Үе үеийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд хийдэг ажил нь НАМЗХ-ны албан тушаалтнуудыг сольж, хууль шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудыг халж, өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх байдаг.
Энэ ажил өдгөө жам ёсоороо ид үргэлжилж байна. Нэг хэсэг чимээ сураггүй байсан АТГ-ынхан Ерөнхийлөгчийн даалгавраар ажилдаа орж, төрийн өндөр албан тушаалтнуудыг дуулиан шуугиантай баривчилж эхэллээ. Тодруулбал, саяхан “ТЭЦ-3”-ийн захирал Ч.Чинбатыг авлигын хэргээр шалгаж эхэлсэн. Түүнийг шалгах гол шалтгаан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзсэн байдаг. Тэгвэл АТГ-т шалгуулж эхэлсэн Ч.Чинбат гэж хэн болох талаар мэдээлж байна.
Харин АТГ-аас шалгаж эхэлсэн “ТЭЦ-3”-ийн захирал Ч.Чинбат нь 1979 оны арванхоёрдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-аас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр сүүлийн дөрвөн жил өндөр албан тушаал хашиж буй. Төрийн албан хаагчийн цалинтай атлаа 950 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай. Түүний гэр бүлийн орлого 2017 онд 176 сая төгрөг байсан бол 2018 онд 196 сая төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга байхдаа 650 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай байсан тэрбээр ердөө ганцхан жилийн дотор 950 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай болжээ. Үүнээс гадна Ч.Чинбат нь “Сэцэнтех” ХХК 13750 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд 2017-2018 онд 200 сая гаруй төгрөгийн зээлээ хааж, 191 сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ мэдүүлсэн байдаг.
.jpg)
Ч.Чинбатыг энэ сарын 1-нд АТГ гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ажлын байранд нь нэгжлэг хийж, баривчилсан. Учир нь, Эрчим хүчний яамны харьяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газар иржээ. Дээрх мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн гэдэг. Тиймээс Захирал Ч.Чинбатыг их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж, гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан билээ.
АТГ-ынхны дараагийн “бай” Нийслэлийн прокурорын газрын дарга асан Ш.Нямдорж болов. Тодруулбал, түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдрөөс гэрт нь АТГ-аас нэгжлэг хийж эхэллээ. Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн түүнтэй холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж, Нийслэлийн прокурорын газраас албан тушаалыг нь бууруулах хүртэл арга хэмжээ авсан удаатай. Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ хэлэхдээ "Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надад миний хийгээгүй хоёр хэрэг үүсгэсэн.
Гэвч тэрхүү хэргийг Ц.Насанбат хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж сэргээсэн. Тиймээс хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо" гэж мэдэгдсэн байдаг. Тиймээс тус мэдэгдлийн дараахан буюу өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газрын дарга асан Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, Нийслэлийн прокурор Ц.Насанбатыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл хагас жил орчим хугацаанд эзэнгүй байсан Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорыг томилсон. Тодруулбал, НПГ-ын Ерөнхий прокуророор 2017 онд нийслэлийн хяналтын прокурор, 2018 онд ахлах прокурорын албан хашиж байсан Ш.Нямдоржийг томилсон байна. Түүнийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар томилсон гэдэг. Тэр цагаас хойш түүнийг улстөрийнхөн Х.Баттулгын хүн гэж ярьдаг.

Энэ мэтчилэн АТГ-ынхан ажилдаа орж, зарим нэр бүхий албан тушаалтны хэргийг дуулиан шуугиантай зарлаж, эхнээс нь нийтэд ил болгож эхэллээ. Энэ үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлүүлсэн, 200 гаруй сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг худалдаж авсан зэрэг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө хувьдаа “завшсан” “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хэзээ хариуцлага тооцож, АТГ-аас шалгах нь тодорхойгүй байна.
| АТГ-ЫН ДУУЛИАНТАЙ ШАЛГАХ ДАРААГИЙН ХЭРЭГ ЮУ ВЭ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |