• Өнөөдөр 2024-04-20

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

2021-10-29,   534

        “Жаст“-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.
 
     Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэл. Мөн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тус, тус тооцсон.  Улмаар найман  жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн билээ.

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188