Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад суурьшлын бүсэд ганц удаа хил давж тээвэр хийх мөрөөдөлтэй жолооч нар цөхрөнгөө барж, урт хугацааны тусгаарлалтад хоригдсоор байна. Тус бүс нутгийн тусгаарлах байранд байрлах жолоочийн нэг хоногийн төлбөр 130 төгрөг гэнэ. Үүнд өдрийн хоёр хоол, амны хаалт, гар ариутгагч шингэн зэрэг багтжээ. Өөрөөр хэлбэл, нэг ч удаа рейс хийж чадаагүй компаниуд жолооч нарынхаа төлбөрт “шулуулж”, 50 орчим хоног тээвэрт гарахаа хүлээсэн жолооч нар амт муу, хэмжээ бага хоолондоо гэдэс өлсгөлөн, ар гэр, өр зээлдээ санаа зовсон өдөр хоногууд гурван сар гаруй үргэлжилж байна. Өдгөө ногоон бүс хэмээн зарлаад буй Цагаан хадад үнэндээ халдварын тохиолдол өдөр өнжихгүй гарч байгаа гэнэ.
Энэ талаар тээврийн жолооч нар “Сүүлийн үед өдөр болгон шахуу л бөмбөлөг задарч байна” хэмээн бидэнд мэдээлсэн юм. Бөмбөлөг гэдэг нь хэд хэдэн компанийн жолооч нийлсэн 20-60 орчим хүний бүрэлдэхүүнтэй багийг хэлдэг аж. Сүүлийн сард л гэхэд коронавирусийн шинжилгээгээр сул эерэг гэсэн хариу гарсны улмаас хэд хэдэн бөмбөлөг задарч, бүгд тусгаарлан ажиглах байр руу шилжсэн байна. Харин Монгол Улсын Засгийн газар олон улсын худалдаа, эдийн засгийн эргэлт, нүүрс тээврийн нэвтрэлт зэрэгт санаа зовсондоо Цагаан хад суурьшлын бүсийг “НОГООН” бүс хэмээн зарласан. Үнэн хэрэгтээ цагаан хадад эрүүл ахуйн шаардлага хангаж, стандартад нийцсэн тусгаарлах байр ховор гэнэ. Тухайлбал, 12 хүний ортой тусгаарлах байранд 30 тээвэрчин оруулж байх жишээтэй. Улмаар жолооч нар өдөр тутамдаа коронавирусийн халдвар авах вий, гэр бүлдээ өвчин авч очих вий гэсэн айдастай амьдрах болжээ. Эргэлт.мн мэдээллийн сайт Цагаан хад суурьшлын бүсийн өнөөгийн үнэн бодит дүр төрхийг эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан хүргэж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумд болон Цагаан хад суурьшлын бүсэд тээврийн жолооч нар амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эрдэнэт хүний алтан амь эрсдэх шалтгаан ерөөсөө л түгжээтэй хаалга байсан гэнэ. Учир нь тусгаарлах байранд жолооч нарыг “Өвөр, өвөртөө ороод унт” хэмээн мод зэрэглэх шиг “чигжиж” орхиод араас нь хаалгыг нь тас түгжчихдэг гэнэ. Хүний олон дунд бие султай, суурь өвчтэй хүмүүс байхаас гадна зарим тээвэрчин согтууруулах ундаа хэрэглэж, арслан бар шиг догширч, агсам тавьж, түйвээх нь цөөнгүй байдаг аж.
Тухайлбал энэ сарын 4-ний өдөр нэг өрөөнд тусгаарлагдаж байсан тээвэрчид архидан согтуурч, нэгний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тусгаарлалтад байсан жолооч тусгаарлалтын болон халдвар хамгаалалтын дэглэм зөрчиж, тусгаарлах байрнаас нууцаас гарч согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан авч, буудлынхаа өрөөнд ирсэн байна. Энэ тухай тус тусгаарлах байрны жижүүр, зохион байгуулагч зэрэг тээвэрчдэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилтан, албан хаагчдын хэн нь ч мэдээгүй байна. Ажлын цаг дуусаж, тухайн өдрийн ээлжийн ажилчид тусгаарлах байрыг тэр чигт нь цоожлоод явсан гэх. Нэгэнт гарах эрхгүй жолооч нар ууж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа уусан архиндаа халсан эрчүүд маргалдаж эхэлжээ. Улмаар үл ойлголцол үүсэж тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн байна. Амиа алдсан эр тусламж гуйж хэдэнтээ орилж, хаалгаа үүдээ нээлгэхээр маш хүчтэй тогшиж байсныг тусгаарлах байранд байсан жолооч нар гэрчлэн ярьж байлаа. Харамсалтай нь хаалттай хаалганы цаана тэр амь тэмцсэн орилсоор нас барсан гэх. Энэ явдлаас хойш мөн л ахимаг насны тээвэрчин амиа алдсан байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Талийгаач ахимаг настай хүн байсан болохоор даралт нь үе, үе ихэсдэг байсан. Тиймээс тогтмол даралтны эм хэрэглэнэ. Тэр шөнө эм нь дуусчихсан юм билээ. Талийгаач гэнэтхэн л “Толгой эргээд, амьсгал давчдаад байна. Ах нь яг харвах нь. Эм дууссан үүд нээлгэх хэрэгтэй байна” гээд хаалгаа тогшоод л байсан бараг хагас цаг орчим хамаг чадлаараа орилж, хаалга нүдсэн. Тэгээд чимээгүй болчихсон. Удалгүй ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд бид сандралдаж эхэлсэн. Харамсалтай нь амийг нь аварч, тусламж үзүүлж чадаагүй” хэмээв. Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар талийгаачийн хоолой гарахаа больж, хамаг биеийнх нь хар хөлс цувсан байх үед нь хэсэг жолооч хаалга нээлгэхээр хүчтэй нүдэн, тусламж эрэн орилцгоосон байна. Мөн зарим нь тусгаарлах байрны ажилтан, зохион байгуулагч нар руу, Гашуунсухайтад томилогдсон ажлын хэсгийн хэд, хэдэн хүн рүү гар утсаараа залгасан боловч нэгэнтэй нь холбогдож чадаагүй аж.
Тусгаарлах, ажиглах байрыг стандартын дагуу бэлтгэж, цөхрөнгөө барсан жолооч нарыг хүн чинээ тоосон бол өнөөдөр хоёр айл элэг бүтэн байх байлаа. Гашуунсухайт боомтод суух Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа ядаж жолооч нарын тусгаарлах байр болон ажилчдын сахилга, ёс зүй, ариун цэвэр, эрүүл ахуйг ханган ажиллуулж чадсан бол ийм эмгэнэлтэй хэрэг гараач уу, үгүй ч үү. Тээвэрчдийн ярьж буйгаар тэдэнд бараа нь харагддаггүй УИХ-ын гишүүн асан эрхэмсэг хатагтай Н.Амарзаяа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх биш тансаг сайхан хангамж эдэлж, төрийн цагдаагийн хамгаалалт дор тав тухтай амьдарч байгаа гэнэ.

Гашуунсухайт боомт, Цагаан хад орчим үйл ажиллагаа явуулдаг нүүрс тээврийн 200 орчим компани, 3000 орчим богинын тээврийн жолооч бий. Харин тэдний хил нэвтрэх буюу нэг удаагийн рейс хийх нь тэнгэр, газар шиг зөрүүтэй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сарын хугацаанд гурван удаа тээвэр хийсэн компани, жолооч байгаа бол 50 орчим хоног хүлээгээд ч тусгаарлах байрнаасаа цухуйж чадаагүй жолооч, нэг ч удаа рейс хийгээгүй тээврийн компани байна.
Би өнгөрсөн наймдугаар сарын эхээр ирсэн. Одоо болтол хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэж чадаагүй л байна.
Цагаан хад орчим коронавирусийн эерэг болон сул эерэг тохиолдол хэд хэдэн удаа илэрч, бөмбөлөг бөмбөлгөөрөө тусгаарлагдаж байгаа ч одоог хүртэл ногоон бүс хэвээрээ байгаа нь хачирхмаар. Жилийн жилд хэл ам дагуулдаг Цагаан хад суурьшлын бүс аль хэдий нь улаан бүс болсон гэдгийг эх сурвалжууд хүлээн зөвшөөрч байлаа. Тусгаарлах байр ажиллуулж, жолооч нарыг тусгаарлаж буйн цаана асар их мөнгө эргэлдэж буй гэх ч хардлага бий. Ямартай ч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа томилогдон очсоноос хойш Цагаан хадны нөхцөл байдал дорджээ. Үүнээс гадна цөөн машинтай, олон жил үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хувьд тогтворжоогүй компанид хил нэвтрэх квот олдохгүй байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, хэн авлига өгч чадсан нь Хятадын хилээр нүүрс тээвэрлэх нь олширчээ.
Бид 45 хоног тээвэрт явж чадалгүй сул зогсолт хийсэн жолоочтой холбогдож дараах мэдээллийг авсан юм. Тэрбээр “Би 14 хоног тусгаарлагдаад бөмбөлөгтөө орно гэж дахиад 14 хоног болсон. Ингээд сар орчим өнгөрлөө. Ашгүй нэг тээвэрт гарахаар болж Монгол шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарсан болохоор бүгд баярлацгааж байлаа. Харин Хятад шинжилгээнд манай нэг залуугаас сул эерэг гэсэн нэг тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл ингээд манай бөмбөлөг тэр чигтээ тусгаарлах байр руу шилжсэн. Хэрэв ээ, Хятад руу орсон хойно оо сул эерэг гарсан бол манай бөмбөлөг тэр чигтээ Улаанбаатар хот руу буцаагдах байсан. Монгол талд хийсэн Хятад шинжилгээгээр батлагдсан болохоор Цагаан хадад 14 хоног тусгаарлаж байгаа нь тэр. Энд ирсэн даруйдаа давтан шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарсан. Эрүүл гэдэг нь батлагдаад эндээс гарсан ч бөмбөлгийнхөө тойрогт хэзээ орж, ажлаа хэзээ хийж эхлэхийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би өнгөрсөн наймдугаар сарын эхээр ирсэн. Одоо болтол хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэж чадаагүй л байна. Бараг хоёр сар болж байж ганц удаа урагшаа гарах болж байгаа юм уу даа. Миний адил ирснээсээ хойш нэг ч удаа гарч чадаагүй жолооч олон бий. Бүгд л амьдралтай, ар гэртэй хүмүүс болохоор санхүүгийн хувьд үнэхээр хэцүү байгаа. Бид нэг өрөөндөө гурвуулаа тусгаарлагдаж байна. Өдөрт хоёр удаа ямар ч амт шимтгүй, хүн цадахааргүй хоол өгдөг. Бидэнд голох эрх байхгүй. Турж үхэхгүйн тулд идэхээс өөр арга байхгүй” гэв.
Жолооч нарын хэлж буйгаар нэр бүхий 3-4 компани тогтмол тээвэрт явж байгаа гэх бөгөөд бусад нь сардаа нэг удаа рейс хийвэл аз гэнэ. Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтод тусгаарлагдаж буй жолооч нарын амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байгаа гэдгийг Монгол Улсын Засгийн газар, эрх баригчид одоо болтол ойлгоогүй байгаа бололтой.

“Энэ сарын сүүлээр БНХАУ-аас 500 жолооч нүүрс тээвэр хийхээр Монголд орж ирнэ” гэх яриа иргэдийн дунд тарах болжээ. Энэ нь зүгээр ч нэг ам дамжсан яриа биш бөгөөд аль хэдийн гэрээг нь үзэглэж, тохиролцоонд хүрсэн зүйл гэнэ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал коронавирусийн хүнд цаг үед өөрийн улсын 500 иргэнийг ажил орлоготой болгохоор шийдсэн нь энэ аж. Харин үргэлжид гаднынхны өмнө бөхөлзөгч, эзэнгүй төрийн “утсан хүүхэлдэйнүүд” тэдний өмнө бөхөлзөж, хүссэн бүхнийг нь биелүүлэхээр болсон байна. Тухайлбал, Монгол талдаа коронавирусийн шинжилгээ өгч, эрүүл гарсан жолооч нар Хятад шинжилгээгээр эерэг гарч байгаа нь монгол жолоочдыг шахан боогдуулж, хятад жолооч нарыг олноор нь оруулж ирэх бодлогын нэг хэсэг байж ч болох юм гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа. Төрийн ажлыг бүтэлтэйхэн явуулж, улсын хил дээрх үл ойлголцол, нүүрс нэвтрэлтийн гацааг арилгаад ир гэж томилсон бүрэн эрхт төлөөлөгч нь Хятадын талын удирдлагуудтай энэ мэт нууц гэрээ байгуулж байх зуур Цагаан хад тэр чигтээ улаан бүс болж, нүүрс тээврийн жолооч нар ковидоор өвдөх нь өвдөж, нэгнийгээ хөнөөх нь хөнөөж дуусах нь. Монгол Улсын Засгийн газар томилсон бүрэн эрхт төлөөлөгчийнхөө асуудлаар яаралтай хуралдаж, огцрох ёстой бол огцруулж орных нь хүнийх томилохгүй бол БНХАУ бидэнд бүр мөсөн хилээ хаах цаг ойрхон байна шүү.

| Н.Амарзаяагийн удирдаж байгаа Цагаан хадны үнэн төрх |
|
"Орфей" театрын уран бүтээлчид "Гэм зэм" жүжгээ дахин толилуулна
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |