• Өнөөдөр 2024-04-25

МОНГОЛЫН БАЯЛАГ, ОРД ГАЗРУУДЫГ ГАДНЫН БАНКНЫ ӨРӨНД ТАВЬЖ, АЛДАХ ЭРСДЭЛД БАЙГАА КОМПАНИУДЫН НЭРС ТОДОРЛОО

2021-09-09,   1202

-“ОЮУ ТОЛГОЙ”, “БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ”, МАК, “МОНПОЛИМЕНТ” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИ ГАДНЫН БАНКУУДАД ОРД ГАЗРУУДАА БАРЬЦААЛЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ЗЭЭЛЧИХЭЭД ЛИЦЕНЗЭЭ АЛДАХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙГАА КОМПАНИУДЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА-


            Монголын хамгийн үнэ цэнтэй орд газрууд, байгалийн баялаг бүхий уулс, газар нутаг гаднын аль нэгэн банкны барьцаанд тавигдсан байгаа ноцтой баримтыг уншигт та бүхэнд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, манай  улсын томоохон уул уурхайн компанийн эзэд аль өнгөтэй өөдтэй, алт, зэс, нүүрс, мөнгө тэргүүт баялагтай орд газруудыг бүгдийг нь гаднынханд барьцаалаад зээл авчихжээ. Тэр ч бүү хэл гадаадын нэр бүхий банкууд Монголын газар нутаг, баялагт эзэн сууж, эзэмших магадлал тун өндөр болсон гэвэл уншигч та итгэх үү.

        Европын сэргээн босголт хөгжлийн банкаар халхавчилсан гаднын эдийн засгийн алуурчид Монголыг уул уурхай, газрын баялгаар нь барьцаалан эрхшээлдээ оруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлээд эхэлжээ.  Тодруулбал, Монголын үнэд хүрэх хамгийн баялаг орд газар болгоны эзэд Европын сэргээн босголт хөгжлийн банкаар дамжуулан гаднын банкуудаас их хэмжээний зээл авахын тулд орд газар, лицензэт талбайгаа барьцаалж, санхүүжилтээ босгодог байна. Монголын байгалийн баялаг, газар нутгийг нь гаднын аль нэгэн банкны барьцаанд оруулахын тулд дээрх банкныхан ч бага хүүтэй, урт хугацааны зээлийг богино хугацаанд бүтээж, эхлэл хийгээд эргэлтийн хөрөнгөө олох гэсэн монголчуудыг маш амархан мэдэлдээ оруулдаг гэх.

          Ийм байдлаар гаднын банкуудад Монголын орд газрууд газар нутагтайгаа барьцаалагдсаар, иргэд ч авсан зээлээ буцаан төлж дийлэхгүй хэмжээнд хүрээд байгаа баримт цөөнгүй байна. Онцолбол, “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь 8.489.92 мкв талбай бүхий орд газрыг Стандарт чартеред банканд, “Болдтөмөр ерөө гол” компани гэхэд Хятадын Экспорт-Импорт, Банк оф Чайна, Хөгжлийн банканд Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутаг дахь орд газруудыг, МАК Сэргээн босголт хөгжлийн банканд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь баруун, зүүн Нарийн сухайтын орд газрыг, “Монполимент” компани Булган, Төв аймгийн нутаг дахь орд газруудаа Сэргээн босголтын хөгжлийн банкны барьцаанд тавьчихаад зээлээ төлөөгүйгээс лицензийн талбайгаа гаднынханд хураалгахад ойрхон ирээд байна.

         Нөгөө талаас Европын сэргээн босголт хөгжлийн банкныхан монголчуудад зээл олгосныхоо дараа манай зах зээл дээрх валютын ханшийг зориуд өсгөсөөр ханшийн савлагаагаар хямрааж, өрөө төлж дийлэхгүйд хүргэдэг байна. Ийм аргаараа дэлхийн олон орны байгалийн баялаг, газар нутгийг “тонож” байгааг дэлхий нийт мэдэж буй. Гэтэл Монгол Улсын Засгийн газар төдийгүй хууль, хяналтынхан орд газруудын эздийг гаднын банкуудаас зээл авахдаа Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тухай хууль төдийгүй Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тэргүүтэй бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрхэн ноцтой зөрчиж байгааг мэдэж байгаа ч ямар нэг хариу арга хэмжээ авахгүй явсаар байгааг онцлох хэрэгтэй. Тэр ч бүү хэл зээлдэгчид гаднын банкнаас авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан лиценз бүхий талбай баялагтайгаа хамт тухайн банкны мэдэлд шилждэгийг, өдгөө ийм байдалд хүрээд байгаа хэчнээн компани Монголд байгааг ч мэддэг гэх.

        Ийм байдлаар Монголынхоо орд газруудыг газар нутагтайгаа алдах хэмжээнд хүрээд байгаа компаниудын нэрсийг цувралаар зарлаж байна. Сэргээн босголт хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний зээл гаднын банкуудаас авсан эхний 23 компанийн нэрстэй танилц.

Доорх нэр бүхий 23 компанийн эзэд үндэсний аюулгүй байдал, Газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, гаднын банкнуудаас  зээл авчихсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй.

Орд, газар эзэмшигч  Хаана барьцаанд тавьж, зээл авсан бэ           Талбайн нэр Талбайн хэмжээ  Аймаг  Сум
Алкалли, метал монголиа фёрст Литиум Корпорейшн Хөх дэл 12.410.94 Дундговь Өлзийт
Инфинитиспэйс Экспорт-Импорт Банк оф Чайна Хандгайт 156.37 Сэлэнгэ Ерөө
Степ голд Трийлл Флаг Майнинг Файнанс Бермуда Лтд Тариат 684.69 Дорнод Цагаан-Овоо 
Степ голд Трийлл Флаг Майнинг Файнанс Бермуда Лтд Тариат 6.839.70 Дорнод  Цагаан-Овоо 
Монполимет Европын сэргээн босголт, хөгжлийн банк Тосонгийн дэнж 454.76 Төв Заамар 
Баянгол эко заамар Газпробанк Баянголын гольдрол 368.3 Төв Заамар 
Монполимет Европын сэргээн босголт, хөгжлийн банк Тосонгийн гольдрол 1.015.26 Булган, Төв Бүрэгхангай, Заамар
Монголын алт МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банк Нарийн сухайт 131.4 Өмнөговь Гурвантэс 
Оюу толгой Стандарт чартеред банк Оюу толгой 8.489.92 Өмнөговь Ханбогд
Болдтөмөр ерөө гол Экспорт-Импорт Банк оф Чайна, Хятадын Хөгжлийн банк, Банк оф Чайна Баянгол 1.405.41 Сэлэнгэ Ерөө 
Монголын алт МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банк Нарийн сухайт баруун  872.22 Өмнөговь Гурвантэс 
Монголын алт МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банк Нарийн сухайт зүүн 35.89 Өмнөговь Гурвантэс 
фокусметал майнинг  Банк оф Чайна Худаг байшинт 79.52 Булган Бүрэгхангай
фокусметал майнинг  Банк оф Чайна Захцаг уул 30.92 Булган Бүрэгхангай 
Алтанхүдэр Европын сэргээн босголт, хөгжлийн банк Таяннуур-1 123.82 Говь-Алтай Цээл 
Инфинитиспэйс Экспорт-Импорт банк оф Чайна Хандгайт 660.64 Сэлэнгэ Ерөө
Нийслэл-Өргөө Олон улсын хөрөнгө оруулалтын банк Задгайт 28.26 Улаанбаатар Хан-Уул
Степ голд Трийлл Флаг Майнинг Файнанс Бермуда Лтд Урд цагаан овоо 5.492.63 Дорнод Цагаан-Овоо 
Алкалли, метал монголиа фёрст Литиум Корпорейшн Хөх дэл 4.720.16 Дундговь Өлзийт
Болдтөмөр ерөө гол Экспорт-Импорт банк оф Чайна Хандгайт 275.01 Сэлэнгэ Ерөө
Монцемент билдинг материалс  Европын сэргээн босголт, хөгжлийн банк Сэнжит худаг 25.13 Дорноговь Өргөн
Болдтөмөр ерөө гол Банк оф Чайна Баянгол 761.13 Сэлэнгэ Ерөө, Хүдэр

 


МОНГОЛЫН БАЯЛАГ, ОРД ГАЗРУУДЫГ ГАДНЫН БАНКНЫ ӨРӨНД ТАВЬЖ, АЛДАХ ЭРСДЭЛД БАЙГАА КОМПАНИУДЫН НЭРС ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 12:53:05
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 17:32:52
    иргэн: эх орноо харийнханд тушаасан ханаж цадахгуй хувалзнууд одоо яаж хаашаа зугтах эсвэл улсаар толуулэх юм бодоод хэвтэж байгаа харийнханы эрхшээлд байх сайхан юм байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 17:14:03
    Би монгол хүн: Хуулийн цоорхой гаргасан гол дэгээ заалт бүхий хуулийг санаачлан баталсан улс төрчийг удам судартай нь зарлах хэрэгтэй дэ...Үеийн үед үл мартагдах сургамж болж дахин давтагдах үүд хаалга хаагдана...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-09 11:30:32
    Zochin: Novshnuudiig jalgand avaachaad amidaar ni shataagaach
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188