Охидын танхайрал хэрээс хэтэрлээ. Өсвөр насны охидын харилцаа, хүмүүжилд онцгойлон анхаарах цаг нь болжээ. Бүлэглэж бусдыг галдан шатаадаг, танхайрдаг, бусдаас мөнгө нэхдэг, олон нийтийн газарт бусдын толгой дээр халуун кофе асгадаг гээд хүний санаанд багтамгүй үйлдэл өсвөр насны охидоос гарч байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л цахилгаан шатанд суусан 3-4 охин 30 орчим насны эмэгтэйг нүүр нүдгүй зодож, танхайрч байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны 10.36 цагт “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсны төлөө намайг зодчихлоо" гэх дуудлага ирсэн байдаг.
Мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо "Залуус" хорооллын оршин суугч иргэн У “Цахилгаан шатанд олуулаа суулаа” гэж шаардлага тавихад 3-4 охин бүлэглэн биед нь халдаад зугтжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилсон байна. Түүнчлэн иргэний бие, эрүүл мэндэд халдсан гэх гурван эмэгтэйг эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Харин “Залуус” хорооллын СӨХ-ы даргаас энэ хэргийн талаар тодруулахад “Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. эрүүгийн цагдаагийн газраас ирээд, нотлох баримтаар хяналтын камерын бичлэг зэргийг аваад явсан. Бид цагдаагийн албан хаагчдад шаардлагатай холбогдох материалыг өгсөн байгаа. Зодуулсан оршин суугч бидэнд хандаж, энэ хэргийг цагдаад шилжүүлсэн. Танхайрсан охидыг олох зорилгоор оршин суугчдын хаалттай группд танхайрч байгаа бичлэгийг тавьсан. Үүнээс улбаалаад цааш задарсан юм шиг байна лээ. Танхайрсан охид манай байранд амьдардаг эсэхийг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас бид нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Зодуулсан оршин суугчтай бид байнгын холбоотой байгаа” гэв.
Харин бид бусдад зодуулсан эмэгтэйтэй холбогдож, биеийн байдлын талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Харин эх сурвалжийн мэдээлснээр “Лифтэн дотор бусдад зодуулсан эмэгтэй толгойндоо гэмтэл авсан. Эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ хийлгэж байгаа. Танхайрч, зодсон охидыг танихгүй гэсэн. Сэтгэл санааны хямралд орж, хэцүүхэн байдалтай байгаа. Дотуур гэмтэл авсан байж болзошгүй учир нарийн шинжилгээ хийлгэсэн” гэв.
Зодоон болох үед цахилгаан шатны гадаа хараад зогсож байсан эрэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Цахилгаан шатан дотор хамт зорчиж явсан эрэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авсан гэсэн. Ажлын өдрүүдэд ч мөн дуудаж, тайлбар авах юм байна лээ. Уг нь тэр залуу иргэний үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан. Мөн зодооныг салгах боломж байхад салгаагүй. Иргэний үүргээ биелүүлээгүй учраас хариуцлагын асуудал яригдаж магад” гэлээ.
Охидын танхайрал ганц хэргээр дуусахгүй. Бүлэглэж зоддог, танхайрдаг, бусдыг галдан шатаасан охидын хэргийг дор тоймлож, сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
БАРИМТ-1
Өмгөөлөгч Г.Батбаярын охин А нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтээсэн хэрэг жилийн өмнө гарч байлаа. Тодруулбал, А нь олон нийтийн газарт танхайрч, “Муухай харлаа” гэх шалтгаанаар өсвөр насны охины толгой дээр халуун кофе асгаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан байдаг. А нь олон нийтийн газар танхайрсан, бусадтай ёс бус харьцсан гэх үндэслэлээр 40 гаруй удаа цагдаагийн байгууллагад дуудагдаж, Зөрчлийн хуулиар торгуулж байсан гэх. Кофе асгаж байгаа бичлэгээс өмнө тэрбээр цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодуулж байгаа бичлэгээ цахим сүлжээнд цацсан юм.
Тэрбээр энэ талаараа “Гэрчийн мэдүүлэг өгөхөөр очоод цагдаагийн албан хаагчид зодуулчихлаа. “Ариун цэврийн өрөө ороод ирье” гэсэн чинь Сүхбаатар дүүргийн цагдаа элдвээр хэлж, биед минь халдсан. Бичлэг хийвэл намайг зодохгүй байх гэтэл утсыг минь хурааж аваад бүүр ч илүү дээрэлхэж, доромжилсон. Би үнэхээр их айж байна” гэсэн юм.
Гэвч үнэндээ тэрбээр гэрчийн мэдүүлэг өгөхөөр бус, бусдын биед ноцтойгоор халдсан хэргээр байцаагдсан билээ. Харин А-гийн биед халдсан цагдаагийн албан хаагчийн хэргийг тусад нь шалгаж, хариуцлага хүлээлгэсэн билээ. Мөн А нь бусдын толгой дээр халуун кофе асгаснаасаа хойш нэг сарын дараа шөнийн цэнгээний газарт бусадтай маргалдаж, танхайрсан гэх мэдээлэл гарсан. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гаргахыг хязгаарласан үед тэрбээр дахин хэрэгт холбогдсон юм.
БАРИМТ-2
20 настай эрэгтэй автомашинтайгаа шатаж, нас барсан хэрэг жилийн өмнө гарсан байдаг. Талийгаачийг үерхдэг байсан охин нь бусадтай бүлэглэж, шатаасан гэх.
Талийгаачийн ах бидэнд өгсөн мэдээлэлдээ “Миний дүү А “Оюу толгой” компанид ажилладаг байсан юм. Сардаа нэг удаа амраад гэртээ ирдэг байлаа. Тухайн үед амраад ирчихсэн, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж, гэрээ янзлахаар зэхээд байсан юм. Дүүг минь найз охин нь “Уулзъя” гэж дуудсаар байгаад гэрээс нь гаргасан юм билээ. Тэгээд дүүг минь гурван найзтай нь цуг архи уулгаж, согтуурч, улмаар ууланд аваачаад машинтай нь шатаачихсан. Найз охин нь, гурван найз нь хамт архи уусан юм билээ. Цалингаараа авсан үнэтэй гар утсыг нь 800 мянган төгрөгөөр ломбардаад мөнгөөр нь шоудсан гэсэн. Тэгээд баар хаасны дараа уулын мухарт очиж архи уусан байгаа юм. Дүүг тасраад унахаар нь машиных нь арын суудал дээр оруулж, унтуулсан гэсэн. Тухайн үед машин нь унтраастай байсан юм билээ. Тэгээд найз охин нь хоёр найзыг нь дагаад, найз залуугаа орхиод яваад өгсөн гэсэн. Төд удалгүй машин нь шатаж, дүү минь амиа алдсан байгаа юм. Миний хардаж байгаагаар дүү минь автомашинаасаа гарах гэж оролдсон юм шиг байна лээ. Харамсалтай нь, түгжээтэй учраас гарч чадаагүй, шатаж амиа алдсан. Тэгэхээр тэд санаатайгаар гал тавьж, дүүг минь зориудаар хөнөөсөн байж болзошгүй” гэсэн юм.
Харамсалтай нь, энэ хэргийг цагдаагийн байгууллагаас амиа хорлолт хэмээн хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон билээ.
16 настай охин фэйсбүүкээр танилцсан залуугаа бусадтай бүлэглэн шатаасан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 15-25 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй бүлэглэж, 26 настай эрэгтэйг галдан шатаасан гэх. Цагдаагийн байгууллагаас гурван эрэгтэйг цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур шалгаж байгаа юм.
Шатсан залуугийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр “Миний хүүг 16 настай, цахимаар танилцсан найз эмэгтэй гэх Р нь дуудаж, банкны картынх нь нууц дугаарыг хэлээгүйгээс болж ийм аймшигтай хэрэг болсон. Дансанд байсан мөнгийг нь авахын тулд ийм хэрэг хийсэн” гэсэн байдаг.
Харин шатсан залуугийн найз охин гэх Р хэлэхдээ “Бид хоёр фэйсбүүкээр танилцсан. Өмнө нь нэг удаа уулзаж байсан. Тэр өдөр Б над руу чатаар “Би хөдөөнөөс ажлаасаа ирчихлээ. Хоёулаа уулзъя” гэж бичсэн. Би Дэнжийн 1000-д найз У, түүний нөхөртэй хамт байр түрээсэлж амьдардаг байсан. Би Б-д “Би гэрээсээ хол явж болохгүй. Чи манайд хүрээд ирэх юм уу” гэсэн чинь хүрээд ирсэн. Ирэхдээ гаднаас пиво авчирч, манай найзын нөхөр, тэдний хоёр хуурай дүү нь хамт уусан. Дахиж архинд явах гээд манай эмэгтэй найз картынх нь нууц кодыг асуусан ч Б хэлээгүй. Үүнээс болж тэд хоорондоо зодолдож, хэрүүл болсон. Манай найзын нөхөр нь шивээс хийдэг, тэр зодооныг эхлүүлсэн. Би салгах гэсэн боловч чадаагүй. Тэгээд намайг хоёр найз маань “АТМ ороод картанд мөнгө байгаа эс эхийг шалгаад ир” гэсэн. Намайг гарсан хойгуур тэд зодолдож, Б шатаасан байсан” гэсэн юм.
Үүний улмаас залуугийн биеийн 80 хувь нь шатаж, гурван ч удаа хүнд хагалгаанд орж, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Ид бүтээх 26-хан насандаа өсвөр насны охидод хорлогдож, хүнд гэмтсэн залуу хүний асаргаанд хүндхэн байдалтай байна.
| БУСДЫГ БҮЛЭГЛЭЖ БАЙГААД ШАТААДАГ, ЭРЭМДЭГ БОЛТОЛ НЬ ЗОДОЖ, ТАНХАЙРДАГ ОХИДЫН ХҮМҮҮЖИЛД АНХААРЪЯ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |