Ковидын улбар шар түвшний үеийн дэглэмийг зөрчихөөс гадна НЗДТГ-тай Хариуцлагын гэрээ байгуулалгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, бүр хэдэн мянган хүн цуглуулж, тоглолт зохион байгуулсан “Зайсан хилл”, Камертон хамтлагийнхны Монголын хуулийг уландаа гишгэн, үл тоомсорлон хэдэн мянган хүнийг ковидын эрсдэлд оруулсны хариуцлагыг ердөө Нийслэлийн нэгдүгээр орлогч даргыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж, өөр газарт томилох арга хэмжээгээр тооцож байгаа бололтой. Хэрвээ Ерөнхий сайдын ахын тоглолтын танхимд бус, Ерөнхийлөгчдийн ивээлдээ авсан Камертоныхны тоглолт бус эгэл жирийн хувийн байгууллагынхан элдэв ой, арга хэмжээгээ Хариуцлагын гэрээ байгуулаагүй газарт зохион байгуулсан сан бол өдийд ёстой ард түмэнтэй, юутэй хээтэйгээ хяргуулж, торгуулж, шийтгүүлээд, хэвлэлээр нэг муу, хариуцлагагүйн жишээ болон цацагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлэгсдийн тоо хэдэн мянгаар давж, амиа хоногт алдагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн байдлаар зарлагдаж, цоллогдож байгаа даа.

Тэгээд зогсохгүй дахин үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болж, нийслэлийн төдийгүй Монголын бизнесийн салбараас “арчигдах” хэмжээний ад шоо болчихсон, ойн баяр, арга хэмжээ тэмдэглэгсэд тэнэг, мангар, хариуцлагагүй, хүн чанаргүйн бодит жишээ болж, орох, багтах газаргүй болж байхыг үгүйсгэх аргагүй. Дотоодод ковидын халдвар бүртгэгдлээ гэхэд жолооч, иргэн Д-г монголчууд хэрхэн эрэн сурвалжилж, яаж цоллож байлаа, түүнээс ч дор үйл явдал өнгөрсөн хэд хоногт өрнөх байсан нь дамжиггүй. Гэтэл үнэндээ Шадар сайдын ахын хариуцдаг компани нь Нийслэлийн Засаг даргатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй мөртлөө үйл ажиллагаа явуулсан, явуулах явуулахдаа зөрчиж болох бүх дэглэмийг зөрчсөн байхад ёстой юу ч болсонгүй. “Тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа” гэх мэдэгдэл гаргаад л, шүүх дээр очоод цуцлагдахаа больж ч мэдэх шийдвэрийг хариуцлага тооцсон мэт аяглаад л орхилоо, үнэндээ. Олны хэл амыг дарах гэхдээ дээрх шийдвэр дээрээ хачир болгож, Хотын нэгдүгээр орлогчийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө, өчигдөр. Тэгснээ “Өөр албан тушаалд томилно, Р.Чингис даргыг. Оронд нь Ж.Сандагсүрэнг хотын нэгдүгээр орлогч болгож томилно” гэсэн даажинтай яриа хотын захиргаагаар нэг явж байна.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга та ёстой хөгийн гэмээр хариуцлагыг холбоотон, сүлбээтнүүддээ авч байгаа дүр үзүүлэн, монголчуудаар тохуурхаж байна даа. Хоногт коронавирусийн халдварын улмаас багадаа 10 хүн амиа алдаж, халдвар авагсдын тоо буурах нь битгий хэл байнгын өсөлттэй гарч байгаа ийм үед дураараа дургисан эрх мэдэлтнүүдийн толгойг илээд сууж байгааг чинь зөвтгөх арга өчүүхэн ч алга.
Нийслэлийн Засаг дарга болсноосоо хойш арай ядан өнөөдрийн зэрэгт хүрчихээд мэдэлтний өмнө бөхийж, эрхтэн дархтанд тохирох хариуцлагыг нь шударга ногдуулчихаад бардам зогсож байж чадахгүй байгаа чинь гаргасан шийдвэр шигээ инээдтэй, хөгийн байна, Д.Сумъяабазар аа.
| КАМЕРТОН ХАМТЛАГ, “ЗАЙСАН ХИЛЛ”-ИЙНХНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД ХОТЫН ДАРГА ЁСТОЙ ИНЭЭДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦЛОО |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |