Баян-Өлгий аймгийн тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор ордог нэгэн эр хүртэл группэд буюу тахир дутуугийн тэтгэмжид хамрагдчихсан, сар бүр 480 мянган төгрөг улсаас авдаг юм байна. 200 гаруй сая төгрөгийн үнэтэй автомашин унаж, сүүлийн үеийн брэнд хувцсаар гангарч, эхнэрээ цагаан алт, монетоор гоёчихоод Өлгий хотын төвөөр салхи татуулан давхидаг, эрүүл бие, саруул ухаантай бизнесмэн эрийг Баян-Өлгий аймгийн эмч нар “Хөдөлмөрийн чадвараа 60 гаруй хувиар алдсан, өтгөн, шингэнтэйгээ холилдон, бусдын асаргаа сувилалд хэвтрийн дэглэмд байдаг” гэсэн оноштойгоор группэд хамруулсан байна.
Түүнийг нь баталж өгсөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асаргаа, сувилгааны зардал нэрийн дор нөгөөх баян эрийн эхнэрт нь сар бүр 70 мянган төгрөг олгуулдаг юм байна. Өвчний түүхийг судлаад үзэхээр Баян-Өлгий аймгийн эмч нараас гадна Улаанбаатар хотод ажиллаж байгаа Монголын нэртэй казак үндэстний эмч нар хүртэл өнөөх эрийг эдгэрэшгүй өвчтэй гэдгийг нь баталж, нарийн мэргэжлийн эмч нарын оношилсон бичигтэйгээр хуурамч дүгнэлтэд гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн эмч нараас гадна 40 гаруй эмчийн холбогдоод байгаа эрүүгийн хэрэгт Улаанбаатар хот дахь нэр бүхий казак эмч нар ч холбогдох нь гарцаагүй болжээ. Энэ мэт хэргийг цааш нь хөвөрдөөд явахаар эмч нарын ойр дотны хамаатан садан, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлого олдог хүмүүс халамжийн мөнгийг эмч нарын тусламжтайгаар хайр найргүй, хонхойтол нь авдаг нь тодорхой байна.
Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч “Баян-Өлгий аймгийнхны халамж авах арга үнэхээр төгсөрчихсөн юм байна. Хуулийн хүрээнд халамж авч болох бүх төрлийн аргыг тэд сүвэгчилж олчихсон байна лээ. Хүүхдүүдээ өндөр настай аав, ээжээрээ овоглож байгаад нас барахаар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах нь наад захын асуудал. Улирал тутамд олгодог хүнсний талоныг олон мянган айл өрх авдаг. Тус аймгийн ихэнх айл өндөр настны тэтгэвэр авдаг, хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж, тахир дутуугийн тэтгэмж, цалинтай ээж, “насны хишиг” хөтөлбөр, хүнсний эрхийн бичиг, асаргааны, онцгой тохиолдлын, Алдарт эх, одонтой ээжийн, алдар цолтой ахмад настны, жирэмсэн ээжийн гээд бараг бүх төрлийн тэтгэмж авдаг юм байна.
Ингээд нэг айлын сарын орлого 1.5 сая төгрөгөөс дээш болчихож байгаа юм. Зөвхөн халамжаар амьдраад байхад сарын хэрэглээгээ ямар ч асуудалгүйгээр хангаад байх боломжтой. Тэд ийм л аргаар ажил хийхгүй амьдарч ирсэн байгаа юм. Өөр нэг асуудал нь сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг маш олон айл эдэлдэг. Аймгийн удирдах албан тушаал хашиж байгаа дарга нарын хоёроос доошгүй хүүхэд төрийн мөнгөөр их, дээд сургууль төгсдөг юм билээ. Холбогдох бичиг баримтыг цуглуулахдаа нийслэлд байгаа нутгийн зөвлөл, ямар нэгэн албан тушаал хашиж байгаа нутгийнхан нь туслаж дэмждэг юм билээ. Шуудхан хэлэхэд, Баян-Өлгий аймгийнхан нэг бүлэглэл болчихоод улсын төсвийн мөнгийг завшдаг гэсэн үг” хэмээн ярилаа.
Албаны өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмч эрүүл хүнийг хэлгүй, дүлий, сэтгэцийн өвчтэй хэмээн хуурамч онош тогтоон, хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн насан туршийн халамжид хамруулахдаа нэг хүнээс 500 мянгаас хоёр сая төгрөг авсан нь нотлогджээ. 500 гаруй иргэн эмч нарт авлига өгсөн асуудлаар мэдүүлэхдээ эмч нарын дарамтад байнга орж байсан гэдгээ хүлээн зөвшөөчээ. Зарим нь бүр “Эмч хоёр сая төгрөг хэрэгтэй. Сая төгрөгийг нь бусад эмчид хувааж өгдөг. Үлдсэн нь минийх” гэж хэлдэг байсан. “Группэд оруулж өгнө” гээд мөнгө нэхээд байхаар нь байгаа 300 мянган төгрөгөө аваачиж өгсөн. Тэгсэн өөдөөс уурлаж, “Хэнийг доромжлоод байгаа мал вэ. Чамайг 30 жил сар бүр халамжийн мөнгө авдаг болгох гэж байхад цайны мөнгө өглөө гэж загнаад нүүр рүү шидэж, өрөөнөөс гар, зайл гэж хөөсөн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Хэрэгт шалгагдаж байгаа эмч нарын дунд 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсэн шалгагдаж байгаа аж. Тэрбээр дээрх хэргийн гол зохион байгуулагч байсан гэдгийг эх сурвалж хууль хяналтынханд ч, бидэнд ч хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн болохдоо ч “Хөдөлмөрийн чадвараа алдсан” хэмээн хууль зөрчиж, группэд оруулж өгсөн хүмүүсээрээ дамжуулан иргэдийн саналыг авсан байх магадлалтай байгаа гэнэ. Энэ талаар хэрэгт холбогдсон гэрчүүд “Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Бейсэнд саналаа өгөөрэй.
Манай эмнэлэг УИХ-ын гишүүнтэй болох гэж байгаа юм. Гэр бүл, найз нөхдөө ятга. Хэрэв гурваас доош санал өгсөн байвал чи халамжийн группээс хасагдана гэж дарамт, шахалт үзүүлсэн” хэмээн мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа ажээ. Авлигын хэрэг нь илэрсэн эмч нар ихэд айж, сандарч байгаа гэнэ. Тэр тусмаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Бейсэн, аймгийн Нийгмийн даатгалын газрын эмч Сакен, Сэрикжан нарын асуудал хүндэрч байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа УЕПГ-аас УИХ-д Б.Бейсэний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулах бололтой.
Түүнчлэн авлига ил цагаан авдаг эмч нарын бүлэглэлийн гар хөл Ховд аймгийн хууль хяналтынхны эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг гартаа атгачихжээ. Тодруулбал, харъяалалын дагуу Ховд аймгийн прокурор, шүүхэд сэжиглэгдэж байгаа эмч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар АТГ-аас албан ёсоор ханджээ. Харамсалтай нь, Ховд аймгийн анхан шатны шүүхээс тэднийг сулласан аж. Баян-Өлгий аймгийн хууль хяналтынхан ч эмч нарын хэрэгт гар, бие оролцож эхэлсэн гэнэ.
Мөн Ховд аймгийн ерөнхий шүүгчийн төрсөн ах дээрх хэрэгт сэжиглэгдэж байгаа нэгэн эмчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэнэ. Тус өмгөөлөгч эмч нараас өмгөөллийн хөлс гэж их хэмжээний мөнгө авсан тухай эх сурвалж мэдээлж буй. Ховд аймгийн шүүхийн цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн эхнэр нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг гэх мэтээр эрх ашгийн зөрчил цөөнгүй илэрчээ. Энэ мэт байдлаас шалтгаалж авлига авсан эмч нарыг цагдан хорьж чадахгүй нөхцөл үүсээд байгааг эх сурвалж мэдээллээ.
Тангараг өргөсөн эмч нар Баян-Өлгий аймагт иргэдийг дарамталж, авлига авч сууна. Энэ бүгдийг таслан зогсоож, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн салбарын нэр хүнд шороотой хутгалдаж дуусахаар байна. Одоогоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудалд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.
Үргэлжлэл бий...
Эрэн сурвалжлах нэгдэл
| Баян-Өлгий аймгийн эмч нар авлигын 300 мянган төгрөгөө голж, иргэний нүүр рүү шидэж уурлажээ, Т.Мөнхсайхан сайд аа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |