Сүүлийн дөрвөн сарын хугацаанд тоглоомын талбайд тоглож байгаад гурван ч хүүхэд хүнд бэртлээ. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд тоглож байсан есөн настай охины дээрээс төмөр гулсуур унаж, уушгиа тайруулахад хүрч, хоёр ч хагалгаанд орсон харамсалтай хэрэг болсон билээ.
Тэрбээр тоглоомын талбайд байрлах төмөр гулсуурын хажууд зогсож байхад дээрээс нь нуран унасан байдаг. Энэ хэргийн дараахан буюу тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргийн XV хороонд байрлах 23а байрны гадна талбайн гулсуур мөн л 12 настай охины дээрээс унаж, тархинд нь цус хурж, гавлын яс нь цуурсан хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр дахин нэг хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэж, эрүүл мэндээрээ хохирлоо. Тодруулбал, есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн XIV хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины дээрээс мөн л бэхэлгээгүй гулсуур унаж, баруун гараа хугалж, зөөлөн эдийн гэмтэл авчээ.
Олон нийтэд мэдэгдсэн нь л дээрх гурван жишээ болохоос тоглоомын талбайд тоглож байгаад хөнгөн хэлбэрээр бэртсэн хэдэн зуун хүүхэд Монголд бий. Хүүхдүүдийн хамгийн аюулгүй тоглож, наадах газар хэмээн итгэж болох тоглоомын талбайд энэ мэтээр байнга шахуу осол, гэмтэл гарч байгаад хэн хариуцлага хүлээх вэ.
Тоглоомын талбайд хүүхэд бэртэж, гэмтэх нь дан ганц гүйцэтгэсэн компани, хариуцаж буй СӨХ-ын буруу биш болжээ. Учир нь, тэртэй тэргүй хамгийн хямд гэсэн урд хөршийн хуванцар “хог”-ийг хүүхдүүдийг “тогло” гээд талбай нэртэй алга дарам газар байрлуулчихсан компанид сэтгэл гэж байх уу. Хэрэв тэд сэтгэлтэй байсан бол хямдхан ч гэсэн хуванцраа хүүхэд дараад уначихааргүй болтол нь бэхэлчих байлаа. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр хүлээлгэж өгсөн л бол энэ асуудал хамаагүй мэт. Гүйцэтгэсэн компанитай холбоотой хэрэг гарахаар тэд “Ямар албан тушаалтан, хэн гэж таньдаг хүн энэ асуудлыг намжааж чадах вэ, эндээс яаж хохиролгүй, нэр цэвэр гарах вэ” гэх бодолдоо хөтлөгдсөөр тэд хаа сайгүй гүйж байна. “Хүүхэд амь эрсэдчихээгүй л бол үүнийг аргалчихна” гэсээр тэд нялх үрсээр минь туг тахисаар дууслаа.
Харин тоглоомын талбайн эд хогшил, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах ёстой СӨХ, хороо, дүүргийн албан хаагчдад аюулгүй ажиллагааны дүрэм, хариуцлага, хяналт гэж алга. Тоглоом нь байж л байвал “байна” гэж хардаг тэдэнд “Бэхэлгээтэй байна уу, эвдэрчихсэн эсэх, хүүхэд бэртэхгүй байгаа” гэж бодох бодол хумсын толион чинээ ч алга. Хүүхэд бэртчихсэн байхад “Тоглоом эвдчихлээ” гэж бухимдаж байгаа тэднээс “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гэгчээр аюулгүй ажиллагаа, хариуцлага нэхээд амны гарз. Хэрэв тэд хүүхдийн төлөө жаахан ч гэсэн сэтгэлтэй байсан бол ядаж тоглоомын талбайны эрэг, шургийг бүртгээд харчих байсан биз. Хариуцлагагүй хариуцагч байхаа зогсооё. СӨХ, хороо, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгаа тоглоомын талбайг өдөрт ядаж нэг удаа эргэж, шалгадаг баймаар байна.
Нэгэнт л гүйцэтгэгч компани, хариуцсан байгууллага нь хариуцлага хүлээхгүй, таны хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй юм чинь эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ тоглох газрыг аюултай эсэхийг шалгаж байя. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр хүүхдээ бэртсэн хойно, аль нэг эрхтнээ тайруулсны дараа, цаашлаад бүүр амиа алдсаны араас голынхоо дуугаар хашхирмааргүй байна. Урьдчилан сэргийлж суръя. Хүүхдийн чинь гулгах гулсуур бэхэлгээтэй байна уу, тоглоомын талбайд ил гарсан цахилгааны утас, тээглээд унах төмөр байна уу гэдгийг тойруулаад нэг хардаг байцгаая. Тэртэй тэргүй та хүүхэдтэйгээ цуг тоглоомын талбай дээр очиж байгаа шүү дээ. Энэ л таны хүүхдийнхээ төлөө хийж чадах ганцхан алхам ч байж мэднэ. Бэртчихсэн хойно нь мянга хариуцлага нэхээд ч таны хүүхдийн эрүүл мэндийг нөхөж, буцааж чадахгүйгээс хойш эцэг, эхчүүд нь болзошгүй аюулаас сэргийлж, хүүхдийнхээ тоглодог талбайг хүүхдэд ээлтэй болгоход анхааръя.
| Хүүхдийнхээ тоглох тоглоомын талбайд хүнийрхэхгүй байя, эцэг, эхчүүдээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |