• Өнөөдөр 2024-03-29

Усанд осолдсон дөрвөн том хүн, нэг хүүхдийг хайж байна

2021-07-11,   724

    Наадмын амралтын өдрүүд эхэлж, орон нутгийг зорих, гол мөрний эрэг хавиар зугаалах иргэдийн тоо олширсноор дөрвөн аймгийн нутагт усанд осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхээр ороод живсэн 28 настай иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа живсэн байж болзошгүй хоёр иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт Хэрлэн голд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайж байгаа аж.

    Дорнод аймгийн Хэрлэн сумын “Задгай”-д  долдугаар сарын 8-нд Хэрлэн голын эрэг дээр тоголж байгаад усанд живсэн 10 настай хүүгийн цогцосыг олжээ.

    Харамсалтай нь, өчигдөр дахин 15 настай хүү Төв аймгийн Лүн сумын нутагт Туул голд живснийг эрэн хайж байна. Иймд голын ойр очрим зугаалахдаа бага насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулъя.
 

Усанд осолдсон дөрвөн том хүн, нэг хүүхдийг хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188