Авдрын уулын ар бэл, шар худгийн хөндийгөөр хэрэн тэнүүчлэх арабууд нар буутал шонхор барих аж. Бидний ажигласнаар тэд өнөөдөр 16 шонхор барих шиг боллоо. Мөн хэд хэдэн шонхроо барьж чадалгүй алдчихав. Сарвуундаа өгөөшний тагтааг тас зуурсан шонхор арабуудаас зугтаж ниссээр тэдний гараас мултарч чаддаг юм байна. Бид сурвалжилгынхаа эхний дугаарт арабуудыг гурван өдөр дагаж, үйл хөдлөл бүрийг нь баримтжуулсан талаар дурдсан. Тэгвэл гурав дахь өдрийн шөнө бид тагтаа худалдах нэрийдлээр тэдний отогт очсон юм.
Арабуудын отог зургаан гэртэй бөгөөд нэгэнд нь барьсан шонхруудаа хорьдог бол нөгөө таван гэрт нь өөрсдөө амьдарцгаадаг аж. Тэд боловсон 00 болон халуун усанд орох тусгай байшинтай. Хуучны усны автомашинд хоолой холбож, усаа шийджээ. Харин тэдний гал тогоо нь том цагаан чингэлэгт байх бөгөөд тансаг зэрэглэлийн хоол бэлтгэдэг нь хураалттай аяга, таваг, хоол хүнсний материалаас нь илт харагдаж байлаа. Харин ногоон тороор татсан хашааны ард байрлах гурван гэр бол монголчуудын амьдардаг гэр гэнэ. Арабуудын гэрийг бодвол тавилга, эд хогшил гэх зүйл байхгүй хоосон гэр байх.
Нэг үгээр хэлбэл арабууд үндэснийхээ буйдан, хээ хуар, торгон хатгамал тавилгаар гэрээ чимж, дундаж монгол айлаас илүүтэй тохижсон байх аж. Энэ отог гурван жил өнжсөн гэнэ. Энэ талаар тус отгын манаач “Ах нь анх байгуулагдсан жил нь ажиллаж байгаагүй. Харин сүүлийн хоёр жил тасралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн жил хил хаалттай, цар тахлын хүнд цаг үе байсан ч арабууд урьдын адил ирдгээрээ ирж, шонхруудаа барьсан. Цалин хөлс нь арай гайгүй болохоор энд ирдэг юм. Монгол хүнийхээ хувьд арабууд тагтаа, шонхор, ногтруу зэргийг санаанд оромгүйгээр тамлахад нь гол зурах шиг болдог. Хяналт, шалгалт гээд байх юм нэг их ирдэггүй. Сайд нь сардаа нэг эргэвэл эргэнэ, эсвэл яамныхаа хурган даргаа явуулдаг. Бусдаар ажин түжин байдаг. Арабуудтай муудаж, ам мурийж ерөөсөө болохгүй. Ядарсан бидэндээ дээрэлхүү. Та нар анзаарсан уу, үгүй юу бүгд машиндаа нэг, нэг буутай явж байгаа даа” гэв.
.jpg)




Отгын эхний гэрт хорьсон шонхрууд нялх хүүхэд уйлж буй мэт дуугарч байлаа. Биднийг отог руу нь явж ороход арабууд сандралдан гүйж, чанга дуугаар орилцгооно. Орчуулагч бололтой халзан толгойтой 30 эргэм насны эр хар гүйхээрээ ирж “Яах гэж байгаа хүмүүс вэ, эндээс хурдан гарцгаа” гэв. “Бидэнд 400 тагтаа байна. Зарах гэсэн юм хэдэн төгрөгөөр авч байгаа вэ” гэхэд нөгөөх эр “Хашаанаас гараад байж бай. Даргаас асуугаад хариу хэлье” хэмээн хөөх шахам хашаанаас гаргав. Баруун талын хоёр гэрээс чанга хөгжим, арабуудын хашхирах болоод охид эмэгтэйчүүдийн тачигнатал инээж чимээ хадна. Хоёр өдөр араб эрчүүдээс өөр хүн байгаагүй отог ийн дуу чимээтэй болсон нь тэд зугаацахаар монгол охид авчирсан бололтой.
Тэд байсхийгээд л гэрийн үүд шагайж “Хүүш ээ ямар хүмүүс юм бэ. Биднийг мэдчих вий дээ” хэмээн үглэсээр буцаж гэртээ орох аж. Харин тэдний хажуу гэрт аврал эрсэн шонхрууд орь дуу хадаасан хэвээр. Төд удалгүй орчуулагч залуу хоёр арабын хамт ирээд “Хэдэн тагтаа байгаа вэ. Ногтруу байхгүй биз” гэлээ. Аль болох удаан ярьж, ойр орчмыг ажиглахын тулд бид “Ногтруу байгаа хэдэн төгрөгөөр авах юм” гэхэд “Та нарт ногтруу байгаа бол нэгийг нь 25 мянган төгрөгөөр авна. Саяхан 400 тагтаа авсан болохоор өнөөдөртөө тагтаа авахгүй. Хоёр хоногийн дараа тагтаа авах байх. Чи дугаараа үлдээчих” гэлээ.
Бид машиндаа суун отгоос холдож, тойруу замаар буцан очиж, хойд уулан дээрээс нь тэднийг ажиглалаа. Шөнийн дурантай явсан учир арабуудын үйл хөдлөл маш тод харагдаж байв. Биднийг үнэхээр явсан эсэхийг шалгаж байгаа бололтой хоёр машин зам хүртэл хэсэг гэрэлтүүлж, явсанаа буцав. Харин хэсэг хугацааны дараа шонхор хорьсон гэрээс гурван шонхор барин гарч ирсээр "Ланд 200" маркийн автомашины тээшинд хийж, яаран хөдлөв. Бид тэдний араас дагасан боловч харамсалтай нь "Буянт ухаа" олон улсын нисэх буудлын орчим тэднийг алдсан юм. Тэд Улаанбаатар хот руу орсон эсвэл тус нисэх буудлын хойно байрлах блокон хашаатай, олон гэр, майхан барьсан отогт очсон байж мэдэх юм. Ямар ч байсан арабууд өнөөдөр тэдний хүсэлд хүрсэн гурван шонхор барьсан нь энэ.
.jpg)
А.ГАНБОЛД: НҮДИЙГ НЬ БООЖ БАЙГААД САРВУУНААС НЬ ТОР, УЯАГ НЬ САЛГАХАД ШОНХРЫН НУЛИМС УРСАЖ, АЛЧУУР НЭВТЭРЧ БАЙСАН
Арабуудын тавьсан урхинд орж, амь тэмцсэн шонхор шувууг монгол залуус аварч, урхинаас нь суллажээ. Бид шонхор шувууг сулласан А.Ганболдтой холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.
-Сайн байна уу. Юу болсон та мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн байна уу. Намайг А.Ганболд гэдэг. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат хүн. Хоёр найзтайгаа хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт явж байгаад урхинд орсон шонхор шувуутай таарч, амийг нь аварлаа. Бид нэг их баатарлаг гавьяа байгуулаагүй шүү дээ. Арабчуудын урхинд орсон байсан шонхор шувууг тэднээс урьтаж олоод, суллаж тавьсан л төдийхөн гэсэн үг.
-Таны аварсан шонхор шувуу ямар байдалтай байсан бэ?
-Үгээр хэлэх юм биш. Элэг эмтэрмээр байдаг юм билээ. Тунгалаг хар нүднээс нь зогсоо зайгүй нулимс урсаж байсан. Тэр харцыг харсан хүн юун мөнгө бодох бушуухан л урхинаас нь салгаж, хөх тэнгэрт нь тавихыг хүсдэг юм билээ. Үнэхээр хийморьтой нүдтэй, монголчууд шүтээн шувуугаа болгосон нь ч учиртай байх гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Үнэхээр гайхамшигтай бас өрөвдөлтэй харц. Магад би насан туршдаа энэ хачирхалтай тохиолдлыг мартахгүй байх. Түүнээс гадна байгаа байдал нь ч өр өвдөм харагдсан. Арабчууд тагтаагаар өгөөш хийдэг тухай сонсож байсан. Тагтааны нуруунд тор бэхэлдэг юм байна. Шонхор тагтааг барих гээд нуруун дээрх торонд нь хөлөө орооцолдуулчихсан юм билээ. Яг л тэр өгөөшийг нь барих гэж байгаад урхинд орсон байсан даа. Ямар ч хүн таарсан тэр нүдийг харах юм бол өөрийн эрхгүй өрөвдөх, сүр жавхланд нь омогшиж, бахархах сэтгэл төрөх байх. Бид тэр шонхрыг сулласандаа маш их бэлгэшээж байгаа. “Шонхор бариад арабчуудад аваачиж өгдөг”, “Тэдний хайж байгаа шонхор нь мөн байвал маш өндөр үнээр авдаг” зэрэг яриа цөөнгүй л сонсож байсан. Яг таарсан тохиолдолд юун мөнгө бодогдох, сүрддэг юм билээ.
-Тагтаа нь ямар байсан бэ?
-Тагтаа нь үхчихсэн, харин шонхор нь чирч дийлэхгүй тамирдчихсан байсан. Хажууд нь сул нэг шонхор сууж байсан. Биднээс үргээгүйг бодоход нэгнийгээ хаяж явж чаддаггүй юм байна гэж ойлгосон. Тэгээд л нүдийг нь алчуураар дарж байгаад сарвуунаас нь тор, уяаг нь салгах хооронд шонхрын нулимс алчуур нэвтрэн урсаж байсан. Үнэхээр өрөвдөлтэй харагдсан шүү.
.jpg)
.jpg)
АРАБУУДЫН ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ТӨЛӨӨ ШОНХОР ШУВУУГАА ХУДАЛДДАГ ЭРХ БАРИГЧДААС ХАРИУЦЛАГА НЭХЬЕ
Тунгалаг хар нүдэндээ дүүрэн нулимстай шонхрууд хөх тэнгэрт дүүлэх гэж далавчаа дэвэвч бүдүүн суурьтай модон тавцангаас төмөр гинжээр дөнгөлүүлсэн учир тусыг үл олно. Арга барагдсан шонхор эгээ л хүүхэд уйлах мэт гол зурам дугарах аж. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй Монгол төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн халаасыг зузаатгахын төлөө жил бүр хэдэн зуун шонхор арабуудын харгис яргалалд өртсөөр арав гаруй жилийн хугацаа өнгөрлөө.
Арабууд авч явахгүй ч буцааж тавих шонхрынхоо сарвууг нь тасалж, далавчийг нь тайрч, хошууг нь огтолдог учир жил бүр тэдний яргалалд өртөх болсон шонхор шувуу устах аюул ойрхон байна. Зоосны нүхээр харж шонхор шувуугаа зарснаар бүр мөсөн устсан Казахстан, Киргизстан, Туркменистан зэрэг улс орны гашуун түүхийг бид мартах ёсгүй. Яг л тэдний жишгээр, шонхрын мөхөл рүү алгуурхан явж буйгаа шонхор шувуу агнах зөвшөөрөл олгодог Монгол Улсын Засгийн газар, БОАЖ-ын сайд бусад холбогдох байгууллагын сайд дарга нар мэддэг ч болоосой. Өнөөдөр БОАЖ-ын сайдаар ажиллаж байгаа Н.Уртнасан танд үе үеийн сайд нараасаа ялгарах боломж байлаа. Ганцхан удаа л “Шонхор шувуу барих зөвшөөрөл олгохгүй” гэж хэлсэн бол та Монгол улсын БОАЖЯ-ны түүхэнд эх орон, онгон байгаль, зэрлэг ан амьтны төлөө зоригтой дуугарч, оновчтой шийдвэр гаргасан цор ганц сайд болох байлаа.
Харамсалтай нь бусдын л жишгийг дагаж Хүннү гүрнээс эхлэн төрийн сүлд болгон тахиж ирсэн шонхор шувууг барих, яргалах зөвшөөрлийг харгис, яргачин арабуудын гарт өгчихлөө. Танд үнэхээр эх сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртний төлөө “Үгүй” гэж хэлэх зориг байсангүй дээ. Хэдэн зуун шонхроо арабуудын гарт алдсан монголчууд танаас болон үе үеийн БОАЖ-ын сайд, Засгийн газрын тэргүүн нараас хариуцлага нэхэх болно.

| Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл-III |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |