“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр анх шалгаж эхэлсэн байдаг. Ц.Даваацэрэнг П.Цагаан болон түүний гэр бүлийн эзэмшлийн “Ачит-Ихт” компанид давуу эрх олгосон, “Эрдэнэт” үйлдвэрээс хууль зөрчиж, их хэмжээний ашиг олсон зэрэг шалтгаанаар шалгаж буй. Энэ талаарх мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, дуулиан шуугиан тарьж байсан ч тэгсхийгээд намжсан билээ.
Тодруулбал, “Ачит-Ихт” компани “Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 1978-2005 онд овоолсон балансын бус хүдрээс зэс үйлдвэрлэдэг гэсэн үг. Энэ үйлдвэрийг 2010 онд барьж эхлээд, “Эрдэнэт” үйлдвэр “Ачит-Ихт” компанитай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 оны хавраас албан ёсоор үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэрээнд ““Эрдэнэт” үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ” хэмээн заасан байдаг юм байна.

Гэвч Ц.Даваацэрэн нь өөр нэг нууц гэрээг “Ачит-Ихт” компанитай байгуулсан нь ил болсон юм. Тодруулбал, П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэгтэй ““Эрдэнэт” үйлдвэр “Ачит-Ихт”-ийн 34 хувийг эзэмшихгүй” хэмээн гэрээлжээ. Өөрөөр хэлбэл, “Ачит-Ихт” компани улсын өмч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн талбайд байгаа зэсийн баяжмал бүхий хүдрийн овоолго шороог дахин ашиглаж, хил давуулан худалдаж, үлэмж их хэмжээний ашиг хүртсэн. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй байх гэрээг эрх мэдэл, албан тушаалын давуу талаа ашиглан нууцаар үйлдсэн гэсэн үг юм.
“Ачит Ихт” ХХК-ийг анх Я.Саранчимэг гэгч 2009 онд байгуулжээ. Жил гаруйн хугацаа өнгөрсний дараа буюу 2010 оны хоёрдугаар сард В.Цамба гэгч “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийн эзэмшигч, ерөнхий захирал нь болсон байдаг. Ингээд В.Цамба гэгч эр тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригтой төслийн гол гэрээг зурж байжээ. Сонирхолтой нь, 2010 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болсон байна. Үүнээс сар гаруй хугацааны дараа “Ачит Ихт” ХХК-ийн 75 хувь нь “ Степпкупер” ХХК-д шилжжээ. 2016 оны наймдугаар сарын 29-нд “Степпкупер” ХХК нь “Ачит Ихт” ХХК-ийн 78 хувийг, наймдугаар сарын 31-ний өдөр “Цаглавар” ХХК 22 хувийг эзэмшдэг болсон баримт бий.
.jpg)
2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Д.Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм. “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” компаниудын хувьд дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин 51 хувийг, Д.Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж, үүсгэн байгуулж байжээ.
Харин “Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгт шилжсэн. 2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Д.Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, П.Цагааны гэр бүл “Ачит-Ихт” компанийн эзэд гэсэн үг юм.
“Ачит-Ихт” компанийн тодорхой хувийг эзэмшиж байгаа “Цаглавар” компанийн дансанд 13 сая ам.доллар шилжин орсон байдаг. Хаанаас, ямар зориулалтаар шилжиж орж ирсэн нь тодорхой бус дээрх мөнгийг Нийслэлийн прокурор, АТГ-аас тухайн үед битүүмжилсэн ч хэсэг хугацааны дараа дансны битүүмжийг цуцалсан байдаг. Тэгвэл энэ удаад “Цаглавар” компанийн дансанд шилжсэн 13 сая ам.доллартай холбоотойгоор түүнийг тун удахгүй цагдан хорьж, шалгаж магадгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, намжаад байсан дээрх хэргийг шалгах ажиллагаа саяхнаас эрчимжсэн бололтой.
П.Цагааны гэр бүл “Ачит-Ихт” компанийн эзэд гэсэн үг юм
| П.ЦАГААНЫГ ЦАГДАН ХОРИХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭВ ҮҮ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |