• Өнөөдөр 2024-05-02

"Жи-Тайм"-ын шүүгдэгч Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээлээ

2020-12-09,   747

Өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх "Жи-тайм"-ын хэргийн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээлээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: 
 
"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ
 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

"Жи-Тайм"-ын шүүгдэгч Э.Оюунчимэгт оноосон таван жилийн ялыг хэвээр үлдээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188