Хүй нь цөглөөгүй нярайгаа, мөөмөө ч идэж амжаагүй нялх үрээ орцны хонгил, хогийн сав, модон жорлон, оршуулгын газарт хаяж, “Амьдрал болохгүй байна. Аав, ээжээсээ айгаад байсан” гэх шалтгаан хэлж, хүний амь насанд санаатайгаар заналхийлж болно гэж үү. Мөөмөө хайж үнэгчлэх үрээ хөхөө өвлийн хүйтэнд, -30 градуст гудамжинд хаяад явж болдог гэж үү. Ийм ээж нар байдаг юм байна. Саяхан гэхэд л ийм төрлийн хэрэг хоёр ч удаа ойрхон гарлаа.
Залуу ээж нар аа, хүүхдээ хаана ч хамаагүй хаяж, “Хэн нэгэн олоод өсгөх байх” гэж итгэх хэрэггүй. Хүний амь насанд санаатайгаар заналхийлсэн энэ төрлийн гэмт хэрэгт өндөр ял оноодог юм шүү. Болчимгүй шийдвэр, байж боломгүй үйлдлээсээ болж, хамаг залуу насаа өргөст торны цаана илээж, 10 сар хэвлийдээ тээсэн мах цусны тасархайгаа “Гудамжинд хаяад, хөлдөөгөөд алчихсан” гэх дийлж барамгүй сэтгэлийн шархтай бүү амьдраарай.
Иймд сэрэмжлүүлэг болгож уншигч танд нарт орчлонд эрүүл саруул төрж, дөнгөж мэндлээд л эхдээ гологдож, хаягдсан үрсийн тухай харамсалтай хэргийг жишээ болгон хүргэе.
-Гуравхан хоногийн өмнө өлгийтэй үрээ гудамжинд хаяад явчихсан хэрэг гарлаа. Уургаа амсаж, мөөмөө үлгэсэн бяцхан үрээ хөхийн өвлийн хүйтэнд орцны үүдэнд, хэн нэгнийг олно гэж төлөвлөж, хаяад явчихсан эхийг эрэн хайж байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойно “Нярай хүүхэд уйлаад байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход хүрэн өнгийн өлгийтэй, 60 см, 4.2 кг жинтэй нярайг хаяад явсан байдалтай байжээ. Хүүхдийг эсэн мэнд аварч ЭХЭМҮТ-д эмчилж байгаад, Хүүхдийн төв сувилалд хүргэсэн билээ. Эхдээ хаягдаж, аавдаа гологдсон бяцхан үрд Бямбын Зулсар хэмээх нэр хайрлаж, эл нэрээр нь хүүхдийн асрамжийн газарт бүртгэж авсан юм.
-Энэ оны арваннэгдүгээр сарын 4-нд Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа” хорооллын 10.. байрны орцонд өлгийтэй хүүхдээ орхиод явсан хэрэг гарсан. Энэ талаарх мэдээллийг тус байрны оршин суугчид цагдаагийн байгууллагад өгч, хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэснээр амийг нь аварсан юм. Хэрэв нярайг хэн нэгэн олоогүй бол тэрбээр амьсгалын дутагдал, хоол хүнсний дутагдалд орж амиа алдах аюултай байлаа. Хүүхдийг орцонд үлдээсэн бичлэгийг шалгаж үзэхэд 20 орчим насны эмэгтэй автобусанд сууж ирээд, үлдээсэн байдаг. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эцэг, эхийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Харин хүүхдийг ЭХЭМҮТ-д эмчилж байгаад асрамжийн газарт хүргэсэн билээ.
-2020 оны аравдугаар сарын 7-нд олон улсын сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд төрсөн нярайгаа хогийн саванд хийгээд, дээрээс нь хог чихсэн хэрэг гарсан байдаг. Нярайг тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан эмэгтэй олж, түргэн тусламж дуудсан юм. Охины ээж болох 22 настай эмэгтэй мэдүүлэгтээ “Хүүхдийг амьд гэж мэдээгүй” гэсэн гэдэг. Охиныг хэдийгээр амьд байхад нь ЭХЭМҮТ-д хүргэсэн ч төд удалгүй амьсгал хураасан юм. Хүүхдээ хаяж, зориудаар хүний амь насыг хөнөөсөн эхэд 18 жилийн хорих ял төлөвлөж, оноосон байдаг.
-2020 оны есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд байрлах хоёр метрийн гүнтэй модон жорлонд 24 настай эмэгтэй Э дөнгөж төрсөн нярай охиноо подвалконд боогоод хаясан хэрэг гарсан. Нүүрс тээвэрт явж байсан том тэрэгний жолооч “Модон жорлон дотор шувуу, гөлөг шиг амьтан дугараад байхаар нь очиж үзтэл хүүхэд уйлж байсан” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр охиныг модон жорлонгоос гаргаж авсан даруйдаа цамцандаа боогоод, түргэн тусламж дуудаж, амийг нь аварчээ. Харин охины ээжийг тус аймгийн цагдаа шуурхай илрүүлж, эмнэлгийн байгууллагад охинтой нь хамт эмчлүүлэхээр хүргүүлсэн юм.
-2017 оны гуравдугаар сарын 17-нд иргэн Э дөнгөж төрсөн нярайдаа унтуулгын эм уулгаад, төрсөн аавдаа өгөөд Их Нарангийн энгэрт оршуулж байлаа. Тэрбээр хүүхдээ үхнэ гэж бодоод манцуйг нь чамбай гэгч нь чангахан боогоод, нүүрийг нь цагаан даавуугаар амьсгалах төдий л бүтээгээд явуулсан байдаг. Харин азаар Их Нарангийн энгэрт бурхан болоочийн газрыг ухаж байсан “Улаанбаатар Буян” компанийн ажилтан мэдэж, хүүхдийн амийг аварч байлаа.
Бүтэн арван сар хэвлий дээ тээхдээ төрөнгүүт нь хаа нэгтээ “хог” шиг хаяна гэж бодоогүй л байлгүй дээ, эрх биш. Хүүхэд хаана ч хамаагүй хаядаг тоглоом биш шүү дээ. Хариуцлагагүй аавын тухай ярихаас өмнө цэвдэг хүйтэн сэтгэлтэй эх, эмэгтэйчүүдийн тухай ярих цаг нэгэнт болжээ. Төрүүлсэн эх нь хаана ч хамаагүй хаяж байхад ганц шөнийн жаргалыг алдаа мэт бодож яваа эр хүн юу гэж л таны хэвлийд бүрдсэн халуун амины тухай бодох вэ дээ.
Хүүхдээ хэдэн сар өсгөөд, “Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх” гэж яваад шантарч, асрамжийн газарт үлдээсэн бол ганц бие ээж таныг олон хүн ойлгох байлаа. Харин хорвоо дээр мэндлэнгүүт нь хүн ёсоор угтах биш, араатнаас долоон дор авир гаргаж байгаа гажууд үйлдлийг чинь ойлгохгүй нь ээ, эмэгтэйчүүдээ.
Бөөрөндөө ч болтугай наагаад хүн болгох сэтгэл байдаггүй юм аа гэхэд хүний алтан амиар битгий тоглооч, ээж нараа. Ядаж л эмнэлэг, асрамжийн газарт, түр хамгаалах байранд хүргээд “Өсгөж чадахгүй нь ээ” гэж үнэнээ хэлээд өгөөрэй, ээж нар аа.
| ТӨРҮҮЛСЭН ҮРЭЭ ХАЯВАЛ ЯЛТАН БОЛНО ШҮҮ, ЭЭЖ НАР АА ! |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |