• Өнөөдөр 2024-03-28

ХЯТАДЫН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ “НОРИНКО ГРУПП”-ИЙН ОХИН КОМПАНИУД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ “ЭЗЛЭХЭД” ХЭН ТУСАЛСАН БЭ

2022-11-28,   3437

       Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон удирдуулж буй. Эхний зорилго нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллуулж, ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх. Харин далд зорилго нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг эзэлсэн “Нүүрсчдийн бүлэглэл”-ийг “зайлуулах” гэх.

      Тэгвэл өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс толгой” ХК-ийн бүхий л төсөв өндөртэй төсөл, тендерт БНХАУ-ын “Norinco group”-ийн охин компаниуд өрсөлдөгчгүй шалгарч иржээ. Тиймээс бид “Нүүрсчдийн бүлэглэл”-ийн хамгийн том “толгойлогч”, БНХАУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Norinco group”-ийн охин компаниуд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хэрхэн “эзэгнэсэн” болон түүний ард Монголын талаас хэн тусалсныг баримтаар, бас цувралаар илчлэх гэж байна.


БНХАУ-ЫН АРДЫН АРМИЙГ ЗЭВСГЭЭР ХАНГАГЧ “NORINCO GROUP” КОМПАНИ МОНГОЛД АВТОЗАМЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХУВИАР МОНГОЛД ОРЖ ИРСЭН НЬ...           

       БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co., Ltd” гэж компани бий. Дэлхий дахинаа “Norinco group” гэх нэрээр нь таньдаг. Пуужингаас эхлээд танк хүртэл цөмийг нь тус компани үйлдвэрлэж, БНХАУ-ын Ардын армид нийлүүлэхээс гадна олон улсад худалдаалдаг. Харин зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүжилтээрээ олон улсад зам, гүүр, уул уурхай, төмөр зам, барилгын төсөл хэрэгжүүлдэг. Тэгвэл  “Norinco group” өдгөө Монголд нүүрсний салбарын гол тоглогч буюу олборлогч, дамжуулагч, борлуулагч, том төсөл хэрэгжүүлэгчийн “дүр”-ээр ороод ирчихжээ. Хамгийн ноцтой нь, “Norinco group” компани охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эзэлчихсэн” байна. Ингэхдээ бүр, нэг удаа нүүрс аваад зогсох бус, цаашлаад 20-30 жил Монголоос хямд үнээр нүүрс зөөхөөр автозам, кемп, боомтоо хүртэл бариад эхэлжээ. “Norinco group” компанийг ингэж амжилттай ажиллахад нь Монголын талаас, тэр тусмаа эрх баригч МАН-ын талаас хэд хэдэн хүн идэвхтэй дэмжиж ажиллажээ. Бид энэ удаад “Norinco group”-ээс “Эрдэнэс тавантолгой” ХК-д ямар төслүүд хэрэгжүүлж байгаа болон УУХҮ-ийн сайд асан, Хотын дарга Д.Сумъяабазар ямар холбоотой ажиллаж ирснийг баримтаар дэлгэж байна.  

1.NORINCО: “НОРИНКО ИНТЕРНЭШНЛ” КОМПАНИ БУЮУ НҮҮРСНИЙ 956 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОФФТЕЙК ГЭРЭЭ-НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР         

        “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ОФФТЕЙК ГЭРЭЭ олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл тус компани өнгөрсөн хугацаанд дөрвөн оффтейк гэрээ байгуулсны хоёр нь “China north industries Co., Ltd”  буюу “Norinco group”-ийнх аж. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах 956 тэрбум төгрөг буюу 314 сая ам.долларын санхүүжилттэй тендер зарлажээ. Тус тендерт “Norinco group”-ийн охин компани буюу БНХАУ-ын “Норинко интернэшнл” компани шалгарсан байна. Тендерийн цахим сайтад тус компанийг дангаараа оролцож шалгарсан гэж бүртгэжээ. Цаашилбал, тендерт шалгарсан “Норинко интернэшнл” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж өгснийхөө төлбөр 314 сая ам.долларыг нүүрсээр авахаар болжээ. Ингээд Засгийн газрын 2021 оны 113 дугаар тогтоол, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 14 дүгээр тогтоолоор “Норинко интернэшнл” компанитай 314 сая ам.долларын буюу 3.0 сая тонн нүүрс нийлүүлэх оффтейк гэрээ байгуулсан байна.

2. NORINCO: “НОРИНКО ИНТЕРНЭШНЛ КООПЕРЭЙШН” ХХК БУЮУ НҮҮРСНИЙ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОФФТЕЙК ГЭРЭЭ- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР         

“Norinco group”-ийн Монголд байгуулсанд байгуулсан дараагийн оффтейк гэрээ бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн түүхий эд болон нефтийг Дорнод аймгаас 580 км урт дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Ингээд нефтийн дамжуулан хоолойн тендерийг нь УУХҮЯ-аас зарлаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас санхүүжүүлэхээр болсон. Тус тендерт “Норинко интернэшнл кооперэйшн” компани шалгарсан. Ингэхдээ мөн л “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөлтэй адил буюу төлбөрөө нүүрсээр авахаар болсон. Ингээд “Норинко интернэшнл кооперэйшн” компани 580 км дамжуулах хоолой барьсны төлбөр буюу 388 сая ам.доллароо 3.0 сая тонн нүүрсээр бодож авахаар оффтейк гэрээ байгуулсан байдаг.

3. NORINCO: “NORINCO GROUP” КОМПАНИЙН ОХИН КОМПАНИ “НОРМАУНТ” ХХК БОЛОН “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-ИЙН 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ- ТАВАНТОЛГОЙ ОРДЫН ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙД ОЛБОРЛОЛТ ХИЙХ

          "Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2021 оны арваннэгдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч шалгаруулах” 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарласан. Тус тендерт “NORINCO group” буюу China north industries Co., Ltd” компанийн Сингапурт бүртгэлтэй “Стар Баннер Интернэйшн”-ийн охин компани болох “Нормаунт” ХХК болон “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн түншлэл шалгарсан байдаг. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын захирал нь Энхболдын Оюутцэцэн гэгч болохыг бид өмнөх хоёр дугаартаа танилцуулсан тул энэ удаад дэлгэрүүлэхгүй үлдээе.

Баримт танилцуулахад, “NORINCO” буюу “China north industries Co., Ltd” компанийн албан ёсны цахим хаягт:

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Монгол дахь уул уурхайн үйлчилгээний тендерт “China north industries Co., Ltd”  компанийн охин компани болох “Нормаунт” ХХК болон холбогдох компаниудаас бүрдсэн консорциум  амжилттай оролцож, арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. 3 жилийн гэрээтэй” гэх мэдээ байршуулсан байдаг.

4. NORINCO: “NORINCO GROUP”  КОМПАНИЙН ОХИН КОМПАНИ БУЮУ ““ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК БОЛОН “ТИ ТИ СИ ЭНД ТИ” ХХК-ИЙН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН КОНЦЕССЫН ГЭРЭЭ-ТАВАНТОЛГОЙ-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН 477 КМ АВТОЗАМ

       “NORINCO group” нь охин компани болох “Ти Ти Си Энд Ти” ХХК нь “Тахилт хайрхан транс” ХХК-уудаараа дамжуулан 500 сая ам.долларын концессын гэрээг эзэмших эрхтэй болсон байдаг. Тодруулбал, Засгийн газар 2019 оны долдугаар сарын 31-нд тухайн үеийн Үндэсний хөгжлийн газраар дамжуулан “Тахил хайрхан транс” ХХК-тай “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэй Концессын гэрээ байгуулсан. Тус гэрээнд Засгийн газрын төлөөлж, тухайн үеийн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Тахилт хайрхан транс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Жи Лингшинг гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээ нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ханги боомт хүртэл 477 км хатуу хучилттай автозамыг 501 сая ам.долларт багтаан барьж, тус замаараа өөрсдөө 27 жил нүүрс зөөж ашиглаад Засгийн газарт хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ юм. 

Ноцтой нь, “Тавантолгой-Ханги” чиглэлийн 477 км автозамын концессын гэрээ “Тахилт хайрхан транс” ХХК-ийн нэр дээр зурагдсан боловч, ерөнхий гүйцэтгэгчээр нь ““Ти Ти Си энд Ти” ХХК ажиллаж буй.

“NORINCO GROUP”-ИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ЭРХЛҮҮЛЖ БУЙ ЭРХ МЭДЭЛТЭН НЬ ХЭН БЭ

       Товчхондоо, бид дээр “Norinco group” буюу “China north industries Co., Ltd” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хэрхэн “эзэгнэсэн” байгааг харлаа. Баяжуулах үйлдвэр барих, нефть дамжуулах хоолой барих, нүүрс олборлох, зөөх гээд бүх шатанд БНХАУ-ын “Norinco group”-ийн охин компаниуд байна. Тэгвэл тэдэнд энэ боломжийг хэн олгосон бэ. Өөрөөр хэлбэл, “Norinco group”-ийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д “эзэн” суух боломжийг хэн олгосон бэ гэдгийг хөөж үзье.

      Тодруулбал, Засгийн газар 2019 оны долдугаар сарын 31-нд “Тавантолгой-Ханги” чиглэлийн хатуу хучилттай автозамын 500 сая ам.долларын концессын гэрээг “Тахилт хайрхан транс” ХХК-тай байгуулсан. Тухайн үед УУХҮ-ийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байлаа.

     Гэтэл Д.Сумъяабазарын өөрийнх нь шалгаруулсан “Тавантолгой-Ханги” автозамын төслийн хэрэгжүүлэгчээр түүний эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн эгч Ч.Маралмаагийн “Пи Си Ди Пи” компани шалгарсан байх юм. Ингэхдээ бүр “Тавантолгой-Ханги” чиглэлийн автозамын III багц буюу 73.7 км автозамын ажлыг гүйцэтгэж буй ажээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


ХЯТАДЫН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ “НОРИНКО ГРУПП”-ИЙН ОХИН КОМПАНИУД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ “ЭЗЛЭХЭД” ХЭН ТУСАЛСАН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 10:25:29
    Иргэн: Г.Тос хоолой, Баяж.үйлдвэр, зам тавих мөнгө бхгүй тул нүүрсээр бартердаж бүтээн байгуулалт яаж хийгдэж бгааг харчаад ирсэн. Хоолой 110км тавигдцан, зам 240км засмал орцон, үйлдвэр карказ нь босцон бн лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-10 21:16:16
    SEKSY: S AWN80955877DYYDLGAAR SEXSDNE
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-10 21:14:19
    SEKSY: 80955877TSAGAAR SEXSDNE
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-10 21:13:30
    KSY: S AWI AX NRTAI 40NASNI80955877 ERTEI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 16:49:36
    чанар: юм үзээгүй өлөн ховдог өссөний харгай. юм үзэж нүд тайлна гэдэг зүгээр нэг золбин үг биш шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 14:36:25
    Иргэн: Долгорсүрэн гэж хүн хүүхдүүдээ яагаад ингэж эх орныхоо дайсан болгож хүмүүжүүлээ вэ? Эдний хүүхдүүд гэр бүл Эх орныхоо эрх ашгийг бодох сэтгэл зүрх нэгэнд ч гэсэн алга уу. Яасан ханаж цаддаггүй хүмүүс вэ. Та нарын гайгаар ард түмнийг хагалж, эх орноо туйлдуулж байгаа гэдгээ хэзээ ухаарах хар лүднүүд вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 14:35:12
    сайнцаг: оюун эрдэнийн засгийн газрыг онхолдуулах цаг болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 14:23:46
    бэйс: нээрээ тийм шүү! нэг сайд 10 сая доллор авсан мэдээ гарсан. тэгэхдээ энэ новшийг авсан гэж яригдаад өнгөрч байсан шүү ёстой новш юмаа.бушуу зайлуулах хэрэгтэй болж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 14:07:32
    Иргэн: За сумъяабзар минь наад ажлаа өгөөд нөгөө хэцүү нэртэй аавынхруугаа алхаад марш л болохнээ. Ийм шуналын бүрдүүлээрэй төрийн нэр хүндийг гутааж түмэн олноо шулуулж байгааг харах сэхээ байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 13:04:14
    Zochin: Deekhen neg neg said Khyatadiin tsergiin zer zevsgiin yildveriin companias 10 saya ch bilyy dollar avsan n' ilerlee l geed baisnaa chimeegyi bolchikhoj bilee. Ynen l baisan yum bna l daa. Eniig n' medseer baij daraad unguruudug khevlel medeelliikhen, darga, said, erunkhiilugchid, iim um khiigeed baigaag medseer baij compania mai geed ugsun companiin zakhiral makhiral, tyynii udirdlagiin bagt ajillaj bsan khymyys bol odoo ichikh khergegtei dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 12:06:06
    зочин: Ийм шуналын тулам УБ хотыг, ард иргэдийн төлөө юм хийнэ гээд итгээд хүлээгээд суудаг бид мөн тэнэгээ. Улс төр Монгол улсаас зайлаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 10:57:43
    иргэн: Энэ бузар бирдийг төрөөс зайлуулах хэрэгтэй ах дүүсээрээ бирд болчихсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 10:44:37
    долв: долгорсүрэн гэдэг гэр бүл дэндүү шуналтай юм. дээр үеэсээ ядуу хоосон байсан гэдэг нь үнэн юм. албан тушаалд тавихдаа удам судар ямар орчинд өсөж торнисон сургуульд ямар сурч байсан хүмүүжил зэргийг нь судалж байж томидог байгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 10:35:47
    олоон: шуналын тулам юмаа Сумьяабузараа гэж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188