• Өнөөдөр 2024-04-20

Өмхий маханд химийн бодис хольсон байж болзошгүй хэрэгт "ХКҮ", “Мах Импекс” ХХК-ийн удирдлагуудыг хятадуудын хамт шалгаж эхэллээ

2022-05-21,   2396

- ЦАГДАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХАМТАРСАН БАГ НОЦТОЙ  ХЭРГИЙН СЭЖҮҮРЭЭС АТГАСАН ГЭВ ҮҮ-

             Махны зах зээлийг гартаа атгасан хятадууд болон Монголын үндэсний шилдэг үйлдвэрийн эзэд  нийлж, үндэсний аюулгүй байдалд  аюул учруулж байгаа талаарх ноцтой баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, дуулиан шуугиан тариад байна. Тодруулбал,  БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Эм Ди  Си Пи” компани манай улсын шилдэг хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхантай “хамтран” өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Энэ талаар бид нэхэн сурвалжилж, уншигч та бүхэнд бодит мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

ИРГЭН Н: ХИАМ, ДУЛААНЫ АРГААР МАХ БОЛОВСРУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ҮЙЛДВЭРҮҮД БҮХ ТӨРЛИЙН МАХЫГ 12-24 ЦАГИЙН ХУГАЦААНД УУСМАЛД БАЙЛГАЖ, ХУЖАА МАХ БОЛГОДОГ

Манай редакцад хиамны цехэд цөөнгүй сар ажилласан Н хэмээх эмэгтэй дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Хиам, дулааны аргаар мах боловсруулж, үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд бүх төрлийн махыг 12-24 цагийн хугацаанд нитридын уусмалд байлгаж, үйлдвэрийнхний хэлдгээр дуулгавартай мах, хужаа мах болгодог. Цагаан өнгөтэй, ямар ч үнэр, амтгүй мах болдог гэсэн үг. Түүнийгээ хүнсний будаг, амтлагчтай холиод ихэвчлэн том төмөр ваннд хийж, амт, үнэр оруулна. Аммиак гэж үнэр дардаг, хүний биед маш хортой бодис бий. Хүнснийхэн андахгүй дээ, түүгээр өмхийрсөн, муудсан махны үнэрийг дардаг. Салъям, утсан хиам, нарийн хиам, бүх төрлийн зайдас ийм л замаар бүтээгдэхүүн болж, савлагддаг. Борлуулалтад гараад зарагдаагүй, хугацаа нь хэтэрсэн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг дараагийн хольцод  нийлүүлдэг. Энэ ажлыг хэдэн сар хиамны цехэд ажиллахдаа нүдээрээ харж, гараараа хийж байлаа. Үнэхээр ой гутсан тул ажлаасаа гарсан. Гэхдээ энэ талаар элдэв хэл ам гаргавал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж удирдлагууд сүрдүүлдэг юм билээ. Би ч сүрдүүлгэнд нь орсон. Гэхдээ нэгэнт энэ талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн юм чинь мэддэг зүйлээ хэлж өгье гэж шийдээд ирлээ” гэсэн юм.

Энэ төрлийн бохир, хууль бус ажиллагаа ихэвчлэн Эмээлт зах орчмын бүсэд үйл ажиллагаа явуулдаг, хятад эзэдтэй жижиг цехүүдэд өрнөдөг байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэ­хүүнд ус шахах, өвчилсөн амьтны мах ашиглах, устөрөг­чийн хэт исэл, нитрат, фосфат зэрэг химийн бодис хэрэглэн махны өнгийг хувиргаж бай­сан ноцтой зөрчлүүд удаа дараа илэрч, холбогдох байгууллагуудад хууль хяналтынхан хуулийн хариуцлага хүлээлгэж ирсэн байдаг.  

“ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн агуулахад байсан 150 тонн махан дээр “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошго байсан.  Тиймээс энэ компани ч цаашид шалгагдаад явна. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал хүчний байгууллага руу шилжүүлэхийг үгүйсгэхгүй” гэлээ.

ШӨХТГ-ЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУН: “ХКҮ” ХХК-ийн шошготой, өмхий махан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд борлуулсан эсэхийг шалгаж байна

Их хэмжээний өмхийрч, муудсан махны талаар ШӨХТГ-ынхан анх олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Тус газрын  дарга С.Мөнхчулуун ““ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тус үйлдвэрт байсан мах чанарын шаардлага хангаж байна уу, ямар нэг химийн бодис хольсон байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын  итгэмжлэгдсэн лабораторид шинжилж байна. Харин тус байгууллага үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан уу, хэрэглэгчдийн эрх ашгийг хэрхэн хохироосон бэ гэдэгт бид анхаарч ажиллана. Биднийг шалгалт хийх явцад тус компанийнхан гадагшаа экспортлох зориулалттай хэмээн дулааны аргаар ямааны мах бэлтгэж байгаагаа танилцуулсан. Шалгаад үзэхээр тус компани тусгай зөвшөөрөлгүй байгаа юм. Тиймээс холбогдох шалгалтуудыг явуулж байна. Түүнчлэн “ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн агуулахад байсан мах өөр ХХК-ийн хаяг, шошготой байсан. “ХКҮ” ХХК-ийн шошготой энэхүү махан бүтээгдэхүүн дотоодын хэрэглээнд нэвтэрсэн байна уу гэдгийг мөн тогтоохоор ажиллаж байна” гэв.

хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил бол Мал эмнэлэг, эрүүл ахуйн нөхцөлүүдийг хангаагүй асуудлууд байсан

НМХГ: Химийн бодис байж болзошгүй гэх цагаан уусмалаас бид дээж авсан

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан дээрх асуудалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ үеэр НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням ““Сонгинохайрхан дүүргийн  XXXII хороонд байрлах “ЭМ ДИ СИ ПИ” ХХК маханд химийн бодис хольж байна” гэсэн мэдээллийг энэ оны тавдугаар сарын 10-ны 22:00-23:00 цагийн орчимд НМХГ-ын шууд утсанд иргэн өгсөн. Тус мэдээллийн дагуу манай байгууллага холбогдох арга хэмжээг авч, хяналт шалгалт хийсэн. 2022 он гарснаас хойш НМХГ төлөвлөгөөт буюу урьдчилан сэргийлэх шалгалт хийгээгүй байгаа. Зөвхөн өргөдөл, гомдол, удирдах дээд байгууллагын өгсөн чиглэлийн хүрээнд болон Засгийн газар, яам агентлагуудтай цаг үеийн байдлаар хяналт шалгалтуудыг хийж байна. “ЭМ ДИ СИ ПИ” ХХК-д иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус байгууллага эхлээд махыг шулаад, дараа нь гэсгээгээд химийн бодист хийгээд эргүүлэн чаналгад оруулж байсан байх магадлалтай. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил бол Мал эмнэлэг, эрүүл ахуйн нөхцөлүүдийг хангаагүй асуудлууд байсан. Тиймээс зөрчлийн шалган шийдвэрлэх хуулиар хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнчлэн тухайн байгууллагын бүтээгдэхүүнүүдээс дээж авсан. Мөн химийн бодис гээд байгаа цагаан уусмалаас дээж авсан. Үүнээс гадна гулуузтай махнаас эхлээд агуулахад орсон махнаас зургаан төрлийн дээж авсан. Шинжилгээний хариу өнөө орой юм уу маргаашаас гараад эхэлнэ. “ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ийн агуулахад байсан 150 тонн махан дээр “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошго байсан.  Тиймээс энэ компани ч цаашид шалгагдаад явна. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал хүчний байгууллага руу шилжүүлэхийг үгүйсгэхгүй” гэлээ.

Цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Эм Ди  Си Пи” компанийн удирдлагууд болон ажилтнуудаас байцаалт авч эхэлсэн байна

ХУУЛЬ, ХЯНАЛТЫНХАН ХОЛБОГДОХ ШАЛГАЛТУУД, БАЙЦААЛТУУДЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

ШӨХТГ-ын хийсэн мэдэгдлийн дараа хууль хяналтынхан ажиллаж эхэлсэн юм. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтынхны хамтарсан ажлын  хэсэг дээрх газруудад дахин   хяналт шалгалт хийж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.  Цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Эм Ди  Си Пи” компанийн удирдлагууд болон ажилтнуудаас байцаалт авч эхэлсэн байна. Яагаад өмхий махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байсан, өмхий үнэр, амтыг нь дарах ямар төрлийн химийн бодис ашигласан, химийн бодистой хольж, амт, үнэрийг нь дарсан махаа юунд ашиглах гэж байсан, “Мах Импекс” ХХК-ийн харьяа компани гэх "ХКҮ" компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний сав, баглаа, шошго тэргүүтэй зүйлс ямар замаар урд хөрш рүү мах гаргадаг гэх “Эм Ди Си Пи” компанийн агуулахад хадгалагдаж байсан бэ гэдгийг шалгаж тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж байна. Мөн тус компанийн агуулахад байсан маханд ямар төрлийн химийн бодис агуулагдаж байгаа,  тэр нь хүний бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байна уу,  “Мах Импекс” ХХК-ийн харьяа компани гэх "ХКҮ" компанийн үйлдвэр,  бүтээгдэхүүн зэргээс дээж авч ямар нэгэн химийн бодис агуулж байна уу, үгүй юү гэдгийг шинжилгээгээр тогтоох ажил хийгдэж  байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Мөн энэ талаар албаны эх сурвалж “Одоогоор хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа болохоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ компанийн нэр бүхий удирдлагуудыг шалгаж эхэлсэн. Удахгүй бүх зүйл тодорхой болох байх” гэв. 

ХЯТАД НӨӨЦӨЛСӨН МАХАА БОРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХООД БАЙГАА

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Эмээлт түүхий эдийн зах дээр очлоо. Биднийг очихоос өмнөхөн хууль хяналтынхан ирж, “Эм Ди  Си Пи” компанийн агуулах тэргүүтнийг лацдаад явсан байлаа. Химийн бодистой мах энд боловсруулж байгаа асуудлаар оршин суугч иргэдээс тодруулахад “Манай энэ хавьд хятадууд өнгөрсөн намраас мах үнэ цохиж худалдаж аваад байсан юм. Тарган мах их хэмжээгээр нөөцөлсөн. Ер нь сүүлийн жилүүдэд хятадууд Монголын махны салбарыг тэр чигт нь атгачихсан. Жилийн дөрвөн улиралд  бидний идэх махны үнийг хятадууд л зохиож байна. Хятадууд их хэмжээгээр мах нөөцөлснөөс болоод эрэлт нь нэмэгдэж, махны үнэ тэнгэрт хадсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос Хятад Монголоос мах авахгүй гээд мэдэгдчихлээ. Хил давуулж өндөр үнээр зарна гээд хэдэн мянган тонноор нь хадгалж байсан мах үнэгүй болчихож байгаа юм. Ингээд нөөцөлсөн байсан махаа яаж борлуулна аа гээд хятадууд  хэцүүдэж байна. Удахгүй махны үнэ навс унана. Хятадуудын зооринд байсан мах худалдаанд гарч эхэллээ. Өмхий мах химийн бодистой хольдог гэх асуудал үнэний ортой. Энийг хууль хяналтынхан сайн шалгах хэрэгтэй” гэв.   

Тэд өөрсдөө ирээд нээнэ биз. Одоо хүн дотогш оруулах ямар ч боломжгүй байна

КОМПАНИЙН ХАРУУЛ: Химийн бодис гээд байгаа зүйл нь хүнсний гурил

“ЭМ ДИ СИ ПИ” ХХК харуултай уулзсан юм. Тэрбээр бидэнд “Манай байгууллагад олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа шиг зүйл огт болоогүй. Тэгээд ч би мэдээлэл өгөх боломжгүй. Химийн бодис гээд байгаа нь хүнсний гурил байхгүй юу. Зориулалт нь махны өөх, тосыг шүүж зөөлрүүлэх үүрэгтэй байдаг. Түүнээс биш ямар нэг химийн бодис огт биш. Тэр “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошготой мах, махан бүтээгдэхүүнийг агуулахдаа хадгалж байсан юм байхгүй. Аливаа юмыг харлуулах болохоор сайн юм. Нэг удаа ч болов үнэн нүдээр хараасай. НМХГ-аас манай бүх  агуулах, барилгын хаалгыг лацадсан. Тэд өөрсдөө ирээд нээнэ биз. Одоо хүн дотогш оруулах ямар ч боломжгүй байна ” гэлээ.

Хятадууд их хэмжээгээр мах нөөцөлснөөс болоод эрэлт нь нэмэгдэж, махны үнэ тэнгэрт хадсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос Хятад Монголоос мах авахгүй гээд мэдэгдчихлээ.

“ЭМ ДИ СИ ПИ” ХХК-ИЙН ЭЗЭН ДУН ШИАО ЖУН, ЧЕН БИН, М.ТУНГАЛАГ ГЭЖ ХЭН БЭ

Эмээлтэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөл мах боловсруулж, хамгийн ноцтой нь маханд химийн бодис хольж байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй “Эм Ди Си Пи” ХХК нь 2006 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулагдсан. Тус компанийг Дун Шиао Жун, Чен Бин гэх БНХАУ-ын хоёр иргэн эзэмшдэг. Анх байгуулагдахдаа ноос, ноолуур угаах, гадаад худалдаа хийх зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2018 оны есдүгээр сараас Мах боловсруулах үйлдвэр байгуулж, махны бизнес хийж эхэлсэн.

Бидний олсон мэдээллээр, “Эм Ди Си Пи” ХХК-ийн Монгол талыг буюу төрийн байгууллагуудтай харилцах, гэрээ байгуулах гэх мэт бичиг цаасны асуудлыг тус компанийн нягтлан бодогч М.Тунгалаг гэх монгол эмэгтэй зохицуулдаг юм байна. Тухайлбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн “ДЦС-3” ТӨХК-тай байгуулсан “Уурын дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-нд М.Тунгалаг төлөөлөн гарын үсэг зурж байжээ. Түүнчлэн, М.Тунгалаг нь Монголд мах, ноолын бизнес эрхэлдэг Хятад эзэнтэй “Эм кэй вай кашемир” ХХК, “Элтон” ХХК-ийн нягтлан бодогчоор давхар ажилладаг аж. Цааш нь хөөвөл, “Эм кэй вай кашемир” ХХК-ийн Монгол талыг Н.Бадарч гэх Хятад эхнэртэй Монгол залуу төлөөлдөг юм байна. Н.Бадарч нь Төв номын сангийн хажуугийн шилэн барилгын хоёр давхарт байрлах “Emaus Cafe”- ний эзэн ажээ. 

Тэгвэл, ШӨХТГ болон МХЕГ-аас Хятад эзэнтэй “Эм Ди Си Пи” ХХК-ийн агуулахад “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошготой уутласан мах овоолоостой байсан гэж мэдэгдээд буй. Тэгвэл “Эм Ди Си Пи” ХХК-тай холбогдоод буй “ХКҮ” ХХК-ийг Батбаяр овогтой Бадмаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Халтмаа овогтой Цэндбаяр нар эзэмшдэг, “Мах импекс” ХХК-ийн охин компани. Тус компанийн хувьд, 2004 оны гуравдугаар 1-нд “Хиам Консервийн үйлдвэр” нэртэйгээр байгуулагдсан. Одоо 10 төрлийн утлагат хиам, 11 төрлийн чанамал хиам, гурван төрлийн дотор махан хиам, 13 төрлийн утлагат бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2010 оноос гаргаж эхэлсэн “Нүүдэл” брэндээрээ илүү танигдсан гэж болно.

Бид дараагийн дугаартаа Хятад эзэнтэй “Эм Ди Си Пи” ХХК болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс” ХХК-ийн охин компани болох “ХКҮ” ХХК-уудын холбоо хамаарлыг дэлгэрэнгүй хүргэх болно.

 Үргэжлэл бий


Өмхий маханд химийн бодис хольсон байж болзошгүй хэрэгт "ХКҮ", “Мах Импекс” ХХК-ийн удирдлагуудыг хятадуудын хамт шалгаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 08:31:11
    Dashbaljir: Haltmaagiin Battulga novshiin ******** bna g bi hundeldeg bailaa ingeed baihnee bolohgui buhen muu buhentei ner holbogddon ystoi hogiin ******** baijee uzen ydaj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-30 12:53:57
    Зочин: Сайн шалгах хэрэгтэйшдээ.хахууль авалгүй.хорт хавдар залуужиад бна.төр махны бизнёсыг гартаа авах хэрэгтэй.манайх шиг гадныхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ атгуулаад байдаг тэнэг улс хаа ч байхгүй.одоо монголчууд бид юу идэх вэ.лэндүү юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-22 19:05:45
    Иргэн: Яах гэж хужаа нарт махны бизнес хийх эрх өгдөш байнаа? Монголын махны ченжүүд гэж новшийн хар хулгайчууд!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188