Тогтоол усанд живж харамсалтайгаар амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхнийг “Ханталст” компанийнхан ямар муухай дээрэлхэж, мөнгөтэй, эрх мэдэл, чадалтай гэдгээ харуулан тохуурхаж байна вэ. Хүүхдүүдийнхээ араас энэлэн шаналж, харуусан гашуудаж суугаа аав, ээжийг дээрэлхэх шиг амархан юм тэдэнд байхгүй бололтой. Тийм болоод л шүүх хурлын товыг удаа дараа хойшлуулж байна. Тус компанийнхан шүүх хуралдааныг явуулахгүй цаг хугацаа хожихын төлөө өмгөөлөгч нар нь есөн шидийн арга хэрэглэж, урьдчилсан хэлэлцүүлгийг удаа дараа хойшлуулж байна. Яагаад гэвэл дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн нөлөө бүхий ямар ч эрх мэдэлтэн танихгүй. Тэднийг өмөөрч хэн ч дуугарч, хамгаалахгүй, хууль, шүүхээс бүр ч байхгүй гэдгийг нь бүрэн мэдэрчихээд дээрэлхэж, доромжилж болно гэж бодсон бололтой.

“Хариуцлагагүйн гэмт хэргээсээ ямар нэгэн аргаар мултарч л байвал амь насаа алдсан хүүхдийнхээ араас нүдээ ширгэтэл уйлж суугаа, аав, ээжийн шаналан, зовлон огтхон ч хамаагүй гэж үү” гэж “Ханталст” компанийнхнаас асуумаар байна. Бас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид ичээсэй. Дөрвийн дөрвөн нялх үр “Хан талст” хэмээх компанийн удирдлагуудын хариуцлагагүйгээс амиа алдаад арван сар өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл хэргийг нь шийдэх нь битгий хэл урьдчилсан хэлэлцүүлгийг нь ч хийхгүй байгаа нь шүүгч нар авлигад өртсөн байх вий гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Уг хэрэгтэй холбоотой анхан шатны хэлэлцүүлэг ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон талаарх ноцтой баримтыг хүргэж байна.
Өнгөрсөн даваа гарагт талийгаач хүүхдүүдийн эцэг, эхчүүд “Бид яах учраа олохгүй байна. Яагаад хэлэлцүүлгийг нь хойшлуулаад байгааг мэдэхгүй байна” хэмээн аргаа баран хэвлэлийнхэнд ярьж зогссон. Гэвч түүнээс хэдхэн минутын дараа шүүхээс мөн л “Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа” хэмээгээд тэднийг гэр рүү нь буцаасан.
.png)
“Хан талст” компанийн удирдлагууд эзэмшлийнх нь усны халианд унаж, амиа алдсан 11-15 насны талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхнээс зугтсаар өнгөрсөн аравдугаар сард арай гэж уулзахдаа “Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шаардлагатай бүх арга хэмжээг авна. Та бүхэн юу хүсэж байна” хэмээж байсан билээ. Тухайн үед ар гэрийнхэн нь зөвлөлдөөд тус компаниас амиа алдсан хүүхдүүдийнхээ тоогоор тус бүр нь 20 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй, хуулиас дээгүүр давсан эрх мэдэлтэй, хүний амийг юман чинээнд боддоггүй “Хан талст” компанийнхан талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхэнд 80 сая төгрөг гаргаж өгөхгүй гэж улайран зүтгэж буй хэрэг. “Хан талст” компанийн удирдлагуудад хүн чанар, нинжин сэтгэл байсан бол, тэд айлын нялх үрсийг өөрсдийнхөө хүүхдүүд шиг бодсон бол 80 сая төгрөг битгий хэл мөнгө, эд зүйлээр ар гэрийнхнийг нь дэмнэж, сэтгэлийн тус хүргэх ёстой. Гэвч тэд тэгэх нь битгий хэл хэргээс мултрахын тулд шүүх, хууль, хяналтынхныг “удирдаж”, анхан шатны хэлэлцүүлгийг ийнхүү удааж байгаа нь ямар нэгэн байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах таатай цаг, нөхцлийг хүлээж байгаа гэхэд хилсдэхээргүй байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Өөрөөр хэлбэл тэд хэргээс мултраад зогсохгүй дөрвөн хүүхдийн амийг үнэгүйдүүлж, ар гэрийхнийг хөсөр хаях гэж л башир арга хэрэглэж байгаа бололтой. Энх
Барилгын норм, аюулгүй байдлын стандартыг ноцтойгоор зөрчиж, барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсны улмаас дөрвөн хүүхдийн амь насыг хохироогоод буй “Ханталст” ХХК-ийг гавьяат барилгачин Ш.Бат-Энхийн гэр бүл эзэмшдэг.
Шагдарсүрэнгийн Бат-Энхийг Баянзүрх захын эзэн гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг. Түүний эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа. И.Нарантуяа 2012-2015 оны хооронд тус газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ханталст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлж, нийтдээ 19 тэрбум 435 сая 650 мянган төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний зориулалттай найман үл хөдлөх хөрөнгө, дөрвөн ширхэг өвөлжөө хаваржаа хүлэмжийн зориулалттай обьект, нэг орон сууцтай хэмээн мэдүүлсэн байдаг.
Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д хууль бусаар олгосон байдаг. Энэ тухай НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Хан Талст компанид олгосон газар ашиглуулах тухай захирамж, хууль зөрчиж байгааг хяналт шалгалтаар илрүүлж, 84 хуудастай албан шаардлага хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоохыг шаардсан мэдэгдэл хоёр ч удаа өгсөн” хэмээж байв. Гэвч тус компани өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.
| Шүүхийг “атгасан” “Хан талст” компанийнхан амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхнийг арай дэндүү дээрэлхээд байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |