• Өнөөдөр 2024-04-19

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

2021-04-23,   728

          Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж буруутгагдсан олимпын аварга Н.Түвшинбаярын цагдан хорих  хугацааг 10 хоногоор сунгажээ. 
 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар  үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан  хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр  хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.  
         
Яллагдагчийг цагдан хорих  үндсэн хугацаа нэг  сар  хүртэл байдаг бөгөөд  2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн шүүх  хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 
 
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-24 08:04:29
    Зочин: Арв түмний хайр даахгүй иймэрхүү этгээд жангаа идээд баых ёстой газраа бхыр хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-23 19:36:38
    Бат: Зөв шийдвэр гарчээ тэнд нь шоронд нь хатаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188