БНХАУ Ганц мод боомтынхоо үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдөр түр зогсоож, 14 хоногийн хугацаатай хилээ хаасан. Яг юунаас болж хилээ хаасан нь тодорхойгүй байсан бол Монгол Улсаас нэрээ нууцалсан эх сурвалж “Дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш Хятад Улсад зорчсон нүүрс тээврийн автомашины 11 жолоочийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан.
Тэдний нэг нь БНХАУ-ын хилээр найман удаа орж, гарсан байсан” хэмээн мэдээлсэн байдаг. Үнэхээр хятадын талд тээвэрлэлтээр очсон жолоочоос коронавирус илэрсэн нь үнэн бол Гашуун-сухайт, Цагаанхадын төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд том хариуцлага хүлээх болно. Учир нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон тухайн бүс нутгийг “Ногоон” байлгах гэж УОК болон холбогдох байгууллагууд асар их хүч хаяж, нууцлалын зэрэгтэй бодлого хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, жолооч бүрийг 14 хоног тусгаарлаж, энэ хугацаанд хоёр удаа ПСР шинжилгээ авч, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн сахиулж, цагдаагийн хяналт дор тээвэрт гаргадаг аж.
Гэтэл Монгол талдаа сөрөг гарсан жолооч Ганц мод боомтод өгсөн шинжилгээнд бүдэрч коронавирусээр халдварласан нь тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор “Бусдынхаа адил тусгаарлагдаж, тогтмол шинжилгээ өгөөгүй байж хууль, хяналтынханд хэдэн төгрөг өгөөд л бидний урдуур дайрдаг хүмүүс бий. Тэдний нэг л шинжилгээ ч үгүй тууж яваад баригдсн нь энэ байх” гэх яриа жолооч нарын дунд газар авчээ. Мөн хил хаасан нь явдал нь эрх мэдэлдээ дулдуйдсан нэр бүхий албан тушаалтны буруу гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа. Тодруулбал, тусгаарлалтад орох нь бүү хэл ПСР шинжилгээ ч өгөөгүй хүмүүсээс их хэмжээний авлига авч, БНХАУ-руу нүүрс тээвэрлэх эрх өгдөг тухай нутгийн иргэд болон Цагаан хадад түр оршин суугч зарим иргэн ярьцгааж байна гэнэ.
.jpg)
Цагаан хадын онцгой комисс, Авто тээвэр, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын нэр бүхий ажилчид их хэмжээний авлига авдаг, бүдүүлэг зантай, улс эх орны биш хувийн эрх ашгийг өмнөө тавьдаг зэргийг эсэргүүцсэн иргэд олон нийтийн сүлжээнд тэдний талаар зарим баримтыг дэлгэх болсон. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улаанбаатар хотод хоёр удаа коронавирусийн шинжилгээ өгч, Цагаанхаданд очоод 14 хоног тусгаарлагдсан 80 жолоочийг хоёр том автобусаар Улаанбаатар хот руу буцааж зөөвөрлөсөн байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн жолооч “БНХАУ болон Цагаан хад руу өвчин авч очихгүй л бол гэр бүлдээ коронавирусийн халдвар тээж очих нь тэдэнд хамаагүй юм байх. Миний хувьд хоёр удаа ПСР шинжилгээ өгч “сөрөг” гарсан учир Цагаан хад руу очсон. Тэнд очоод 14 хоног тусгаарлагдах байсан. Ганц хоёрхон хоноод тусгаарлалтын хугацаа дуусах гэж байтал “Ганц мод руу явсан жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. БНХАУ-ын тал хилээ хаачихлаа. Та нар ойрын хугацаанд тээвэрт явахгүй юм чинь гэр рүүгээ буц” гэсэн.
Ингээд 80 гаруй жолоочийг хоёр автобусанд ачаад Улаанбаатар руу явуулсан. Биднээс нэг ч шинжилгээ авахгүйгээр гэр рүү нь явуулж байгааг юу гэж ойлгох вэ. Амьдралын төлөө, хорио цээрийн дэглэмээ баримталж явж байсан атлаа гэр бүлдээ өвчин аваад ирвэл бид яах вэ. Би гэртээ орж зүрхлэхгүй шинжилгээ өгчихөөд буудалд хэвтэж байна. Хариу сөрөг гарвал харина даа” гэв.
Цагаанхаданд очоод 14 хоног тусгаарлагдсан 80 жолоочийг хоёр том автобусаар Улаанбаатар хот руу буцааж зөөвөрлөсөн байна.
.png)
Гашуунсухайтын боомтоос БНХА-ын Ганц мод боомт руу нэвтрэх жолооч нарыг нийтэд нь “Бөмбөлөг” хэмээн нэрийддэг гэнэ. Тэнд олон компанийн, мэргэшсэн жолооч нар багтах бөгөөд Сумын онцгой комисс, Цагдаа, Мэргэжлийн хяналт зэрэг нутгийн удирдлагын болон хууль хяналтын байгууллагын шаардлагыг хууль ёсны дагуу биелүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрддөг байна.
Ялихгүй юм ямааны гарзтай гэдгийг үлгэрээр багахан алдаа гаргаж энэ том боломжоо үгүй хийх хүн ховор байх. Харин тэдний дундуур үе, үе “өргөс шивэх” мэт үл таних жолооч нар орж ирдэг гэнэ. Тэд их хэмжээний авлига өгч байж “Бөмбөлөгт” багтдаг гэнэ. энэ талаар жолооч “Бөмбөлөг”-т багтдаг жолооч “Гашуунсухайт боомтын хүнд суртал, авлига Замын-Үүдээс ч илүү шүү дээ. Нөгөө зартай ажлын хэсэг нь энд нэг ирээсэй билээ. Над шиг мянга, мянган жолооч ажилгүй, орлогогүй боллоо. Ийм авлигын сүлжээ болсон газар үнэн цагаанаар амьдарна гэдэг хэцүү юм байна. Бид тусгаарлалтын хоног дуусахыг хүлээж 14 хоног ажлаа алдаж байхад хахууль өгсөн нэг нь урд шөнө нь Улаанбаатараас ирээд маргааш нь тээвэрт явж байна.
Тэднээс л эерэг тохиолдол гараа биз. Хулгайн жолооч нар 10-14 сая төгрөг атгуулж байж бидний урдуур орж, урагшаа гардгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тодруулбал, Гашуунсахайтын хилээр нүүрс зөөх жолоочийн зөвшөөрөл буюу бөмбөлөгт орох тусгаарлалтын бичиг авах авлига гэх үү дээ. Гэтэл энд чин үнэнчээр яваа олон арван компани, аж ахуйн нэгж байна. Сая л гэхэд 80 гаруй жолоочийг нэг дор, нийтийн 00, душтай газар тусгаарлаж байгаа юм. Энэ зөвшөөрлыг Цогтцэций сумын Онцгой комисс олгосон. Гэтэл бидний дундаас дөрвөн тохиолдол илэрчихлээ. Өөрөөр хэлбэл, бид үнэнээр явсан биш хэлмэгдчихээд сууж байна” гэв.
Тэднээс л эерэг тохиолдол гараа биз. Хулгайн жолооч нар 10-14 сая төгрөг атгуулж байж бидний урдуур орж, урагшаа гардгийг хүн бүхэн мэдэж байгаа.
.jpg)
Гашуунсухайтын хурган дарга нар хэзээ ч монголчуудаас авлига авдаггүй гэнэ. Энэ нь огт авлига авдаггүй гэсэн үг биш бөгөөд өвөрмонгол хөтчөөр дамжуулан авлига авдаг аж. Тэд энэ үйлдлээ мөр цэвэр, гар цагаан, нэр ариун байлгах халхавч хэмээн боддог бололтой. Гэвч жолооч нар үүнийг нь аль хэдийн олж мэдсэн бөгөөд тэвчээр нь алдагдсан хэд хэдэн жолооч нэгдэж АТГ болон бусад хууль, хяналтын байгууллагад санал, гомдлоо баримттайгаар хүргүүлсэн гэнэ. Тэгвэл өвөрмонгол хөтчүүд яг хэнээс, хэчнээн төгрөгийн авлига авдаг вэ гэдгийг бид ......... нүүрс тээврийн компанийн жолоочоод тодруулахад “Хэнээс авах нь тодорхой шүү дээ.
Хил гарч байгаа бүх л жолоочоос авлига нэхнэ. Бид хятадын талд өгсөн татвараасаа гадна дахиад тэдэнд хахууль өгдөг. Энэ мөнгө гэхдээ хятадын талд ордоггүй.Хууль чангатай орон болохоор авч зүрхлэхгүй байх нь аргагүй. Энэ ердөө манай дарга нарын шантааж, хясан боогдуулах арга хэлбэр шүү дээ. Өөрөөр хэлбэл, өвөрмонгол хөтчүүд Монгол талын Мэргэжлийн хяналт, Гааль, Авто тээвэр, Цагдаа гээд төрийн байгууллагын дарга нарын захиалгаар жолооч нарын нэг рэйс буюу хөдөлсөн цэгтээ буцаж очтол нийтдээ 10000 юань авна. Энгийн хүмүүст их сонсогдож магадгүй гэхдээ үнэн шүү” гэв.
| Цагаан хадны “цавчигч” авлигачдаас болж БНХАУ хилээ хаасан гэв үү |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |