“Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн хүн, малын эрүүл мэнд, амь насанд заналхийлэх химийн хортой бодисыг мэдсээр байж хөрсөнд шингээж, хордуулж байгаа ноцтой баримтыг дөрвөн цувралаар хүргээд байгаа. Бид шинжээчдийн цагаан цаасан дээр хараар бичсэн “Шинь Шинь” компанийн хаягдал усны далан шүүрч, химийн хортой бодис хөрсөнд алдагдаж байгаа нь үнэн. Байгаль орчинд 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Малчдын худгаас ион илэрлээ. Хөрс, усны шинжилгээгээр хүнцэл, хар тугалга, цайр тэргүүтэй таван металл байх ёстой хэмжээнээс их хэмжээнээс илүү байгаа нь аюул дагуулж байна” гэх дүгнэлтийг баримттайгаар дэлгэсэн. Харин одоо ганцхан асуулт хариугүй үлдэж байна.
Дашбалбар сумын иргэдийг хордуулж, химийн хорт бодис хадгалах хаягдлын далан нь шүүрч, хөхөө өвлийн хүйтэнд хүнцэл, хар тугалга, цайр их хэмжээгээр агуулсан ус жалга, судаг даган үерлэж, Үндэсний аюулгүй байдалд санаатайгаар заналхийлж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн уурхайн талбайд шалгалт хийх ёстой Экологийн цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгээд аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн. Сонирхолтой бөгөөд сэжигтэй нь, Шинжээчийн багт ажилласан холбогдох газрын дарга, мэргэжилтэн, байцаагч тэргүүтэй 10 орчим хүний хэн нь ч “Шинжилгээ авсан” гэдгээс цааш мэдээлэлгүй. Экологийн цагдаагийн албанаас шинжилгээний дүгнэлтийг хэнд ч үзүүлээгүй, явуулаагүй. Бүр тус компанийн удирдлага, байгаль орчин хариуцсан мэргэжилтэнд хүртэл үзүүлээгүй гэх. Тэгвэл Экологийн цагдаагийн албаны албан хаагчдын гүйцэтгэсэн үүрэг, хийсэн ажил, шинжилгээний дүгнэлтийг хэн хав дарсан болж таарах вэ. Хэн “Хэнд ч битгий үзүүл” гэж тушаал өгсөн бэ гэх асуулт урган гарч ирж байгаа биз. Өөрөөр хэлбэл, асуудлын гол зангилаа буюу сумаар нь, аймгаар нь, улсаар нь хүнцэлд хордуулж байгаа эсэхийг мэдэж болох шинжилгээний хариуг Экологийн цагдаагийн албанаас хайх ёстой болж байна.
Энэ тухай тодруулах гэхээр дараах шалтгуудыг Экологийн цагдаагийн газрынхнаас өмнөө тавьдаг. Тухайлбал, eг хэргийг шалгасан мөрдөгч нь ажлаасаа гарсан. Олон арван мөрдөгч дамжиж байгаа хэрэг гэх. Шалгалт хийгээд, мөрдөн байцаалт үргэлжилж байх үед л мөрдөгч нь ямарваа нэгэн байдлаар солигдчихдог. Тэгээд дахиад л хэргийг эхнээс нь шалгаж байна гээд шүүгээндээ хав дарчихдаг. Шалгалтын ажиллагааг эрчимтэй явуулсан мөрдөгчид хүртэл ажлаасаа учир битүүлгээр гардаг гэхээр энэ хэрэгт эрх ашгийн маш том зөрчил байгаа нь тодорхой.
Хоёр ч удаа шинжээчийн баг томилж, хөрсний шинжилгээ авч, ноцтой дүгнэлт гаргасан уг байгаль орчны эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэргийг нуун далдлагч нь хэн бэ. Экологийн цагдаагийн албаны дарга Б.Цогбаатар аа, та “Шинь Шинь” компанитай ямар холбоотой вэ. Албан хаагчдынхаа шалгалт, шинжилгээний дүнд та нөлөөлж, тус компанийг хаацайлдаг юм биш биз. Нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг юуны учир хэнд ч үзүүлэхгүй байна вэ. Яагаад байгаль орчноо хамгаалах үүрэг, өргөсөн тангаргаа биелүүлэхүй байна вэ. Эсвэл таны хариуцаж байгаа албаны албан хаагчид хууль бус ажиллагаанд гар бие оролцож, шинжээчийн дүгнэлтийг нуун дарагдуулж, “Шинь Шинь” ХХК-ийг хаацайлж байна уу. Хэрэв үгүй бол, ямар нэг эрх ашиг байхгүй бол хүнцлээр хүн, мал, байгалийг хордуулагч “Шинь Шинь” компанитай холбоотой бодит баримтуудыг олон нийтэд ил болгоно уу.
Зарим эх сурвалж “Экологийн цагдаагийн газрын нэр бүхий албаны дарга Цогоо гэх хүн “Шинь Шинь” ХК-тай нягт холбоотой ажилладаг. Тус компанийн арыг даадаг гэж ч яригддаг юм билээ” гэх мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдсэн байсныг энд дурдах нь илүүц биз ээ.
ЦЕГ-ын дарга Ж.Болд оо, та Экологийн цагдаагийн албанд шалгалт оруулж, “Шинь Шинь” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж, хүн, малын эрүүл мэнд, амь насыг яаралтай аварна уу.
| SOS: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.ЦОГБААТАР “ШИНЬ ШИНЬ” ХХК-ААС АВЛИГА АВЧ, АРЫГ НЬ ДААДАГ ГЭВ ҮҮ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |