-Зохиосон мэргэжилдээ оюутнуудаас жилийн 1.8 сая төгрөгийн төлбөр авч байжээ-
100 жилийн түүхтэй, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тус сургуулийн удирдлагууд 2016 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэлгүй мэргэжлээр элсэлт авч, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа аж. Одоогийн байдлаар ҮБХИС-д дөрвөн жил суралцаж төгссөн ч мэргэжлийн дипломоо авч чадаагүй 120 гаруй оюутан байгаа бол 280 орчим нь удахгүй төгсөх юм байна.
Тус сургуулийн удирдлагууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг хохироосон байж болзошгүй гэх эл хэрэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар ил болжээ. Энэ талаар НМХГ-аас тодруулахад “Манайхаас ҮБХИС-д шалгалт оруулахад зөрчил илэрсэн нь үнэн. Уг асуудлыг АТГ-д шалгуулах үндэслэлтэй гэж үзээд тийш нь шилжүүлчихсэн байгаа. Энэ талаар мэдээлэл өгч, гадагш нь задруулахгүй гээд манай улсын байцаагчаар гарын үсэг зуруулсан учраас бид мэдээлэл өгөх боломжгүй. Тийм учраас АТГ-аас тодруулах нь зүйтэй” гэлээ. 400 гаруй оюутныг сургаж байна гэх нэрийдлээр дөрвөн жил хууран мэхэлж, сургалтын төлбөрийг нь шамшигдуулсан байж болзошгүй энэ хэргийг албаныхан ихэд нууцалж байгаа аж. Тийм учраас “Гадагш задруулж болохгүй” гэх амлалт авч, гарын үсэг зуруулсан байна.
Оюутнууд хохирсон эл хэргийг хэрхэн шийдэж байгаа талаар БШУЯ-ны Дээд боловсрол, бодлогын газрын мэргэжилтэн Ч.Батбаяраас тодруулахад “ҮБХИС-ийн асуудлаар НМХГ-аас шалгалт хийсэн. Би энэ ажлаа хүлээж аваад удаагүй байгаа учраас яг таг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан яамнаас ажлын хэсэг байгуулагдаад, шалгалтын ажиллагаа дахин явуулах чиглэл авсан байгаа. Ойрын хугацаанд асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад БШУЯ байнгын хяналт тавьдаг. Энэ хяналтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд цаашид ч хийх болно. ҮБХИС-д ойрын хугацаанд тус шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ч.Батбаяр мэргэжилтний хэлснээр үнэхээр тусгай зөвшөөрөлд байнгын, жил бүр хяналт тавьдаг юм бол ҮБХИС-ийн мэргэжил зохиож, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа асуудлыг дөрвөн жилийн хугацаанд яагаад илрүүлсэнгүй вэ. Тэгэхээр энэ тохиолдолд тус сургуульд сүүлийн дөрвөн жил шалгалт хийгээгүй болж таарах нь уу. Эсвэл шалгалтын комиссынхныг тус сургуулийн удирдлагууд ямар нэгэн байдлаар хууран мэхэлсээр, бүр шалгалтын комиссынхонтой хуйвалдсаар дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрсөн болж таарах нь уу. Асуудлын гол нь хэн хэнийгээ аргалж, хууран мэхэлсэнд бус, 400 гаруй оюутан, залуус тус сургуулийн багш, удирдлагуудын зохиосон хүчин төгөлдөр бус мэргэжлээр дөрвөн жил суралцаж, дөрвөн жил төлбөрөө төлсөнд байгаа юм. Хэрвээ тус мэргэжлийг БШУЯ албан ёсоор бүртгэж, ядаж одоогоор тус сургуулийг бүртгэлгүй гэх мэргэжлээр төгсөөд байгаа төгсөгчдийг хохиролгүй болгохгүй бол 120 цаашлаад 400 гаруй хүн цаг хугацаа, эдийн засгаараа хохирохоор байна.
Бид тус сургуулийг төгссөн ч дипломоо аваагүй хэд хэдэн оюутантай холбогдоход тэд нэрээ хэлэхээс татгалзаж, хурдхан шиг дипломоо авах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Мөн “Бид цэргийн сургуульд сурсан бол асуудалгүй байх байсан. Харин энгийн ангид элссэнээс болж бүртгэлгүй гэх нэрийдлээр дипломоо авч чадахгүй өнөөдрийг хүргээд байна. Энэ талаар мэдээлэл өгвөл дипломоо авах нь битгий хэл асуудалд орж мэдэх учраас өөр юм ярьж болохгүй. Бидний сургалтын жилийн төлбөр 1.8 сая төгрөг байсан” гэж байлаа. Харин ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Мандахбаяр “Дипломоо авч чадаагүй оюутнуудын асуудал байгаа. Энэ асуудлыг холбогдох газруудаас шалгаж байгаа учраас шийд гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Бид ҮБХИС-ийн удирдлагууд дур мэдэн ямар мэргэжил зохиож, хэчнээн төгрөгийг сургалтын төлбөрт авсан, мэргэжил зохиох асуудлыг хэн санаачилж, хэрхэн хэрэгжүүлсэн зэрэг асуудлыг дараагийн дугаартаа хүргэх болно.
Үргэлжлэл бий.
| ҮБХИС-ийн удирдлагуудыг мэргэжил зохиож, 400 гаруй оюутныг залилсан хэргээр шалгаж эхэллээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |