• Өнөөдөр 2024-04-25

ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН БУУРАЛ А.ГАНСҮХЭЭС АВЛИГА АВСАН БАРИМТУУД ДЭЛГЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2022-03-27,   7244

-"СУРУГА МОНГОЛ"-ТОЙ ХОЛБОГДСОН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Б.ЭНХ-АМГАЛАНГ ШАЛГАХ ЗҮРХ ЗОРИГ МОНГОЛЫН ХУУЛЬ, ХЯНАЛТЫНХАНД БАЙГАА ЮУ-

            Улсын ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан УИХ-ын чуулган дээр  шударга ёс ярьж байлаа. УИХ-ын гишүүдийг “Энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой. Та нар өөрсдөө хууль зөрчдөг. Та нарын баталсан хуулийн дагуу бид ажиллаж байна” гээд л бүлтийтэл загнаж, долоовор хуруугаараа чичилж, зангидсан гараараа ширээ тулан пээдэлзэж, томорч байлаа. Түүний ийн ярьж байгаа нь цахим орчинд тавигдаж, хүн бүр л “Ёстой шударга хүн байна. Ийм хүн байгаа нь ямар их аз вэ. УИХ-ын гишүүдээс айхгүй байна шүү” гэх мэтээр магтаж, сайшаасан сэтгэгдэл битүү болж байлаа. Гэтэл Улсын ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан үнэхээр шударга хүн үү. Эсвэл “Хурганы арьс нөмөрсөн чоно” гэдэг шиг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авдаг гэмт хэрэгтэн байсан уу. Шударга үнэний дүрд хувирчихаад мөнгө “идэж”, газрын гэрчилгээ халаасладаг  хуулийг улан доороо гишгэн доромжлогч байсан уу. Энэ талаарх ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс цувралаар дэлгэж байна.

       Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, АТГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Барилга хот байгуулалтын сайд, Үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн албан тушаал хашиж байсан эрхэм, Дундговь аймгаас УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон нэр бүхий хүмүүс бүлэглэж, гадаадын хөрөнгө оруулагчийн газрыг дээрэмдсэн ноцтой гэмт хэргийн үнэн мөнийг хүргэе.

“БУУРАЛ” А.ГАНСҮХ ШУДАРГА ҮНЭНИЙ ДҮРТЭЙ  М.ЭНХ-АМГАЛАНГ “НЬЮ ДАУН ТАУН” ХХК-ААР ДАМЖУУЛАН ГАЗРААР АВЛИГАДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ  ҮЙЛДЭЛ БУЮУ ҮЛДЭЭСЭН БАРИМТ ӨӨРӨӨ ЯРЬДАГ  

         Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан Ажлын хэсэг Зам, тээврийн сайд асан “буурал” хочит А.Гансүхийг шинэ төмөр замын хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн үедээ улсын мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, идэж ууж, хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой баримтыг олны өмнө дэлгэж байлаа. Хууль хяналтынхан ч гэмт хэргийг сэжүүрээс лавхан атгаад, гэмт хэргийн бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргийг эхнээс нь хөвөрдсөн түүхтэй. А.Гансүх баараггүй баримтаар дээлээ нөмөрч, аавын хаалга татах нь тодорхой болоод байгааг ар араасаа цувран гарч буй баримтууд илтгэж байлаа. Тэр үед А.Гансүх  болон тэдний бүлэглэл тэр чигтээ хөдөлгөөнд орж сандралдаж байсан гэдэг. Ёстой л "шоронгийн хаалганы дуу ойрхон сонсогдож", хаашаа хэнд хандвал энэ хэргээс мултарч чадах бол гэж сандарч байсан гэдгийг зарим албаны эх сурвалж ярьдаг. Ямар нэгэн аргаар үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахгүй бол өөрөө төдийгүй бүлэглэлийнхэн нь тэр чигтээ ачигдах нь тодорхой болчихсон цаг үе байсан.  

А.Гансүх баараггүй баримтаар дээлээ нөмөрч, аавын хаалга татах нь тодорхой болоод байгааг ар араасаа цувран гарч буй баримтууд илтгэж байлаа

         Ингээд А.Гансүх нарт холбогдох гэмт хэргийг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тэр яллагдагчаар татагдсан. Хууль хяналтынхан хөдлөшгүй баримт, үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой болсон үед хүнийг яллагдагчаар татдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаалт үргэлжилж, хавтаст хэрэг шүүхэд очно гэсэн үг. Гэтэл нийгэм даяар дуулиан шуугиан болоод байсан асуудлын эзэн яллагдагч А.Гансүх 201201000154 дугаартай эрүүгийн хэргээ ердөө долоохон хоногийн дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй “болгуулж”, хаалгасан байдаг. Нийгэм даяар чих тавин бужигнаж байсан гэмт хэргийг асуудал яагаад ч юм дарагдчих нь тэр. “Муусайн гэмт хэрэгтнүүдийг явдаг газар нь явуулна” гэж байсан прокурорууд яагаад ч юм зангаа хувиргаж, нүүр буруулаад эхэлсэн байдаг. Тухайн үед хэргийг хянаж байсан прокурорууд “А.Гансүхийн хэргийг  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаа гээд байна” гээд дээшээ заагаад байсан гэдэг.

Нийгэм даяар дуулиан шуугиан болоод байсан асуудлын эзэн яллагдагч А.Гансүх 201201000154 дугаартай эрүүгийн хэргээ ердөө долоохон хоногийн дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй “болгуулж”, хаалгасан байдаг

АХ А.ГАНСҮХИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ӨДӨР ДҮҮ А.ГАНБОЛД НЬ ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНД ГАЗРАА ШИЛЖҮҮЛЖ БАЙЖЭЭ

         Судалж үзвэл, А.Гансүх дээр дурдсан “Суруга Монгол” ХХК-аас 10 га газар салгаж чадсан “Нью даун таун” ХХК-аар дамжуулан тухайн үед Улсын Ерөнхий прокурор байсан Б.Энх-Амгаланг авлигадаж, эрүүгийн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлээр хаалгаж, ялаас мултарсан байж болзошгүй ноцтой баримтууд байна. Үүнийг нэмэлт хачир, олон үг нуршилгүй шууд бичье.  

           Дээр дурдсанчлан “Буурал” А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Тэгвэл яг энэ өдөр “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэрсэд хэн нэгэн өөрчлөлт оруулж, Магвандоржийн Бат-Амгалан гэх хүн 16 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. Сонирхолтой нь, “Нью даун таун” ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч болсон Магванноровын Бат-Амгалан нь тухайн үед Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Магванноровын Энх-Амгалангийн төрсөн дүү юм. Энэ сэжмээр хөөвөл, “Буурал” А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжмэгц тэр өдрөө Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгалантай уулзаж, хэргээс чөлөөлбөл хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувьцааг санал болгосон. Улмаар тэд тохиролцож, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, тохиролцсон ёсоор долоо хоногийн дараа А.Гансүхийн эрүүгийн хэргийн хөөн хугацаа дууссан нэрээр хаасан байж болох логик гарч байгаа юм.

      

      “Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан төрсөн дүү М.Бат-Амгалангаа “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгоод, А.Гансүхийг эрүүгийн хэргээс суллах нь тийм ашигтай гэж үү” хэмээн асууж магад. Энгийн логикоор бодоод үзье. “Нью даун таун” ХХК 10 га газартай, долоон хувьцаа эзэмшигчтэй гэхээр нэг хувьцаа эзэмшигч 1.4 га газартай гэсэн үг. Тэр газар нь Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах тансаг зэрэглэлийн “Жапан таун” хотхон, “Хүннү-2222” хороололтой хаяа залгаа газар гэхээр 1.4 га газрын үнэ нь хэдэн тэрбумаар тоологдоно. Тэр газар дээрээ орон сууц, үйлчилгээний төв барьвал ашиг нь хэдэн арван тэрбумаар  үржигдэх нь тодорхой.  Өөрөөр хэлбэл, төрсөн ах нь амь наана там цаана болж, гэмт хэрэгт холбогдчихсон сандарч байсан А.Гансүхийн дүү А.Ганболд гэгч ерөнхий прокурорын дүү М.Бат-Амгаланд газар бэлэглээд явж байсан болж таарч байгаа юм. Ийм давхцал байж болно гэж үү. Тиймээс л үлдээсэн баримт өөрөө үнэнийг ярьдаг гэж  бичээд байгаа минь энэ. Өөр нэг баримт нь, А.Ганболд, М.Бат-Амгалан нар нэгэндээ газар шилжүүлэхдээ өгч, авалцсан мөнгө, банкны гүйлгээ огт байдаггүй юм билээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 9-ний яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 63 тоот тогтоол гаргасан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх У.Дэндэвдорж, Б.Хурц нар нь Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн гарын хүмүүс гэгддэг юм билээ. Тэд даргынхаа хувийн “тушаал”-ыг биелүүлж, А.Гансүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл гаргаж, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх хардлага эрхгүй төрөх аж. Даргын тушаалаар нэр бүхий прокурорууд ийм шийдвэр гаргасан байх магадлал ч өндөр. Хэрэв хэрэг үнэн мөнөөр шийдэгдсэн бол А.Гансүх тэргүүтэй олон хүн улсын мөнгөөр гараа угаасан ноцтой асуудал ил болж, тэд хариуцлагаа хүлээх байсан.

 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, долоо хоногийн дараа тохиролцсон ёсоор А.Гансүхийн эрүүгийн хэргийн хөөн хугацаа дууссан нэрээр хаасан байж болох логик гарч байгаа ю

А.ГАНСҮХИЙН М.БАТ-АМГАЛАНД ӨГСӨН ГАЗРЫН БОДИТ ҮНЭНИЙ ХӨШГИЙГ ЯРАХАД...

            Мөн "А.Гансүх “Нью даун таун” ХХК-тай ямар холбоотой вэ" гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь, 2012 онд буюу Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх ажиллаж байх үед “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл учир битүүлгээр цуцлагдсан. Улмаар мөн оны аравдугаар сард “Суруга Монгол” ХХК өөрийн эзэмшил 88 га газраасаа 37 га газрыг “Монгол корпорэйшн” ХХК-д өгч, “авлигадах” замаар барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэж авсан гэгддэг. Тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн захирлаар Ц.Буянцогтоо буюу УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх ажиллаж байсан. Харин одоо тус компанийг “Буурал” А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд эзэмшдэг. Тэгвэл А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг эзэмшилдээ авснаасаа хойш 2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол” ХХК-иас 23 га газар авч байсан. Түүнд ийнхүү 23 га газраа найр тавьж өгсөн хүн нь “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр. Харин Ц.Чинбаяр нь “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Ингээд харвал, А.Гансүх, түүний төрсөн дүү А.Ганболд нь “Нью даун таун” ХХК-тай, ялангуяа “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяртай салшгүй холбоотой нь нотлогдож байгаа юм.

          Үүнээс гадна “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг авлигын хэрэгт хардах өөр нэг өнцөг байна. Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хара Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар түүнийг мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй буюу буруугүй гэж цагаатгасан. Харин энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газарт шунасан бүлэглэл хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулсан гэдэг. Тодруулбал, Цүнэяки Хара гэх япон иргэнд хар тамхиар гүйцэтгэх ажиллагаа хийсэн хүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний дараа "Суруга Монгол"-ын эзэн, япон эр Монгол Улсаас дайжиж, зугтсан. Түүнийг Япон руугаа зугтахтай зэрэгцээд эзэмшиж байсан үнэ цэнтэй газрыг нь нэр бүхий хүмүүс ижил тэнцүү хувааж авсан байдаг. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн асан, “Мон Уран”-ы Б.Наранхүү, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, ЦЕГ, ТЕГ-ын тусгай албаны дарга асан, Хууль зүйн яамны дэд сайд асан Ц.Уугангэрэл нар уг жагсаалтад багтдаг. Дээрх хүмүүс өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж, уг газрыг эзэмшдэг баримт ч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу тэр хэргийг үйлдэхэд оролцсон хүмүүс дээрх хууль бус ажиллагааныхаа хариуд 10 га газраар “шагнуулсан” байх магадлал тун өндөр болохыг баталсан баримт бидэнд ирлээ. Бид дараагийн дугаартаа энэ талаар илүү дэлгэрэнгүй хүргэх болно.

          Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүүтэйгээ гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримтыг уншигч таны өмнө дэлгэлээ. Хэрхэн, яаж хүлээж авах нь таны эрх. Харин шударга гэгдэх М.Энх-Амгаланг энэ асуудлаар шалгах хууль, хяналтынхан байгаа юу, Монголд. Цагдаад ажиллаж байсан, Ерөнхий прокурор байсан гээд үйлдсэн хэргийг нь нуугаад, толгойг нь илээд өнгөрчих юм биш биз дээ. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой...

 

Түүнийг Япон руугаа зугтахтай зэрэгцээд эзэмшиж байсан үнэ цэнтэй газрыг нь нэр бүхий хүмүүс ижил тэнцүү хувааж авсан байдаг. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн асан, “Мон Уран”-ы Б.Наранхүү, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, ЦЕГ, ТЕГ-ын тусгай албаны дарга асан, Хууль зүйн яамны дэд сайд асан Ц.Уугангэрэл нар уг жагсаалтад багтдаг

Үргэлжлэл бий. 


ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН БУУРАЛ А.ГАНСҮХЭЭС АВЛИГА АВСАН БАРИМТУУД ДЭЛГЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-28 16:20:06
    Ган: Бүгдээрээ үйлийн үрээ эдлээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-29 11:33:43
    Сайн: Танай сайтынханд баярлалаа. Ийм зоригтой эрэн сурвалжилсан зүйлийг нийтэлж гаргасанд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-28 20:18:14
    ард түмэн: ганц нэгийг нь ббууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-27 19:36:29
    Зочин: С.Зоригын хэргийг нохойн замаар оруулсан туршлагатай М.Энх-Амаглан А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох юуч биш ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-27 10:12:25
    Зочин: Пөөх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-27 06:40:21
    R : Ehneriihee naiz iin ohin boloh zaluu ******** shaana. unetei dars uuna. Shudarga dur esgene iim l etgeed bsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-25 14:53:29
    Saidaaa: Huuli huchnii deerem bol zugeer neg hulgai deerem bish, hatuu hariutslaga Tootsood ulger jishee uzuul Nyambaatar saidaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-25 14:53:28
    Saidaaa: Huuli huchnii deerem bol zugeer neg hulgai deerem bish, hatuu hariutslaga Tootsood ulger jishee uzuul Nyambaatar saidaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-25 14:10:06
    Өртэй монгол хүү: Муусайн цагдаа хүчний байгууллагын удирдлагууд ийм байдлаар луйвар хийж,ах дүүс нь үе үеэрээ хуйвалдчих юм бөйна л даа.Новшийн хулгайч нарын булхайг дэлгэж олон нийтэд мэдээлж байгаад талархъя.Бас амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-25 13:36:04
    Батаа: За маш сайн байна. Өмхий луйварчдыг илчлээд өг. Шоронд хатаагаач ээ Хурц, Энхамгалан тэргүүтүттнийг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188