Охидын биеэ үнэлэлт хэрээс хэтэрч байгааг хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд онцлон хэлж байна. Тэр тусмаа их, дээд сургуулийн оюутнууд бусдад биеэ үнэлж, амар хялбар аргаар мөнгө олж байгаа аж. Бүр Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газраас биеэ үнэлж байгаа оюутан охидын талаар судалгаа гаргажээ. Тодруулбал, “Оюутан охид гудамжинд зогсож биеэ үнэлээд байхгүй. Ихэвчлэн цахим хэлбэрээр үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож, бусдад биеэ үнэлдэг болсон. Тэд царайгаа харуулахгүйгээр элдэв зүй бус, бусдыг уруу татсан бичлэг хийж, бусдад илгээдэг. Танил талаараа дамжуулан санхүүгийн боломжтой нэгэнтэй ойр дотно харилцаа үүсгэдэг. Бүр орон сууц, буудал зэрэгт дуудлагаар олуулаа очиж, биеэ үнэлж, садар самуун, ёс бус зүйлс хийдэг үйлдлүүд ч тогтоогдож байгаа” гэсэн юм. “Бүр оюутан охидын биеийг бусдад хүчээр наймаалцадаг гэмт хэргийн бүлэглэл бий болсон. Өмнөд Монголын хэд хэдэн хүн монгол охидыг урд хөршийнхөнд зуучилж өгдөг нь хэрэг мөрдөн шалгах явцад тодорхой болсон” гэлээ.
Тухайлбал, Өвөрмонголын иргэн Б-гийн гар утсанд 20-25 насны монгол охидын нүцгэн зураг олноороо байгааг эд мөрийн баримтаар хураагдсан утаснаас нь олжээ. Тэрбээр охидын зургийг БНХАУ-ын иргэд рүү явуулан “Энэ охин ямар байна. Энийг авах уу. Хямдхан өгнө шүү. Таалагдахгүй байвал өөрийг олоод өгч болно” гэх зэргээр хувийн чатаар харилцдаг нь тогтоогдсон. Монгол Улсад амьдардаг хятадуудад монгол охидыг зуучлан биеийг нь үнэлүүлээд дундаас нь мөнгө олдог байсан байж магадгүй ноцтой баримтууд олноор олддог гэнэ.
Тэрбээр ихэвчлэн оюутан охидтой харилцдаг. Охид түүн рүү “Ах аа, хичээлтэй байна. Хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөөч. Орой нөгөө хүнтэй чинь уулзаж болох уу. Одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэх зэрэг чат бичиж, сургуулийнхаа бие засах өрөөнөөс садар самуун зураг, бичлэгээ явуулсан байжээ. Ийм байдлаар оюутан охидод урьдчилгаа төлбөр олгон, эрхшээлдээ байлгадаг байна. Мөн нүцгэн зургийг нь худалдан авч, улмаар сүрдүүлдэг нь батлагджээ.

Фэйсбүүкийн хаалттай группүүд биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн, дураараа дургих талбар болж байгааг хууль хяналтынхан онцолж байлаа. Тодруулбал, биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хаалттай групп үүсгэн түүндээ элсэх хүнийг төгрөгийн болон ам.долларын төлбөртэйгөөр элсүүлдэг гэнэ. Улмаар охидын элдэв эротик, зүй бус бичлэгийг байршуулан хэрэглэгдээр нь үнэ хаялцуулж, бичлэгийн эздийн биеийг дуудлагаар худалддаг аж. Цагдаагийн байгууллага нэг удаагийн хяналт, шалгалтын үеэр энэ төрлийн 30 гаруй хаалттай фэйсбүүк групп олж илрүүлдэг гэнэ.
Түүнчлэн “Санхүү авна” гэх охид, эмэгтэйчүүдийг үйлчлүүлэгч нэрээр гэмт этгээдүүд олзлон авч, гар утас, мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогчийг нүцгэлж бичлэг хийн тохуурхан даажигнаж, тухайн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж ойр дотны, гэр бүлийн хүмүүст нь үзүүлнэ хэмээн дарамталдаг аж. Энэ мэт амь нас, эрүүл мэнд, нэр, хүнд, хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудлаар нь далимдуулан өөрсдийнхөө эрхшээлд оруулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, гэмт хэргийн золиос болгодог байна.

Дуудлагаар биеэ үнэлж байгаа этгээдүүд нэг цагийн үйлчилгээг багадаа 80.000-100.000 төгрөг, хоногийн 200.000-250.000 төгрөгөөр үзүүлдэг гэнэ. Олсон мөнгөний 50-70 хувийг зохион байгуулагч этгээд авч ашиг олдог гэх яриа ч мөн байдаг аж.
Хамгийн сүүлийн үеийн олон нийтийн дунд илэрсэн нэгэн жишээ бол нэр бүхий шүүгч, хууль хяналтын байгууллагынхан “Дори” тэргүүтэй биеэ үнэлэгч авсан, 20 гаруй насны охид, эмэгтэйчүүд ар араасаа цувран ирж,... тоотод орсон хяналтын камерийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Тэднийг найзуудаараа нийлж зохион байгуулалтайгаар биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл гарсан билээ. Тэгвэл хууль хяналтынхан ийм төрлийн биеэ үнэлэлт манайд түгээмэл гарах болсон гэж байв.
(4).jpg)
Нөлөө бүхий эрх мэдэлтэн, бизнесменүүд онгон охидод “нугасгүй” тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар ирсэн. Зуучлагч нар охидод “Би чамайг зуучлаад өгье. Тэд чам шиг хөөрхөн бас онгон охинд хүссэн мөнгийг чинь л өгнө” хэмээн ятгаж, их мөнгө дуулгадаг байна. “Тухайлбал, дунджаар 1000 ам.доллар байдаг. Мөнгийг зуучлагч, охин хоёр тэнцүү хуваадаг. Тухайн охин хүсвэл дээр нь сургалтын төлбөр, гар утас, хувцас гээд хүссэн бүхнээ авч болдог. Тэгэхээр ашигтай байгаа биз. Томчуудад мөнгө юу ч биш. Тэдэнд зөвхөн онгон охид байхад л хангалттай” хэмээн зуучлагч эмэгтэй ярьсан байдаг.
Биеэ үнэлэлтийг “массаж” гэх нэрийн дор нууж, даамжирснаар охид, залуус ДОХ, бэлгийн замын өвчинтэй болох нь элбэг байгаа тухай цагдаа нар төдийгүй эрүүл мэндийн салбарынхан хэлсээр ирсэн. Сүүлийн үед бүр гулгаа массаж, түрүү булчирхайн массаж гэсэн нэрийн дор зөвшилцөн бэлгийн харилцаанд орох явдал газар авчээ.
Энэ нь Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 дугаар заалт буюу биеэ үнэлэгчийг зуучлах, орон байр, тээврийн хэрэгслээр хангах этгээдэд хариуцлага хүлээлгэдэг заалтыг нь аваад зөвхөн биеэ үнэлэгчид хариуцлага тооцдог болсонтой холбоотой гэнэ. Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсч буй тухай холбогдох албаныхан хэлдэг.

| Хонгор жаахан охид минь ХООЛНЫ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ БИЕЭ БҮҮ ҮНЭЛЭЭЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |