэн томилогдсоны дараа буюу 2018 оны есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Говь-алтай аймагт дахин очжээ. Тэгж очихдоо тэд Алтай хотод “Алтайн намар” шатрын бага наадмыг хамтран зохион байгуулж, ивээн тэтгэжээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мөн л хятад мотоцикл хэд хэдээр нь тарааж, Халиун сумын 11 өрхөд гэр бэлэглэсэн байгаа юм. Цаашилбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд Говь-Алтайд дахин очиж, Бугат сумын 80 өрхөд шинэ гэр өгч, цасан шуурганд хашаа нь нурж, байшингийнх нь дээвэр хуурсан айлуудад 121.5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлжээ. 
 
       Эндээс, “Нүүрсний хулгайтай огт холбоогүй, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хуучин удирдлагуудыг танихгүй, мэдэхгүй” гэж мэлзэж, Засгийн тэргүүнтэйгээ заргалдаж яваа Ш.Раднаасэд “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй Д.Ариунболдтой 2016-2018 оны хугацаанд хэлхээтэй мэт хамт байсан нь тун тодорхой харагдаж байгаа юм. Товчхондоо, энэ хугацаанд Ш.Раднаасэд тойрогтоо буюу Говь-алтай аймагт очих бүрдээ Д.Ариунболдыг дагуулж очдог, тэгэх бүрдээ автомашин, мотоцикл, монгол гэр хэд хэдээр нь бэлэглэж, тараадаг байсны цаана “Нүүрсний хулгай”-н мөнгө байсан байж болзошгүй баримтууд хууль хяналтынхан илрүүлээд байгаа аж. Тэдний хоршил, хамтралын тухай бас нэгэн мэдээлэл байгаа нь, Д.Ариунболд “Алтай нутгаа хөгжүүлье” сангийн тэргүүнээр ажилладаг. “Алтай нутгаа хөгжүүлье” сан нь 2020 онд “Өөдрөг баян” ХХК-д захиалга өгч, Говь-Алтай аймгийн төв буюу Алтай хотын Жаргалант багт “Анх” нэртэй 18.000 м2 талбай бүхий худалдааны төвийг бариулжээ. Энэ худалдааны төвийн цаад эзэн нь Ш.Раднаасэд гэж нутгийнхан нь ярьцгаадаг аж. 
 
   Эцэст нь, эргэн сануулахад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 5-нд АТГ-ынхан баривчилж, 461-р хорих ангид цагдан хорьж байв. Энэ баривчилгаанаас хэдхэн хоногийн дараа “Д.Ариунболдын хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нар холбогдуулан шалгаж болзошгүй” гэх мэдээлэл нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч тэр даруйд нь нам дарж байсан билээ. 
 
 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-Н ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДОЖ БУЙ Д.АРИУНБОЛД УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭДИЙН "САНХҮҮЖҮҮЛЭГЧ" БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 16:54:40
    иргэн: Амарбаясгалан, Энхамгалан мэтийн захиалгат мэдээ л байна. Ариунболд өөрөө нэр дэвшчих санаатай мөнгө зарцуулж явжээ. Раднаасэдэд нэг их хамаатай юм алга, өөр баримт гаргаач. Тэр оймсондоо мөнгө нуудаг нөхөр бол харин баримттай байж магадгүй санагдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 12:03:35
    Zochin: Radnaased khyn chanar muutai n' bol ynen. Khymyysiig adhiglafag n' bol ynen. Ariunbold uuruu gishyyn bolchikh sanaatai toirog ruugaa gishyyniig n' daguulj gyideg bsan n' ynen. Bas Amarbayadgalangiin toirgoo sullakh gj iim yumnuud khiij bgaa n' ch ynen. Amarbayasgalan uuruu ursulduud garakh ch zoriggyi khumsaa nuusan muur shig khulchgar, muukhai muukhai um khiideg khyn bna lee dee. Govi-Altain khamag gaigyi yavaa zaluuchuudiig bygdiig n' namnakh ajillagaa yavuulj bgaa n' kharagdaad bdg. Iim mukhai dotuur tamirtai khynii tolgoid yu ch baikhiig ygyisgekh argaggyi.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 11:26:04
    Зочин : Раднаасэдийн найз оймсондоо боодол доллар хийчихээд баригдаж булайгаа дэлгээд байсан авлигчин псда хаана байгаа н болоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:59:15
    amraa: ugaadsaa tsatsaj duusaagui l bnuu ter tusam ni tenheetei ybna shuu. UNEN ZOV yluagdaad har tsagaanaaraa ylgargah odor irnee tanid amjilm huseyee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:59:15
    amraa: ugaadsaa tsatsaj duusaagui l bnuu ter tusam ni tenheetei ybna shuu. UNEN ZOV yluagdaad har tsagaanaaraa ylgargah odor irnee tanid amjilm huseyee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:50:31
    Hутгийн хүн: АМАРБАЯСГАЛАНГИЙН ТОЙРОГ СУЛЛАХ АРГА БАЙНА ДАА. АЛТАЙД ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВЧ ЮМ ХИЙСЭН ГИШҮҮН ШҮҮ. ЧАДВАРТАЙ ХҮН ДЭЭ ХҮНЛЭГ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГИШҮҮН ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:48:10
    Санаа: тойргийг нь суллах гэж их хичээж бна даа захиалагт ээлжит гүтгэлгээ явуулаад эхэлсэн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:48:10
    Санаа: тойргийг нь суллах гэж их хичээж бна даа захиалагт ээлжит гүтгэлгээ явуулаад эхэлсэн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:48:10
    Санаа: тойргийг нь суллах гэж их хичээж бна даа захиалагт ээлжит гүтгэлгээ явуулаад эхэлсэн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-30 09:39:07
    amraa: ene hun oortoo ih l daisan beldsen hun yum.Ene ni zob yvaagiin shinj Altain ard tumen medne deee hen ni hen vee gedgiig ih zuil hiisen hun zahialagt eeljilt govolt ni ehlej bn gej hardag daaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 20:35:55
    Иргэд: ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг авья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 11:48:59
    Songogch: Amarbayasgalangin zahialga uu. Radnaasedig Ariunboldtoi hamtatgaj nuhaad toirgiig ni sullaj avah ni. Zaluugaaraa ih muu argad garshsan hyn baina. Iim ym ch hol yavdaggyi ym raa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 08:32:56
    санаачлагч: нүүрс хулгайлах бусдад давуу байдал олгож авилгал авсан мөнгө.раднаасэд шорон марш. нэг юм хэлэхэд нэмж шорон барихгүй бол багтахгүй. өөрсдөөс нь мөнгө гаргаж бариул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 18:15:32
    иргэн: Раднаасэдэд буруу байгаа юм уу, наад Ариунболд гэдэг нөхөр чинь өөрөө нэр дэвшчих санаатай, хүн ашигласан юм биш үү??? Харин тойрогийн ядарсан иргэддээ хулгайн мөнгөө ингэж тараасан нь зүгээр юм биш үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 18:12:59
    иргэн: захиалгат мэдээлэл байна, бүгд л тойрогтоо юм тараадаг, бүүр бэлэн мөнгө тараагаад явж байсан Чойжоо байна. Бас наад захиалаад байгаа Амарбаясгалан чинь хурдан удмын морь тараагаад л сүйд болооод байсан. Шалгаач. Энэ УИХ тарсан нь дээр байх аа. Харин дахиж яаж ийм луйварчдынг гаргахгүй байх вэ. Бүгд хулгайчид, Раднаасэд, Амарбаясгалан, Хүрэлсүх, Хүрэлбаатар........ нэгбүрчлэн хулгайчууд байна ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 11:47:01
    pedro: Ижил дээлээр гангарчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 10:26:44
    Од: Арай л
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188