Ид хийж бүтээх насан дээрээ байгаа залуус инээж, хөөрч байгаад л орой нь унтаад, эргэж сэрэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг боллоо.
Зүрх, судасны эсвэл "тодорхойгүй" гэх үхлийн шалтгаантай талийгаачдаа коронавирусийн эсрэг вакцин, түүний сөрөг нөлөөнөөс болж нас барсан гэж "хардаж" байгаа ч хүн олон байна. Тэгвэл "тодорхойгүй" шалтгааны улмаас нас барсан талийгаачдын үхлийн шалтгааныг коронавирусийн эсрэг вакцинтай холбож болох хэд хэдэн үндэслэл байгааг гаднын эрдэмтэн, судлаачдын шинжилгээ, баримт дээр тулгуурлан хүргэе.
"Nature Communications" шинжлэх ухааны сэтгүүлийн баг Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш залуус зүрхний үйл ажиллагаатай холбоотой эсвэл тодорхойгүй шалтгааны улмаас нас барж байгаа асуудлын мөрөөр судалгаа хийжээ. Судалгаандаа коронавирусийн эсрэг "Pfizer-BioNTech"-ийн пфайзер, "Модерна"-гийн модерна вакцин тариулсан залуусыг хамруулсан бөгөөд вакцины сөрөг нөлөө, урвал 12-29 насныханд илүү нөлөөлж, зүрхний үйл ажиллагаа болон бусад шалтгаант үхлийн эрсдэлд хүргэж байж болзошгүйг тогтоосон байна.
Тодруулбал, Их Британид вакцинжуулалт эхэлсэн өдрөөс хойш буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл тус улсад 12-29 насны 3807 хүн нас баржээ. Нас барагсдыг үхлийн шалтгаанаар ангилбал, 11.7 хувь буюу 444 нь зүрхний үйл ажиллагаатай холбоотой бол 39.7 хувь буву 1512 нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан байжээ.

Их Британийн Лондон хотод сэтгэл зүйчээр ажилладаг Стивен Райт гэх эр 2021 оны нэгдүгээр сард коронавирусийн эсрэг астразенека вакцины эхний тунд хамрагджээ. Гэтэл вакцинжуулалтад хамрагдсанаасаа 10 өдрийн дараа англи эрийн тархинд цусны бүлэгнэл үүссэний улмаас амиа алджээ. Харин талийгаачид вакцин тарьсан эмнэлгийн эмч үхлийн шалтгааныг нь "Зуурдаар" болгож өөрчлөх гэж байгаад хууль, хяналтынханд баригдсан бөгөөд холбогдох байгууллагаас хэргийг мөрдөж, "Вакцины сөрөг нөлөөнөөс үүдэлтэй" гэж үхлийн шалтгааныг нь ил болгосон байна.
Шинэ Зеландад 2022 оны 3-4 дүгээр сарын хугацаанд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан дөрвөн хүн "тодорхойгүй" шалтгааны улмаас нас баржээ. Дөрвөн хүний үхлийн шалтгааны тогтоохоор ДЭМБ-ын "Ковид-19"-ийн вакцины аюулгүй байдлын бие даасан хяналтын зөвлөл шалгалтын ажиллагаа явуулж, нас барсан дөрвөн хүнд пфайзер вакцин сөрөг нөлөө үзүүлсэн болохыг тогтоосон. Тухайн үед вакцин нас баралтад ямар үүрэг гүйцэтгэж байгаа зэрэг нарийн мэргэшлийн судалгаа бүрэн хийгдээгүй байсан ч "Ковид-19"-ийн вакцины аюулгүй байдлын бие даасан хяналтын зөвлөл нас барагсдын үхлийн шалтгаан коронавирусийн эсрэг вакцинтай, вакцины сөрөг нөлөөтэй холбоотой болохыг зарлаж, нэмэлт шинжилгээ хийлгэсэн.
Мөн Шинэ Зеландад 26 настай эрэгтэй 2021оны наймдугаар сард пфайзер вакцины эхний тунд хамрагдаад 14 хоногийн дараа амьсгал хураасан. Эмнэлгийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааныг коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөө болон зүрхний булчингийн ховор үрэвсэл гэж тогтоосон бөгөөд Шинэ Зеландын Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөлөөс вакцинжуулалтад хамрагдаад нас барсан залуугийн хэрэгт хяналт, шалгалтын ажиллагаа зохион байгуулсан ч эмнэлгээс гаргасан үхлийн шалтгааныг өөрчлөөгүй байна.

Анагаах ухааны "The Lancet" сэтгүүл коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөө, урвалын талаар судалгаа хийжээ. Судалгаанд 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 98420 хүн, мөн энэ хугацаанд коронавирусийн улмаас амиа алдсан 22660 хүний өвчний түүхийг ашигласан байна. Нас барагсдын 55 нь коронавирусийн эсрэг вакцин тариулаад байсан бөгөөд судалгааны явцад талийгаачдын эмчилгээнд антибиотик ашиглаж байгааг тогтоожээ. Улмаар "The Lancet"-ийн шинжээчдийн баг коронавирусийн вакцинжуулалтад хамрагдсан хүн түүн дээрээ нэмж, өөр антибиотик буюу өвчин намдаагч хэрэглэвэл вакцины сөрөг нөлөө ихсэж, хүндэрч байгааг тогтоосон байна.
Өнгөрсөн намар буюу 2022 оны арваннэгдүгээр сард 42 настай Такеда гэх япон эмэгтэй коронавирусийн эсрэг пфайзер вакцин тариулжээ. Гэтэл вакцин тариулснаасаа хйш долоон минутын дараа бие нь муудаж, 15 минутын дараа гэхэд амьсгал нь зогссон байжээ. Вакцин тариулсан эмэгтэйн гэнэт үхлийг Японы Эрүүл мэндийн яамны "Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой байж болзошгүй" гэж мэдээлээд олон хоногийн үргэлжилсэн шалгалтын ажиллагаа явуулсан байна. Эцэстээ талийгаачийг коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөөний улмаас амиа алдсан гэж дүгнэжээ.
2021 оны зургадугаар сарын 18-нд Сингапурт амьдардаг Бангладешийн иргэн Ражиб коронавирусийн эсрэг модерна вакцины эхний тунд хамрагджээ. Гэсэн ч вакцинжуулалтад хамрагдсанаасаа хойш 21 хоногийн дараа "зүрхний үрэвсэл" гэх шалтгааны улмаас амьсгал хураасан бөгөөд Сингапурын Эрүүл мэндийн зөвлөлөөс шалгалт хийж, коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөөтэй холбоотой гэх дүгнэлт гаргасан байдаг.
Мөн Сингапурт 2021 оны арванхоёрдугаар сарын 12-нд коронавирусийн эсрэг пфайзер вакцины хоёр дахь тунд хамрагдсан Онтал Шарлин гэх эмэгтэй вакцин тариулснаасаа дөрвөн хоногийн дараа нас барсан байна. Эмэгтэйн үхлийн шалтгааныг дээр дурдсантай ижил буюу "зүрхний үрэвсэл" гэж үзсэн. Гэсэн ч талийгаачийн цогцост шүүх шинжилгээ хийсэн эмч нь коронавирусийн эсрэг вакцины сөрөг нөлөөтэй холбоотой байх магадлалтай гэж мэдэгдсэн ч "зуурдаар" гэсэн үхлийн шалтгаан бичсэн байна.

Европын Эмийн агентлаг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд гаргасан шинэ мэдээллээрээ Европт коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан 11448 хүн нас бараад байгаа талаар мэдээлсэн. Дэлгэрүүлбэл,
| МОНГОЛЧУУД КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ "ТУРШИЛТЫН ТУУЛАЙ" БОЛСОН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |