• Өнөөдөр 2024-04-26

Ерөнхий сайд асан С.Баярт оноосон ялыг 2.6 жил болгож буурууллаа

2020-12-04,   1264

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан цахимаар боллоо. 

Шүүх хуралдаанаар С.Баярт оноосон таван жил зургаан сар хорих ялыг хоёр жил зургаан сар болгон ялын хэмжээг бууруулж, хөрөнгийг нь хураах заалтыг хэвээр үлдээлээ. Харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус тус бууруулсан байна.

Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,  албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэж буруутгасан. Мөн өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн. Улмаар С.Баярыг таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Ерөнхий сайд асан С.Баярт оноосон ялыг 2.6 жил болгож буурууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-06 02:34:10
    Х: Угаасаа ийм шүүх засаглал нь бүгд хулхи биз дээ хэн ч мэдэж байхад короноо ямар хамаа байхав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 20:45:55
    Баттуяа: Санжын Баяр. Аая. Санж гуай хүүгээ ийм шуналын тулам болж сайхан нэр төрийг нь шавартай хутгана гэж зүүдлээ гүй биз дээ. Сайхан Ээж байна. Дулмаа гуай улс ард түмэндээ хиисэн юмтай хэлэх үгтэй хүн. Нэр хугарахаар яс хугар гэж. Даанч яав даа. БАЯРААРАА ХАЙРАН ЭЦЭГ ЭХИЙН НЭР ТӨР.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 13:06:34
    Mandah: Shudraga baimaar yumaa.5jil ni ch baga bhad.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 09:26:10
    Зочин: Үхэр монголчуудаар томчууд мөнч сайхан тоглох юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 05:00:34
    Гайгүй хулгайч. : Хулгайчийн нэрийг баастай хутгасан энэ хулгайчинцаруудыг өөрөө л нухаж голыг нь таслахаас даа. Амьтны амь таслахаа болиод овоо хэдэн жил болсон юм сан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-05 04:59:41
    Гайгүй хулгайч. : Хулгайчийн нэрийг баастай хутгасан энэ хулгайчинцаруудыг өөрөө л нухаж голыг нь таслахаас даа. Амьтны амь таслахаа болиод овоо хэдэн жил болсон юм сан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-04 23:25:22
    Монгол : 5 тэрбумаа ард түмэндээ өгчөхөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-04 23:23:25
    Bayar: 7 хаус луйвардчаал 2 жил аваад байвал монгол улс удахгүй дампуураа.хүрэлсүх ээ авилга хээл хахуул дэндлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188