Эрүүл мэндийн сайд С.Энхболд үе үеийн сайд нарыг бодвол нам жим, амар амгалан, тайван ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайд нарт хаяглаж байсан иргэдийн “Ард түмний амьдрал хэцүү байхад олон хоногийн хөл хорио тогтоох санал гаргалаа. Иргэдээ хөсөр хаялаа. Буруу шийдвэр гаргаж, улсын мөнгөөр тоглолоо. Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байхад дорвитой шийдвэр гаргасангүй” хэмээх уртаас урт шүүмжлэл С.Энхболд сайдын үед бүдгэрсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хэрээр ч отгон сайд ор сураггүй, хэл чимээгүй алга болж чадаж байгаа. Тэр хамгийн сүүлд ХӨСҮТ-ийн захирал асан Т.Нямхүүгийн хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байж болзошгүй гэх мэдээллээр иргэдийг чихийг халууцуулж, “Ирэх тавдугаар сард бүх иргэнээ эрүүл мэндийн үзлэгт хамруулна” гэх мэдээллээр зөөлрүүлээд “ор сураггүй” алга болсон байдаг. Тэгвэл түүнийг Авлигатай тэмцэх газраас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргээс гадна бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ. Учрыг тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ найзад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын суудлыг зарсан байж болзошгүй ноцтой баримтууд хууль хяналтын байгууллагад очсон гэнэ. Уг мэдээлэл, өргөдөл, гомдлын мөрөөр АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шалгаж байгаа ноцтой баримтыг хүргэж байна.

Өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд ЭХЭМҮТ-ийн захирал асан Ш.Энхтөрийг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн 10 жил хашсан албанаас нь буулгаж байлаа. Түүний оронд эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилсон байдаг. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд найз эмэгтэйгээрээ удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж томилсон гэх. Тэрбээр энэ бүхнийг хийхдээ, Ш.Алтантуяаг томилохдоо их хэмжээний авлига авсан байж болзошгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал болохын тулд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хоёр тэрбум төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэргийг АТГ шалгаж байгаа юм. Ковидын үед, хууль бусаар, ногоон гэрлээр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал болсон Ш.Алтантуяаг ч мөн ялгаагүй бусдад хахууль өгсөн байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Мөн ташрамд дурдахад, С.Энхболд сайдын эхнэрийн хамгийн сайн найз нь ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа гэнэ. Тэрбээр найзаараа дамжуулж, нөхрийнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг нь урвуулан ашиглаж, ЭХЭМҮТ-ийн даргын суудалд заларсан гэх. Мөн С.Энхболдыг сайд байх хугацаанд нь, дараагийн сайд томилогдоход үлдэх тохироотойгоор энэ суудалд ирсэн гэх мэдээлэл АТГ-т ирсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал болохын тулд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хоёр тэрбум төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэргийг АТГ шалгаж байгаа юм.

Ш.Алтантуяа нь эрүүл мэндийн салбарт “ЭХО-ны Ш.Алтантуяа” нэрээр танигдсан гэдэг. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман, Швейцарь Улсад эхоны эмчээр ажиллаж байсан туршлагатай аж. Харин тэрбээр ЭХЭМҮТ-д 10 гаруй жил ганцхан эхоны тасгийн эмчээр ажилласан бөгөөд тасаг удирдаж, удирдлагаар ажиллаж үзээгүй аж. Түүнийг ажлын ачаалал даахгүй, мэс засал хийж чадахгүй, жижүүрт хонодоггүй, ажилд тэнцэхгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөөд байсан гэх. Харин тэр төрийн албаны шатлан дээшлэх зарчмыг уландаа гишгэж, өөрийн найз, түүний сайд нөхрийн дэмжлэг, өөрийн нөхрийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар эргэн ирсэн гэх яриа шар байшингийн булан тохой бүрд жиргэж байгаа гэнэ.
Түүний нөхөр А нь “Мон-Адонис” эхо, оношилгооны эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ш.Алтантуяа нь хувийн эмнэлэгтээ өдөрт 40 гаруй жирэмсэн эхийг 50-80 мянган төгрөгийн ханштайгаар үздэг байжээ. Ингэж тэрбээр хөрөнгөө нэмж, халаасаа зузаатгаж ирсэн байна. Хувийн эмнэлэгтэй, эмийн үйлдвэртэй, эмийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг даргаар томилсонд олон хүн гайхаж байгаа аж.
Ш.Алтантуяа нь ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын суудалд томилогдсон өнгөрсөн долоон сарын хугацаанд засвар хийх нэрийдлээр мөнгө “идэж”, шархаа нөхөхөөр улайран дайрч байгаа гэнэ. Тэрбээр сар бүр “Тийм ч тасагт, энэ өрөөнд ч засвар хийх хэрэгтэй” хэмээн их хэмжээний төлбөр цохуулан авч, өөрийнхөө халаас руу шургуулж байгааг тус эмнэлгийн учир мэдэх эмч, ажилтнууд ярьцгааж байна. Тэд түүний энэ мэт хууль бус үйлдэл, эрээ цээргүй байдлыг нь шалгуулахаар баримтайгаар хууль хяналтын байгууллагад хандаад байгаа ажээ. Мөн Ш.Алтантуяа нь улсын ажлыг цалгардуулж, хувийн ашиг сонжоо хайж байгаа үйлдлийг эсэргүүцсэн ЭХЭМҮТ-ийн чадварлаг 40 гаруй эмч, ажилтан ажлаасаа гарчээ.
| АТГ-ААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДЫГ ХОЁР ТЭРБУМЫН АВЛИГА АВЧ, Ш.АЛТАНТУЯАГ ЭХЭМҮТ-ИЙН ЗАХИРАЛ БОЛГОСОН ХЭМЭЭН ШАЛГАЖ БАЙНА |
|
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Братислав хотод нээв
2026-04-25 08:04:05
Элсний наадам "САНЬЯА-2026"-аас Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ
2026-04-25 07:35:50
“Хасын хүлэгүүд” баг лигийн аварга баг боллоо
2026-04-25 07:05:00
Оюутны их наадмаас “ҮБТИС” 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-04-25 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |