ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, гурван жилийн ял оноогоод байсан билээ. Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сард болсон байдаг. Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Б.Хурцад гурван жилийн ял оноосон юм. Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард болж шүүхээс анхан шатны шүүхийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Б.Хурц нарыг суллаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэр гарчээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Б.Хурц нарыг батлан даалтад гаргах шийдвэр гарсан гэсэн. Одоогийн байдлаар шүүх хурлын тов товлогдоогүй байна. Маргааш албан ёсны мэдээлэл нь өгнө” гэлээ.
| Б.Хурц нарыг батлан даалтад гаргалаа |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |