• Өнөөдөр 2024-04-25

"Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 13-нд товлолоо

2021-12-20,   677

         "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү  нарын  нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Алтан  биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул  шүүх  бүрэлдэхүүн зөвлөлдөөд  хуралдааныг  2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Ингэхдээ шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байна. 
 
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

"Жаст"-ын Ш.Батхүү нарыг шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 13-нд товлолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188