БЗД-ийн XI хороо, Богд хан уулын зүүн хэсэг, Төр хурхын амны ойд хүр хорхойн хэд хэдэн голомт бий болж, тус ой мөхлийн ирмэгт иржээ. Эргэлт.мн мэдээллийн сайт энэхүү сурвалжлагийг Төр хурхын амны "Айргийн эмнэлэг"-ийн арын ойгоос бэлтгэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Пүрэвжав, Ойн судалгаа, хөгжлийн төв Богд хан ууланд бий болсон хүр хорхойн голомтууд нэн даруй устгахгүй бол мөдхөн ойгүй болох нь.
Хүр хорхойд идэгдэж, мөхлийн ирмэгт ирсэн ойг хайж цөхөх шаардлагагүй ажээ. БЗД-ийн XI хороо буюу олны хэлж заншсанаар Хонхороос Төр хурхын амны ногоон ой дунд гурван хэсэг газар шарлаж харагддана. Ойртож очвол тус хэсэг газарт хүр хорхойн голомт бий болсон байх агаад хүр хорхойд идэгдсэн модод тэр даруй үхжиж, нэг ширхэг ч ногоон шилмүүсгүй болсон байх ажээ. Тус голомтууд аажмаар хүрээгээ тэлсээр бүхэл ойг хамарч, ногоон ой үхмэл шаргал болж хувирдаг байна. Нов ногоон байсан ой хэдхэн хоногийн дотор хүр хорхойд бүрэн эзлэгдэж, нэг ч ногоон шилмүүсгүй байх нь үнэхээр л сэтгэл эмзэглэм дүр зураг байдаг аж.
.jpg)
Хүр хорхойн голомт бий болсон ой дунд шавьжнаас айдаг хүн орох ч аргагүй юм. Айдаггүй байлаа ч удаан тэсэх боломжгүй ажээ. Модны мөчир бүрийг хүр хорхой өвч бүрхсэн байх бөгөөд нэг нэгэндээ шахагдаж, бас хэт томорхоороо биеэ дийлэлгүй газар унадаг бололтой юм. Газраар хөл гишгэх зайгүй шахам л "хөглөрнө". Ингэж газарт унасан хүр хорхойнууд дөнгөж цухуйж байгаа зулзаган модод руу буцаж мацдаг ажээ. Бас шүлсээрээ мөчирнөөс дүүжлэгдэж, салхины аясаар нэг модноос нөгөө модонд дамжиж хөнөөл учруулдаг "муу ёрын" шавьж юм.
.jpg)
.jpg)
.jpg)

БОАЖЯ-наас ойн хортон шавьж устгал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд жил бүр 3-10 тэрбум төгрөг зарцуулдаг. Ойн хортон шавьж устгалын төсвийг хортон шавжний тухайн жилийн тархац, голомтуудаас хамаарч харилцан адилгүй баталдаг гэсэн үг. Энэ хөрөнгөөр жил бүр дунджаар 150 гаруй мянган га талбайд хор цацаж, утаа тавьж хортон шавжийг нь устгадаг гэх. Гэвч жил бүр өдий төдий хөрөнгө зарцуулдаг атлаа дараа жил нь дахиад л шинэ голомтууд бий болсон байдаг. Товчхондоо бүрэн үр дүнтэй байж чадахгүй байгаа нь Төр хурхын аманд бий болсон хүр хорхойн голомтуудаас шууд харагдаж байгаа юм.

.jpg)


| Хүр хорхой хөвч ойг хөнөөж дуусах нь, Н.Уртнасан сайд аа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |