• Өнөөдөр 2024-05-02

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

2021-01-08,   768

Шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн гурав дахь шатны шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноосон байдаг. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн. 
 
Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-нд хүлээн авсан.

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188