Улаанбаатар хотын төвөөс 19 км зайд орших Баянголын ам гэх газар "Хос дүнз" ХХК-иас 40 айлын "Хос жаргал" хотхон барьж эхэлсэн. Дуучин Ц.Амарбаяр, жүжигчин Г.Золбоот зэрэг олны танил, нэр, нөлөө бүхий хүмүүсээр маркетингаа хийлгэж байсан "Хос дүнз" ХХК-ийн шинэ хотхоны захиалга дүүрч, шинээр баригдаж байгаа 40 хаусаа богино хугацаанд зарсан аж. Тэгвэл "Хос жаргал" хотхоныг барьсан газрын эзэнд газар шилжүүлэн авах гэрээгээ зөрчиж, мөнгөө өгөөгүй, эзнийг нь сүрдүүлэн дарамталсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Харин үүний дүнд газрын асуудалтай "Хос жаргал" хотхонд захиалга өгсөн 40 орчим айл эд хөрөнгөөрөө хохирч, "гудамжинд" гарах эрсдэл үүсээд байна.

"Хос жаргал" хотхоныг барьж байгаа газар нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Баянголын ам гэх газар. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард иргэн Д.Н-аас О.Хосболор гэгч хоёр одоогийн "Хос жаргал" хотхоныг барьсан хоёр га газрыг нийт 450 сая төгрөгөөр үнэлж, урьдчилгаа 50 сая төгрөг шилжүүлсэн ч, үлдэгдэл 400 сая төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй аж.
Хотхонд захиалга өгсөн зарим хүн гүйцэтгэгч компаниас газрын гэрчилгээг нь харахыг шаардахад тус компани болон компанийн алба хаагчийн бус, иргэн Д.Н-ын нэр дээр байгаа газрын гэрчилгээний хуулбар үзүүлж, "Хамтран ажилладаг" гэж хэлдэг гэнэ.

Иргэн Д.Н, О.Хосболор хоёрын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зааснаар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд урьдчилгаа 50 сая төгрөгийг шилжүүлжээ. Харин урьдчилгаа хийсэн өдрөөс гурван сарын дараа буюу зургадугаар сарын 14-нд үлдэгдэл 400 сая төгрөгийг шилжүүлэх ёстой байсан аж. Гэрээнд үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх хугацаа хэтэрснээс хойш нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тусгажээ.


Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Н О.Хосболор гэгчээс өөрийг нь хамгаалж өгөхийг хүссэн өргөдөл бичиж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж.
| SOS: “Хос жаргал” хотхонд захиалга өгсөн 40 айл ГУДАМЖИНД ГАРАХ НЬ |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |