Монголд хорих ял эдэлж байгаа хүүхдүүдийн олонх нь хүн амины, хүчиндэх, хулгай дээрэм, бусдын бие мах бодид ноцтой гэмт учруулах, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх таван төрлийн гэмт хэргийн улмаас хоригдож байна. Маай улсад 14 нас хүрсэн хүүхдийг хорих ялаар шийтгэх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж, хэрэгжиж байгаа билээ.
Бусдын амийг онц хэрцгийгээр хөнөөх гэмт хэргийг хүүхдүүд үйлдэж байгаа нь хууль хяналтынхны сэтгэлийг зовоосон томоохон асуудал болон хувирчээ. Хүүхдүүдийн хаанаас нь тийм зэрлэг, балмад авир гарч, өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр бусдын амийг хэрцгийгээр хөнөөх болов, бүлэглэн хулгай дээрэм хийх болон хүчин хийх сэдэл санааг ихэвчлэн юунаас авч байна вэ, хар тамхи, мансууруулах бодист тэднийг хэн уруу татаж, тэдний сэтгэл зүйд юу ингэтлээ муугаар нөлөөлж байгаа вэ гэдгийг олж тогтоох, судалж шинжлэх шаардлага бий болоод байгааг хууль хяналтынхан онцлон ярьж байна. Үүний тод жишээ бол доор дурдах сэтгэл сэртхийлгэм хэргүүд билээ. Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад нь ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх үүднээс жишээ дурдаж байгааг тэмдэглэе.
Хүүхдийн хорих ангид хоригдож байгаа хүүхдүүдийн ихэнх буюу 35 хувь нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл анги буюу будын эд зүйлсийг хулгайлж, дээрэмдэх энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдэж, шүүхээр хорих ялаар шийтгүүлжээ. Жишээ нь, айлын цонхоор орж, тонуулчдад хаалгыг нь онгойлгож өгдөг, машин бүлэглэн хулгайлж, хотын төвөөр унаж сэлгүүцдэг, цахим тоглоом тоглохын тулд гэрээсээ, найз, хамаатныхаасаа хулгай хийдэг гэх мэт гэмт хэрэгт өсвөр насныхан олноороо өртөх болжээ.
Одоогоос хоёр сарын өмнө л гэхэд олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлддэг хоёр охинд хамаарах хэрэг шүүхээр таслагджээ. Тэд ихэвчлэн зах, бөөний төвөөс зэрэг олны хөлийн газраас хулгай хийдэг нь тогтоогдсон байна. Шүүхээс тэдэнд хоёр жилийн хорих ял оноосон гэнэ. Мөн ПС тоглоомын газарт байнга үйлчлүүлдэг. Мөнгө нь дуусахаар хэн нэгнийг дээрэмддэг, дэлгүүрийн цонхоор орж хулгай хийдэг. Ингээд ПС-ны газраа ирээд өдөр шөнөгүй тоглож суудаг хүүхдүүдэд хамаарах хэрэг ч шийдэгдэж, хүүхдүүд торны цаана сууж байгаа аж. Түүнчлэн Сэлэнгэ аймагт харьяалалтай, аав нь уул уурхайн компанид ажилладаг, ээж нь ОХУ руу явж бараа зардаг, боломжтой айлын хүүхэд удаа дараалан хулгай хийсэн нь тогтоогдож, зохих шийтгэлээ эдэлж байгаа гэнэ.
Одоогоос хэдэн жилийн өмнө ах нь дүүгээ зодсоор байгаад амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, дүү нь гэртээ байсан талхнаасаа ахдаа үлдээлгүй идчихсэн байдаг. Үүнд уурссан ах нь дүүгээ газарт унагаж, тасралтгүй өшиглөж, зодсоор амийг нь хөнөөсөн хэрэг гарч, олныг сэртхийлгэж байсан билээ.
Мөн шоронгоос суллагдсан аав нь байнга гэрт нь ирдэг, ирэх бүртээ ээжийг нь зовоож байгааг хараад тэвчээгүй 15 настай хүү аавынхаа аминд хүрсэн хэрэг гарч байлаа.
Түүнчлэн хэдхэн жилийн өмнө насанд хүрээгүй дөрвөн хүү таксины жолоочийг модон дунд аваачин дээрэмдээд зогсохгүй онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байв. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байдаг. Таксинд явахаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэн О-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байжээ. Гэтэл иргэн О-гийн жолоодож явсан автомашиныг өөрийгөө А гэж танилцуулсан 20 орчим насны эмэгтэй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд зарах гэж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, 1999 онд төрсөн О, 2001 онд төрсөн Т, А, М, нарыг Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс баривчилснаар дээрх хэрэг илэрч байсан билээ.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүүхэд дөрвөн настай дүүгээ “Үгэнд орохгүй байна” гэсэн шалтгаанаар зодож, зургаан удаа хутгалж, амийг нь хохироосон аймшигт хэрэг гарч байв.
Мөн одоогоос хэдэн жилийн өмнө өсвөр насны гурван хүүхэд бүлэглэн өөрсдөөсөө найман насаар ах залууг ухаан алдтал нь зодож, амьдаар нь шороонд булж, амийг нь хөнөөсөн хэрэг гарч байв. Хүүхдүүдийн нэг нь шороонд булж үлдээсэн залуугаа эргэж очин гаргасан боловч хэдийнэ амьсгал хураасан байсан билээ.
Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл ангийн 1-9-т заасны дагуу буюу бусдыг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг нийт хорих ялаар шийтгүүлсэн хүүхдүүдийн 33 хувь нь эзэлж байна. Өсвөр насны хүүхдүүд бусдыг хүчиндэх гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа нь толгой өвтгөсөн асуудал болон хувирчээ. Ялангуяа 13-17 насны хүүхдүүд бусдыг хүчиндэх гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Бага насандаа бусдыг хүчиндэж, шоронгийн хаалга татаж байгаа нь нэн харамсалтай, үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах баримтуудыг хүргэж байна.
Орхон аймагт өсвөр насны таван хүү үеийнхээ хоёр охиныг удаа дараалан хүчирхийлдэг байсан нь илэрч, тус бүр ял эдэлж байна. Мөн найзынхаа 60 гаруй настай, хэвтэрт орсон ээжийг гэртээ ганцаараа байхад нь “Хорооны эмнэлгээс явж байна” хэмээн худал хэлж, хүчирхийлсэн жигшүүрт хэргийг өсвөр насны хүү үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлжээ.
.jpg)
Өсвөр насны хүүхдүүдийн үйлдэж буй хүчингийн гэмт хэргийн хамгийн их санаа зовоож байгаа өөр нэг асуудал нь эрэгтэй хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлэх, хамаатан садангийн бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх зэрэг ёс бус үйлдэл хийж, шоронгийн хаалга татаж байгаа явдал гэнэ. Энэ талаар албаны эх сурвалж “Бусдыг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүдэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл ямар хуулийн хариуцлага хүлээдэг, ийм зүйл хийж болохгүй гэх гэр бүлийн хүмүүжил, ухамсарт нь ойлгуулах зүйлс маш их дутагдалтай байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ огт ярилцдаггүй. Хүүхдүүд ихэвчлэн кинон дээрээс бусдыг хүчиндэж байгаагаас сэдэл авч, гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байна. Тиймээс хүүхдүүдэд эртнээс бэлгийн боловсролын талаар зөв ойлголт өгөхгүй бол олон хүүхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шоронгийн хаалга татаж байна. Хамгийн сүүлд гэхэд хөдөөнөөс Улаанбаатар хотод ирж, эгчийндээ амьдарч байсан өсвөр насны хүү зургаа, дөрвөн настай хоёр охиныг нь ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан нь тогтоогдсон байгаа” гэв. Мөн өсвөр насны хүүхэд найз охиноо жирэмсэн болгосон, үүнийгээ мэдээд найз охиныхоо хоолойг зүсэж, хүнд гэмтэл учруулсан тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хэрээс хэтэрчээ. Сурагчид найзуудаараа нийлж сургуулийнхаа ойр хавийн орон сууцны орц, хонгилд, дээвэр дээр гарч мансууруулах төрлийн бодис хэрэглэх болсон байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь манай орны ихэнх нутгаар ургадаг зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурдаг болжээ. Харин 20 орчим хувь нь ахуйн хэрэглээний газ, цавуу, гутлын тос, шатахуун зэргийг үнэрлэж мансуурч байгаа гэнэ. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь ICE буюу мөс хэрэглэдэг гэсэн статистик мэдээлэл байна.
Түүнчлэн хар тамхи удаа дараалан хэрэглэсэн хоёр ч хүүхэд Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа юм байна. Тэд бусдыг дууриаж хар тамхи хэрэглэж байсан нь тогтоогджээ. 2019 онд гэхэд хар тамхи хэрэглэсэн өсвөр насны дөрвөн охин баригдсан байдаг. Мөн тухайн онд тэднээс гадна есөн хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүрэгт ч мансуурсан хүүхдүүд баригдаж байсан. Энэ мэт ахуйн хэрэглээний газ, хар тамхины төрлийн ургамал, бодис хэрэглэж мансуурах хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хууль хяналтынхан онцлон хэлж байлаа.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТАВИХ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХАРАА ХЯНАЛТ, ТЭДНИЙ АСУУДЛЫГ ХАМТДАА ШИЙДВЭРЛЭХ СЭТГЭЛ ЗҮЙЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Одоогоос хэдхэн жилийн өмнө мансуурагч хүүхдүүд 20 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэрэг гарч, нийгмийг айдаст автуулж байлаа. 16 настай У, Г нар нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай бүсгүйг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхээс 16 жилийн ял сонссон юм. Хүүхдүүд цавуу үнэрлэж мансуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. Г, У нарт тухайн үед мөрдөгдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахайн сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр гурван шатны шүүхээс тэдэнд 16 жилийн хорих ял ногдуулсан юм. Энэ мэт хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад гэмт хэрэг үйлдсэн, нэгнийгээ зодож хүнд гэмтэл учруулсан 26 хэрэг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэ бүхнийг дурдахын учир нь, эцэг, эх, асран хамгаалагчид нь өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах, асуудлыг нь сонсох, хамтран шийдвэрлэх, бэлгийн болоод бусад боловсролыг насанд нь тохируулан заавал олгох зэрэг нь нэн шаардлагатай маш том нөлөөллийн ажил болоод байгааг анхааруулах гэсэн хэрэг билээ.
| SOS:ХҮҮХДҮҮД Б ГЭХ ЗАЛУУГ АМЬДААР НЬ ЭЛСЭНД БУЛЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |