• Өнөөдөр 2024-04-20

Б.ГАНХУЯГИЙН НҮҮРСНИЙ АВЛИГЫН МӨНГӨӨ УГААСАН СХЕМ-II

2022-12-15,   8725

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нар нүүрсний хулгайн хэргээр хамт баривчлагдсан. Тэд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хулгайлсан нүүрсний мөнгөө тансаг зэрэглэлийн орон сууц, оффис, хаус хотхон болгож, угааж байсан нь илэрч, ийнхүү баривчлагдаад буй. 
 
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хулгайлсан хууль бус нүүрсний мөнгөө хэрхэн угааж байгаа схемийг цувралаар дэлгэж байгаа. Өмнөх дугаартаа бид Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нар Жаргалантын аманд “Жаргалант вилла” гэх 22 хаус бүхий хотхон барьж, 17 тэрбум төгрөгөөр худалдсан баримтыг дэлгэсэн. Мөн Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нар ХУД-т тансаг зэрэглэлийн орон сууц, оффис бүхий 20 давхар барилга барьж, түүнийг нь Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд борлуулж байсан баримтыг дэлгэсэн. 
"Жаргалант вилла" хотхоны баримтыг энд дарж уншаарай
"Regis place" оффис, орон сууцны барилгын баримтыг энд дарж уншаарай
 
Тэгвэл энэ удаад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нарын нүүрсний хулгайн мөнгийг угааж буй өөр нэгэн схемийг дэлгэж байна. 
 

“ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН ЭЗЭН Б.ХИШИГДОРЖИЙН БЭР Б.МАНДЧИРМАА НҮХТИЙН АМАНД СПОРТ, ОРОН СУУЦ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БҮХИЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОН БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ 

     “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэн Б.Хишигдоржийн хүүг Х.Батхишиг гэдэг. Өдгөө “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Харин Х.Батхишигийн эхнэрийг Баянмөнхийн Мандчирмаа гэдэг. Тэгвэл Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийн эхнэр Б.Мандчирмаа нь “Баячуудын ам” гэгддэг Богдхан уулын Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа ажээ. Хамгийн ноцтой нь, Б.Мандчирмаа хадам аав Б.Хишигдоржийнхоо “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас “хулгайлсан” нүүрсний мөнгөөр тухайн хотхоныг барьж, мөнгө угааж байж болзошгүй ноцтой баримтууд илэрсэн учир хууль хяналтынхан мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байгаа аж. 
 
Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаа нь “МД трейвэл” ХХК-ийг Доржийн Баярмаа, Отгоны Дагвадорж нартай хамтран эзэмшдэг болжээ. Улмаар өнгөрөгч 2021 оны есдүгээр сараас “МД трейвэл” ХХК нь Нүхтийн аманд спорт, орон сууц, худалдаа, үйлчилгээний цогцолбор бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлсэн байна. Тухайлбал, өнгөрөгч оны есдүгээр сарын 9-нд Нүхтийн аманд “Nieder land” гэх хотхон барихаар ихээхэн нижгэр шав тавих ёслол хийж байжээ. 

Б.ХИШИГДОРЖИЙН БЭР Б.МАНДЧИРМААГИЙН НҮХТ ДЭХ ХОТХОН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ СЭЖҮҮР ИЛЭРЧЭЭ

       “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржид хэт давуу байдал олгож, 2019-2021 оны хооронд зөвхөн “Хишиг арвин индустриал” ХХК-тай 1.5 орчим их наяд төгрөгийн гэрээ байгуулсан баримтыг бид өмнөх дугаартаа дэлгэсэн. Б.Ганхуяг Б.Хишигдоржид ингэж давуу байдал олгож, төсөв өндөртэй тендерүүдээ өгснийхөө хариуд их хэмжээний авлига авсан байж болзошгүй байгаа. Мөн Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар үгсэн хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Хятадын компаниудад “дамлаж”, дундаас нь асар их хэмжээний ашиг хүртэж байсан гэх мэдээлэл ч бий. 
 
Хамгийн гол нь, Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар авлига өгч, авалцаж, цаашлаад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, хамт олсон ашгаа орон сууц, оффис, хаус хотхон болгох замаар мөнгө угаах гэмт хэргийг ч хамт үйлдэж байж болзошгүй гэх. Тухайлбал, ХУД-т баригдсан “Regis place” гэх орон сууц, оффис бүхий 20 давхар тансаг зэрэглэлийн барилгын цаана Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар хамт холбогдож буй. 
Тэгвэл Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаагийн Богдхан уулын Нүхтийн аманд барьж буй тансаг зэрэглэлийн хотхон ч Б.Ганхуягтай холбоотой байх хэд хэдэн сэжүүр гарч иржээ. 
 
Тодруулбал, 
 
1. Б.Мандчирмаатай “МД трейвэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг Отгоны Дагвадорж нь “Саран инж девелопмент” ХХК-ийг мөн эзэмшдэг. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Бямбарагчаагийн Батзориг гэгч аж. 
 
2. “МД трейвэл” ХХК-ийн Барилга хариуцсан менежер, Отгоны Дагвадоржтой хэд хэдэн компани хамтран эзэмшдэг Чимэд-Очирын Дэлгэрхангай нь “Бадрах өргөө девелопмент” ХХК-тай холбогддог. “Бадрах өргөө девелопмент” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эзэмшигч нь мөн л Бямбарагчаагийн Батзориг гэгч аж . 

3. ”Саран инж девелопмент” ХХК, “Бадрах өргөө девелопмент” ХХК-ийн үүсгэн байгуулагч Бямбарагчаагийн Батзориг гэгч нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяагийн Богдхан уулын Жаргалантын аманд барьсан “Жаргалант вилла” хотхоны худалдан авагч ажээ. Б.Нарантуяа нь “Жаргалант вилла” хотхоныг Б.Ганхуягийн нүүрсний авлигын мөнгөөр барьж, борлуулж, мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж буй. Дээрх сэжүүрүүдээр Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаагийн “МД трейвэл” ХХК-ийн Нүхтэд барьж буй хотхон Б.Ганхуягтай холбогдож байгаа юм байна. 

     Эцэст нь, дурдахгүй өнгөрч болохгүй нэг баримт бас байна. Тодруулбал, дээр дурдагдсан Бямбарагчаагийн Батзоригийн “Бадрах өргөө девелопмент” ХХК өмнө нь “Өгөөдэй Ази” ХХК нэртэй байжээ. Харин 2021 онд нэрээ өөрчилж “Бадрах өргөө девелопмент” ХХК нэртэй болсон байна. “Өгөөдэй Ази” гэх нэрийг нийгэм даяараа эчнээ мэднэ. Тухайбал, одоогийн УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2018 оны тавдугаар сард албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас “Өгөөдэй ази” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч өгсөн дуулианд холбогдож байсан. Ингэхдээ Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК-ийн захирал Бямбарагчаагийн Батзоригийн өмнөөс өөрийнхөө ХУД-ийн 1-р хороонд байрлах 126 м2 4 өрөө орон сууц болон төрсөн дүү Х.Нямаа, эхнэрийнхээ төрсөн дүү И.Баярбат нарынхаа орон сууцуудыг хамтатган ЖДҮХС-д барьцаанд тавьж өгсөн баримт нь дэлгэгдэж байсныг сануулах нь зүйтэй биз ээ. 
 

Б.ГАНХУЯГИЙН НҮҮРСНИЙ АВЛИГЫН МӨНГӨӨ УГААСАН СХЕМ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-18 22:59:36
    Зочин : Эртхэн шалгахгүй дээ мэдсээр байж ....сүүлд нь нам дарлаадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 22:50:55
    Сайханаа: Ёстой сайхан бухжээ хахаха инээд хүргэчлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 15:09:08
    Ард түмэн : НОГДОЛ АШИГ НЭХЭЖ ТЭМЦЬЕ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 15:08:38
    1072 ш хувьцаа эзэмшигчид : НООГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 15:07:19
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 01:22:37
    Зочин: Наадуул чинь бүгд хоорондоо маш нарийн сэжмээр холбоотой байгаа даа Сайн шалгаж чадах болов уу яах бол?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 23:10:13
    Зочин: Нямбаатар ч хуулийг гууль болгох нь дээ. Ийм хүн бүр хууль зүйн сайд хийгээд явж байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 20:42:06
    Zochin: Baliaar hulgaichuud bugdiig n shorond hiiwel taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 20:18:22
    Зочин: За ингээд шударга 5 н нэг хуулийн сайд маань холбогдчихлоодоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 18:48:36
    hh: er ni buhiil iim barilga barij bga nohduudiin horongo ene met buyu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 18:03:28
    Зочин: Батзориг бол Нямбаатарын баруун гар Дагвадорж нь Батзоригийн найз Дэлгэрхангай нь Батзориг Дагвадоржийн баруун гар сүүлийн хэдэн жил огцом баяжаад байсан йим л учирьай байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 17:25:29
    Нохой: Нямбаатар хрлбоотой л доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 17:25:27
    Нохой: Нямбаатар хрлбоотой л доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 17:25:26
    Нохой: Нямбаатар хрлбоотой л доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 15:09:40
    Эгэл ард: Жагсагчид аа.Тултал нь яваад эцсийг нь үзээрэй...наад хогын зэвүүн хулгайч эрх баригчид чинь хуурна.Бүү хууртаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 14:42:06
    Г: Нямбаатар холбогдоод явчихваа.аргагүй ээ.бүгд нэг гэгээн ламын шавь нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:54:43
    k: hahaj uhdeggui yym bhdaa ulsiin bayagaar gants hoyr ger bul bayajaad hahaad icheesee, odoo shuud horongiig n huraagaad shirond n hiij hashraah heregtei hoishid iim asuudal garahgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:50:47
    Э: Нямбаатар аа Нямбаатар аа нянбактерь нь үнэн юм байна. За харж л байя даа энэхүү шоу үзүүлбэрийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:06:59
    зочин : Бүгдээрээ таван толгойгоос хулгай хийчихээд хулгайчийг өөрсдөө хайгаад шаасан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 09:06:58
    зочин : Бүгдээрээ таван толгойгоос хулгай хийчихээд хулгайчийг өөрсдөө хайгаад шаасан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 08:54:58
    Sodnom: Gutgesen um.bichjee. muuhai umaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 08:15:18
    Zochin: Shudarga 5 bygd kholbootoi. Khuurkhii Tsogtoo songuulid khamgiin olon tsetserleg barisan bolokhoor ene khyniig demjsen l gd bsan. Duuchin Ariunaa ch gsn tiimerkhyy um yariad l bsab. Er n' yavj yavj ter tsetserleg chin' mungu ugaalt bsan um bishyy deee. Kkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-14 07:59:56
    нүүрс: Нямбаатар нүүрсний хулгайтай холбогдсон гэсэн үг мөнүш
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188