Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавыг “нууц”-аар Бригадын генерал болсноос хойш хорих ангиуд “эзэн”-гүй мэт авирлаж, хэн дуртай нь оргодог боллоо. Сарын хугацаанд гурван ч хоригдол төрийн асар өндөр хамгаалалттай хорихоос оргож, улс орон даяар иргэдийг айдаст автууллаа. Харж, харгалзаж байсан хоригдлоо алдсан хорих ангийн удирдлагууд төсвийн мөнгөөр хоригдлоо хайж, 21 хоногийг хүртэл барж байна.Тэр ч бүү хэл гурван хоригдол хорих ангийн байранд учир битүүлгээр амиа алдаад байна. Ганц, хоёрхон сарын хугацаанд бүхэл бүтэн улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа байгууллагууд байж боломгүй алдаа гаргаж, толгой дараалан хоригдлынхоо амийг “егүүтгэж”, хоригдлоо алдана гэдэг сул, хариуцлагагүй байгаагийн шинж юм. Өөрөөр хэлбэл, Бригадын генерал Д.Загджавын албатуудтайгаа ажиллаж, ажлаа хийж чадахгүй байгаагийн хариуд өгч байгаа дүн гэсэн үг.
Шинэхэн бригадын генерал удаа дараа хариуцлага алдаж, хоригдлуудыг дураар авирлахад хүргэж байхад хэн хариуцлага тооцох вэ.
-Зохих ял шийтгэлээ эдэлж байсан хоригдлууд удаа дараа учир битүүлгээр амиа алдах болсон шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй л байна. Тухайлбал, Д.Загджав генерал цолныхоо найраас өндийж ч амжаагүй байхад Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангид 13 жил хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан хоригдогч ил харагдах гэмтэл шархгүй амиа алдаж байлаа. Хоригдлын үхлийн шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байна.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хоригдогч тав хоногийн өмнө мөн л учир битүүлгээр амиа алдав. Талийгаач шүүх хурлаа хүлээж, цагдан хорих байранд хоригдож байсан гэх. Талийгаачийн биеийн байдал хүнд, даралт нь өндөр байхад харанхуй өрөөнд хорьж, харвалт өгсөн байж болзошгүй гэх. Одоогийн байдлаар талийгаачийн үхлийн шалтгаан тодорхой бус, задлан шинжилгээний хариу гараагүй байна. Тэрээр эхнэртэйгээ маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл зүйл ангиар саатуулагдаж, цагдан хорих байранд ирээд нэг хоног бололгүй эхнэр, гурван хүүхдээ орхиод үүрд явчихлаа.
-Үүгээр ч зогсохгүй дээрх хоригдогчийн ажил явдал болоогүй, дуусаагүй байхад дахин нэг хоригдогч учир битүүлгээр амиа алдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд 64 настай Б нь ил харагдах гэмтэл шархгүй амиа алджээ. Тэрээр Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд бусдын амийг хохироосон хэрэгт холбогдож, цагдан хоригдож байсан гэх. Харин 64 настай Б нь зүрх, судасны өвчтэй, эмчийн хяналтад байжээ. Тухайн үед хорих анги болон цагдан хорих байранд ажиллаж байсан эмч нар шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй тус иргэний биеийн байдал муудаж байхад үүргээ биелүүлэх ёстой баймаар.
Сарын хугацаанд дөрвөн хоригдлоо алдаж, төсвийн мөнгөөр эрэн хайдаг харгалзагчид.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангид, дээр дурдсанчлан хүний амь нас эрсдээд байсан бол наймдугаар сарын 8-нд албан хаагчдын хариуцлага, дарга удирдлагуудын хяналт, анхаарал муугаас үүдэн А.Мөнхбат, Г.Сумъяабазар гэх хоёр этгээд оргов. Улс даяар эрэн сурвалжилж, эрлийн багийнхан 20 гаруй хоног хөөцөлдөж байж оргосон хоёр оргодлын нэгийг нь уулын модноос, нөгөөхийг нь гэрийн гаднаас олсон байдаг. Өөрөөр хэлбэл, хоригдлууд 20 гаруй хоног дураа авирлаж, уулын мод, малчин айлаас хэсэж, 400 гаруй км туулж гэртээ очсон гэх. Тэд малын хулгайн хэргээр ял эдэлж байхдаа оргож, адуу хулгайлж, хөл залгах унаатай болоод явсан нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг доромжилж, байгаа төрхийг нь илчилж байгаа хэрэг.
-Хархориноос оргосон оргодлуудыг баривчлаад удаагүй байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дахин нэг оргодол оргов. Тодруулбал, хорих 413 дугаар ангиас хоригдогч Б.Баярбаатар оргож, улс орон даяар эрэн сурвалжилсан байдаг. Хоригдогч Б.Баянбаатарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим км зайд Нурамт гэх газраас баривчилж, саатуулсан билээ.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхнаас хоригдлууд даажигнаж, үл тоож байгаагийн нэг илрэл нь Булган аймгаас оргосон оргодол. Тодруулбал, тус аймгийн ШШГГ-т саатуулагдаж, шүүх хурлаа хүлээж байсан этгээд хэдхэн хоногийн өмнө оргосон байдаг. Тэрбээр эмнэлэгт олгойн хагалгаанд орсныхоо дараа оргож, цагдаагийн байгууллагынхан хурдан хугацаанд баривчилсан байдаг билээ.
Д.Загджавын толгойлж байгаа байгууллагынхан хэдэн хоригдлоо цогцос болгож, хэдийгээ улс даяар алдахыг хэн ч мэдэхгүй. Энэ байгууллагад хариуцлага гэдэг зүйл алсран одож, хэн дуртай нь оргож алга болдог боллоо. Цол дагаж хариуцлага нэмэгддэг гэдгийн эсрэг урсгал нь Д.Загджав генерал боллоо. Тэр энэ байгууллагыг дордуулж, хоригдогч, хоригдол гэдэг нэршлийг оргодол, цогцос гэдэг үгээр солих бололтой. Бригадын генерал Д.Загджав албан байгууллага, хамт олныхоо дундаас хэл амны бай болж, хэдэн хоригдлоо ч манаж чадахгүй байгаа мөртлөө төрийн өндөр албан тушаалд хэдий хүртэл сууж, хариуцлагаас мултрах вэ. Хэдий болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг түүний толгойгоор тоглуулах вэ, Х.Нямбаатар сайд аа.
| ХОРИГДОЛ, ХОРИГДОГЧИЙГ ОРГОДОЛ, ЦОГЦОС БОЛГОСОН Д.ЗАГДЖАВ ГЕНЕРАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮМ УУ, Х.НЯМБААТАР САЙД АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |