УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрөгч буюу энэ сарын 8-ны Чуулганы нэгдсэн хурлын үеэр “Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор би шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Үүнийг нь АН-ын Б.Пүрэвдорж гишүүн дэмжээд 9000 мянган хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. АН-ынхан ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ больчих хэрэгтэй байна. Г.Ганболд дарга аа, та тоогоо өгөхдөө 6,4 сая байна гэдгийг хэлээд тохироод явсан. Одоо 2,3 болчихсон байна. Тэгвэл хэн хэзээ үүнийг гаргаж ирсэн бэ. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэх ноцтой мэдэгдэл хийсэн. Ард түмнийг төр засагтай нь хоёр талцуулаад буй энэхүү мэдэгдлээ тэр нотолж, баримтаа дэлгэх цаг нь болоогүй юу. Аль эсвэл Чуулганы индэр дээрээс өмнөх шигээ зүгээр л попорчихов уу.
Нэг талаас харахад, нэр бүхий эрх мэдэл, албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоныг гадарласан УИХ-ын гишүүн Т.Доржханд түүгээрээ түрий барьж, Төрийн ордонд саагиж байна уу гэлтэй. Юм л бол “Нүүрсний хулгайн хэрэгт холбогдох албан тушаалтнуудын нэрс надад байна. Би нотолж чадна” хэмээгээд байгаа нь иргэдийн анхаарлыг өөртөө хандуулах, ХҮН-аас бусад нам авлига, албан тушаал, эрх мэдэлд худалдагдсан мэт харагдуулахыг оролдож буй оролдлогуудынх нь нэг байхыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ түүнд баримт үнэхээр байгаа бол тэр аль хэдийнэ Төв талбайд жагсагч олны дунд гарч ирээд нэрсийн жагсаалтыг уншчихсан байх ёстой. Түүний характер тийм хэмжээнийх шүү дээ. Дээр нь иргэд тавын таван өдөр сууж байгаа Төрийн ордных нь урд талбайд, ийм ойрхон жагсаж байхад шүү дээ. Тэгэхэд тэр цонхны цаанаас чихэр долоолгож байгаа аятай "Надад баримтууд бий. Гэхдээ би хэлэх болоогүй" гэсэн зүйл яриад сууж байгаа нь цаанаа өөрөө ч улс төрийн тоглоомонд "орооцолдсон" байх магадлалтайн илрэл байж мэднэ.
Нөгөө талаар түүнд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой эрх мэдэлтнүүдийн нэрс байгаа л бол тэр ийн хийрхэж суух хэрэг юун. Хүйтэн жаварт жиндэн зогсоо иргэдийнхээ өмнө гарч ирээд эх орныхоо баялгийг ичих нүүргүйгээр хумсалсан этгээдүүдийн нэрсийг зарлах нь түүнд улс төрд шинэ хүний үүднээс бүх талаар ашигтай. Гэвч тэр тавын таван өдөр зарласангүй. Тиймээс түүнд ямар ч баримт байхгүй. Эс бөгөөс тэр хэн нэгэн эрх мэдэл, албан тушаал, тойрог амлан өндөр үнээр худалдаж авахыг нь, улам бүр үнэд орохыг нь хүлээн улсаар нь ийн шантаажилж суугаагаас зайлахгүй. Тийм бол улс төрийн карьерын чинь төгсгөл энэ байх нь дамжиггүй. Учир нь, УИХ-ын гишүүн Т.Доржханд биш юмаа гэхэд Долгор, Доржийн хэн нэг нь тэр нэрсийг олон нийтэд задалж байж л Төв талбайд хурсан жагсаал намжихаар болчихлоо.
| ГАРТАА БАЙГАА БАРИМТАА ТӨРИЙН ОРДОНД БИШ, ТҮМНИЙ ӨМНӨ ЗАРЛА, Т.ДОРЖХАНД ГИШҮҮН ЭЭ |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |