Монгол Улсад 2003 онд буюу хамгийн анх БНХАУ-ын иргэн Лю И гэх эмэгтэй бусдын биеийг үнэлүүлэх, хил давуулан наймаалцах зорилгоор ирж, гэмт хэрэг үйлдэж байгаад хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш хүний наймаа гэх гэмт хэрэг Монголчуудын чихэнд дөнгөж хүрч эхэлжээ. Гэтэл өнөөгийн байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон монгол охидын тоо жил тутамд нэмэгдсээр байна. Тэр бүү хэл хүний наймаачид Монголд ирээд хэд хэдэн охидыг хил давуулаад амжсан байна.

Гадаадын иргэд аяллын виз мэдүүлэн Монголыг зорьж ирээд, аялах нь битгий хэл цэцэг цэврүү шиг охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж, зовлонд унагаах нь энгийн л нэгэн үзэгдэл болж. Энэ байтугай эх нутагт нь наймаалцаж байгаад, удалгүй хил давуулж зардаг гэмт хэрэгтнүүд хүний амьдралыг шоглоом болгож орхижээ.
Саяхан илчлэгдсэн хэргийг сөхвөл “Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур Улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас дайчлан баривчилсан байдаг. Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол-Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучилж, бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож охид биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон. Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк, инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Гэхдээ хохирогчдын тоо үүнээс ч олон болж байгааг эх сурвалж мэдээлж байсан юм. Эрүүгийн цагдаагийн албанаас Сингапур Улсын иргэнийг дайчлан баривчилж, цагдан хорьсон. Loh Sien Chi гэх Сингапур Улсын иргэн нь Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороолол, “Батхүлэг” товерын хоёр, дөрөвдүгээр давхарт байрлах “BKH” зочид буудалд байрлаад нэг хонож байхдаа баригдсан" гэх тайлбарыг хийгээд байгаа. 2013 оноос хойш буюу есөн жил Монголоос Сингапурын хооронд зорчиж байхдаа монгол охидыг бэлгийн хүчирхийллийн хохирогч болгож, өөрийнхөө болон бусдын бах тавыг хангаж ирсэн балмад иргэнийг хууль хяналтынхан сая нэг цагдан хорьж, хариуцлага нэхэх үгүй дээрээ тулаад байна.
МЬЯНМАР УЛСАД МОНГОЛ ИРГЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛЖЭЭ
.jpg)
Цар тахлын хоёр жилийн хугацаанд улс орнууд хилийн хязгаарлалт тавьж, хил дагасан худалдаа наймаа түр гацаанд ороод байсан юм. Түүнчлэн хүний наймааны хэрэг илрэх нь ч хэсэг намжсан.
Гэтэл цар тахлын хөл хорио тавигдсантай холбоотой Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдсэн байна. Зүүн Өмнөд Азийн орнуудад гэмт хэргийн золиос болсон иргэдийн дунд монгол иргэд бүртгэгджээ. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байсан Мьянмар улсын "КП парк" гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм. Хэрэг илэрсэн тус паркт цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. Дээрх гэмт хэргийг хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирчээ. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КП парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байгаа аж. Гэвч манай улсаас уг хэргийн хохирогчид болсон монгол иргэдийг хэрхэн эх оронд нь буцааж авчрах тухай тодорхой шийдэлд хүрээгүй л явна. Цаг хугацаа өнгөрөх тусам харгис иргэдийн гарт амь тэмцэж, бие махбодийн хүнд ялд унасан эдгээр иргэд “Хэзээ биднийг аврахаар ирэх бол” гээд дотроо шаналж суугаа. Гэвч энэ бол нэгэнт ил болсон хэрэг учир Олон Улсын хүний эрхийн байгууллагууд хүч нэгтгэн хүнээ хүний гараас аврана гэдэгт найдаж сууна.
Улс орон даяараа эрэн сурвалжилж, гашуудан суугаад ч алгын чинээ охиныг олж чадаагүй харамсалтай хэрэг болоод өнөөдөр бараг мартагдаж байна. Тухайлбал, Монгол орны урд хэсгийг дамжин өнгөрөх томоохон суурин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ор сураггүй алга болсон. Өөрөөр хэлбэл, охин сураггүй болоод гурван жил 21 хонож байна. Охиныг Д.Сэржмядаг гэдэг Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ I,II,III,IV,V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охиныг хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.
Энэ мэтээр монгол охид эл далдаар хүний наймааны золиос болсоор байх уу Х.Нямбаатар сайд аа.
| МОНГОЛ ОХИД ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСООР БАЙХ УУ, Х.НЯМБААТАР САЙД АА |
|
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
2026-07-22 17:39:04
ЖАГСААЛТ: Гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх 367 төрлийн бараа
2026-07-22 17:32:07
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:57:58
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
2026-07-22 15:25:18
Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
2026-07-22 14:34:42
ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
2026-07-22 14:12:00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцлээ
2026-07-22 11:09:37
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
2026-07-22 10:17:39
Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ
2026-07-22 10:16:13
2026-07-22 10:04:11
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-07-22 10:00:22
Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав
2026-07-22 09:46:51
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Batam womens series” тэмцээн болно
2026-07-22 09:05:22
Эрдэмтэд асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцав
2026-07-22 08:41:19
Д.Булган (UNIDROIT)-ийн профессор Игнацио Тирадотай ууүлзлаа
2026-07-22 08:30:13
Монгол, Тажикистаны харилцаанд шинэ өнгө нэмсэн төрийн айлчлал үргэлжилж байна
2026-07-22 08:21:20
“Аянга” клубийн таеквондочид “KOREA OPEN”-оос 18 медаль хүртлээ
2026-07-22 08:07:36
Элчин сайд Шэнь Миньжюанд “Алтан гэрэгэ"-г гардуулан өглөө
2026-07-22 07:59:37
“IDLO”-гийн Жан Бийглтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026-07-22 07:43:38
Элчин сайд Г.Байгалмаа “Славянский базар” олон улсын урлагийн наадамд зочлов
2026-07-22 07:37:06
2026-07-22 07:27:23
2026-07-22 07:22:39
Олон улсын дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2026-07-22 07:17:32
НҮБ-ын Матилда Димовскаг "Найрамдал" медалийг гардуулав
2026-07-22 07:03:40
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-07-22 06:00:00
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оноос 27.5 хувиар өссөн байна
2026-07-21 16:15:53
Энэ оны эхний хагаст 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2026-07-21 15:56:23
Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртжээ
2026-07-21 15:48:15
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-07-21 15:35:55
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
2026-07-21 15:10:30
Өмнөд Солонгосын Чүнчоноос А.Энхжин алт, Б.Солонго хүрэл медаль хүртжээ
2026-07-21 14:00:07
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-07-21 13:52:21
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
2026-07-21 13:37:09
Шаардлага хангаагүй барилгад улсын төсвөөс санхүүжилт олгохгүй
2026-07-21 12:26:12
Усны ослын тохиолдол өнгөрсөн оны үетэй харьцуулахад 12 хувиар өсжээ
2026-07-21 12:02:07
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, 21 АЙМАГТ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА
2026-07-21 11:57:48
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
2026-07-21 11:35:19
Бэлгийн боловсролын хүртээмж сул байгаа нь өсвөр насны жирэмслэлтийг нэмэгдүүлж байна
2026-07-21 11:12:35
Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
2026-07-21 10:58:24
Гурван удаагийн гал түймрийн дуудлагаар 33 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2026-07-21 10:33:26
Усны ослоор 50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна
2026-07-21 10:32:50
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-07-21 09:32:17
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-07-21 09:30:24
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 26.6 хувиар өслөө
2026-07-21 09:29:16
САВААГАА ДОХИХ ТЭРХЭН АГШИНД...
2026-07-21 09:26:06
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2026-07-21 09:23:49
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол долдугаар сарын 22-нд болно
2026-07-21 09:22:54
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
2026-07-21 09:22:43
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-07-21 09:21:12
Чөлөөт бөхчүүдийн 2026 онд олон улсын тэмцээнээс авсан медалиуд
2026-07-21 07:29:26
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Дархан дэлхийн Гран при” тэмцээн болно
2026-07-21 06:56:16
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны айлчлал үргэлжилж байна
2026-07-21 06:49:15
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |