• Өнөөдөр 2024-03-28

С.Болормаа агсны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

2021-11-20,   1209

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан. С.Болормаа агсны амь насаа алдсан хэрэгт холбогдох шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнөөдөр /2021.11.19/ Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруугийн шүүх хурал боллоо. Шүүх хурал өглөө 09.00 цаг орчимд эхэлж, 00.00 цагаас өмнө шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн С.Болормаа агсны амь насаа алдсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Ренцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг гэм буруугүйд тооцон, цагаатгах шийдвэрийг гаргасан байна. Мөн амь хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Шүүхийн шийдвэрийн дараа амь хохирогчийг төлөөлж шүүх хуралд оролцсон өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдэв.
С.Болормаа агсны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-21 10:41:16
    Иргэн: Харанхуй шөнөөр өрөөндөө дуудаж дарамталдаг дарга тэгээд буруугүй юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-20 12:53:02
    zochin: Bi xuuli shuuxiig oilgoxgyi l dee. Gexdee yu bolood bgaag byyr oilgoxgyi bn.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188