Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
Харин Б.Эрдэнэбатыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийт долоон жил хорих ял оногдуулсан юм. Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6.7 сая төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
| Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ |
|
Өмнөговийн анхны олон улсын нислэгээр 80 гаруй жуулчин иржээ
2026-07-19 11:29:13
М.Лхагвагэрэлийг гарьд цолыг нутгийн зөвлөлөөс нь 3 өрөө байраар мялаалаа
2026-07-19 11:13:23
2026-07-19 07:25:00
2026-07-19 07:20:00
2026-07-19 07:15:00
2026-07-19 07:10:00
Өсвөрийн жүдочид Хонконгоос 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-07-19 07:00:00
2026-07-18 12:53:30
“Эс Жи Эйпс” баг, Солонгосын “Сөүл Самсунг Тандерс” багтай нөхөрсөг тоглолт хийнэ
2026-07-18 07:44:29
2026-07-18 07:27:39
ОУХМ О.Сүлдхүү алт, МУГТ Т.Тулга хүрэл медаль хүртлээ
2026-07-18 07:14:43
Элчин сайд Г.Байгалмаа Беларусийн “Купадлье” баярт оролцжээ
2026-07-18 07:03:37
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 28 хэм дулаан байна
2026-07-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |