Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт хэдэн зуугаараа ирдэг болсон гэдгийг цагдаа нар онцолж байна. Мөн цагдан хорих төвд эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хэдэн зуугаараа ирж байгаагаас ачаалал нь хэт их нэмэгдэж байгаа гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд хэлж байлаа. Саяхан загвар өмсөгч Э гэх залуу шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн талаараа нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан. Тэрбээр өөрийгөө төлбөртэй өрөөнд байсан хэмээгээд зогсохгүй нэг залуу ус солигдож гэдэс нь эвгүйрхсэн. Түүнээс болоод өмдөндөө бие засаж, олон хүмүүсийн дунд эвгүй байдалд орсон. Ингээд баривчилгааны хугацаа дуусаж гэртээ ирээд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн тухай ч дэлгээд авсан. Эндээс баривчилгаанд очсон залууст хууль, хяналтынхан ямар нэг сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэггүй, хорьж байгаад л сулладаг байж болзошгүй нь харагдаж байгаа юм. Үүний баримт гэж болох өөр нэг жишээ нь өнгөрсөн намар Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдан хоригдсон эр суллагдаж очингуутаа эхнэрээ олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.
Иймд бид гэр бүлийн хүчирхийллийн хэргээр өнгөрсөн сард баривчлах ялаар шийтгүүлсэн иргэн Ж-тай Цагдан хорих төвийн орчин нөхцөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн алба хаагчдын зан харилцааны талаар ярилцлаа.
-Та саяхан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэгт буруутгагдан 15 хоног баривчилгаанд явсан гэсэн. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй юү. Алба хаагчид та бүхэнтэй хэрхэн харилцаж байсан талаар яриагаа эхлэх үү. Өөрөөр хэлбэл, та бид хоёрын ярилцлага хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар юм шүү?
-Миний хувьд өөрийн буруугаас болж баривчлах ялаар шийтгүүлсэн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ чанга дуугаар хашхирч харилцсан учраас хажуу айл тав тух алдагдуулсан хэмээн цагдаад дуудлага өгсөн байсан. Үүнээс болж дүүргийн цагдаа шалгаж эхэлсэн. Зөрчлийн хуулийн дагуу торгох гэж байсан гэсэн. Харин цагдаагийн надад хандаж байгаа хандлага, харилцаж, ярьж байгаа байдал тааруу байсан учир би “Торгуулахгүй, гэрийнхэндээ нэг ч удаа гар хүрээгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл шүүх рүү шилжүүлчихсэн байсан. Ингээд л баривчилгаанд явсан гэсэн үг.
Мөн гэр бүлийн гадуурх харилцаанд ороод баригдаж, хэрүүл маргаан зодоон цохиондоо тулсан залуустай хамт шүүхээр орсон. Цахим шүүх хурал гэж элгийн юм болсон. Өөрийгөө ч өмгөөлөх эрхээр хангахгүй. Шүүгчийн туслах нь цагдаа нарын оруулж ирсэн хүмүүсийн нэрсийг харж байгаад хүн бүрт адилхан хорих хоног зоож, тэрийг нь хэвлэж гаргаж өгдөг. Шүүгч нь тэрийг нь уншаад шууд алх цохичихдог. Ингээд л баривчилгаанд явж байгаа юм. Үнэндээ тэр хүмүүс дотор хэлмэгдсэн залуус олон байсан. Эхнэр нь уйлаад л, өөрөө уурлаад л машинд ачигдаж байгаа юм.
-Цагдан хорих төвд юу өрнөсөн бэ?
-Өдөржин пи си арын шинжилгээ өгсөн. Ингээд цагдан хорих төвд очсон. Миний хувьд Налайх дүүргийн наахна байдаг цагдан хорих төвд очлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид биднийг угтаж аваад баахан хараал урсгаж, бүх хувцас нэгжиж тамхи, бусад эд зүйлсийг хураад аваад найм наймаар нь нэг өрөөнд хорьсон. Ямар өнгөтэй нь мэдэгдэхгүй болсон хөнжлийн даавуу, гудас хоёр өгсөн. Юу ч үнэртээд байгаа нь мэдэгдэхгүй. Анх ороход янз бүрийн амьдралтай олон эрэгтэй хоригдож байгаа болохоор шивэр, хулмас холилдсон эхүүн үнэр хамар цоргиж, огиулж байгаа юм. Нүднээс нулимс гараад юунд ороод ирчихсэн юм бол гэж эрхгүй бодогдсон. Яваандаа үнэрт нь дасаад толгой хагарах гэж байгаа юм шиг л өвддөг юм билээ. Эндээс л жинхэнэ хүний эрхийг улан доороо гишгэсэн амьдрал эхэлж байгаа юм шүү дээ.
Хөгшин настай хүн анх удаа хоригдож байгаа болохоор даралт нь ихсэж, зүрх нь дэлсээд эхэлж байгаа юм. Өдөржин ачигдаж ирсэн хүмүүс тэр оройдоо машиндсан дотор гэдэстэй будаатай шөл гэж ямар ч амтгүй, амнаас унах шахсан угаадас шиг шөлийг түүхий талхтай идсэн болоод унтсан. Түүхий талхнаас болсон юм уу тэнд хоригдож байгаа шинэ хүмүүсийн гэдэс нь гүйлгэж эхэлсэн. Энд тэндгүй хашгираад бие засах газарт өмдөө барьсан залуус дүүрч байгаа юм. Дундуур нь даралт буулгах эм уусан настай хүмүүс хөнгөн бие засах гээд дугаарлаастай. Тэндээс “Эргүү малнууд минь хурдал. Тэнэг, зөнөг, гэдсээ мэдэж идэхгүй яасан юм бэ” гэж хорих ангийн ажилтан буюу хуягуудын уур уцаартай хашхираан сонсогдоно.
Хуягууд төрийн албан хаагч гэж хэлэхийн аргагүй, хүний амнаас ийм хараалын үг гардаг билүү гэж гайхтал бусдыг харааж зүхнэ. Бараг тийм харилцаанаас нь болж баривчилгаанд ирсэн залуус бүгд хайрлаж дурлаж, хамт амьдарна гэж авч суусан эхнэрүүдээ үзэн ядаж, шоронгийн умгар өрөөнд тарчилж суудаг. Эндээс гараад “Эхнэрээ ална. Хэвтэрт ортол нь нүднэ” гэж шүд зуух залуус ямар олон байсан гээч. Ихэнх нь эхнэрээсээ сална гэж ярьж байна лээ. Хууль сахиулж байгаа хүмүүсийн харилцаа, орчин нөхцлөөс болоод ийм л нөхцөл байдал бий болж, олон залуу гэр бүл салж байна лээ. Хуулиар эхнэр нь гомдолгүй гэж хэлсэн ч хамаагүй. Шууд баривчилгаанд явдаг. Энэ нь хууль хэт хатуу байгаагийн гол алдаа болчихож байгаа юм.
-Хоол, унд нь үнэхээр хүн идэх аргагүй юм уу?
-Би цэрэгт явахаас эхлээд олон газар ажиллаж, сайн муу хоол идэж явсан. Үнэндээ усан шөл хийж өгнө. Амт шимт юу ч байхгүй. Талхны гурил нь түүхий, дан усан шөл, ганц нэг төмс ногоо хийсэн. Тэгсэн мөртлөө гурав хоноод хуушуур хийж зарна. 10 мянган төгрөг аваад л гурван хуушуур. Гэрийнхэн рүү нь утсаар яриулж дансаар мөнгө шилжүүлүүлнэ. Тэгээд 10500 төгрөг дансандаа авдаг. Хоолгүй өлсгөлөн хүмүүс чинь бараг бүгд хуушуур захиалж иднэ. Хорих ангийн энэ бизнес гэмээр юм уу. Ажилтнууд нь ашиг олж хувааж авдаг юм шиг байна лээ. 200 гаруй хүн хуушуур захиалж идлээ гэхэд мөнгөн дүн нь өндөр гардаг. Гаднаас ямар ч хоолны амтлагч оруулахгүй. Хуушуур идлээ бас бие засах өрөөнд дугаарлаастай. “Энд хүн өмдөндөө бие заслаа” гээд орилж, хашгираад байхад л хорих ангийн ажилтан онгойлгож өгөхгүй. Манай даралт ихэсдэг настай хүн шөнө бие засах өрөө ордог болохоор арай гэж шөнөөр хаалгаа онгойлгож хонодог. Дан залуус байгаа өрөө дангинатал цоожтой хононо шүү дээ. Ариун цэврийн нөхцөл байдал, хүний эрх, цар тахлын үеийн бүх журам, заалт баривчилгааны өрөөнд юу ч байхгүй.
-Тамхи гурван ширхэг нь арван мянган төгрөг гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Гаднаас тамхи оруулахгүй. Гаднаас юуч оруулж болохгүй гэсэн дотоод журамтай. Тиймээс тамхи нүдний гэм. Сэргэлэн, танилтай хүмүүс нь ямар нэгэн аргаар шүдэнд, асаагуур оруулаад ирдэг. Тэрийг нь олуулаа хуваагаад татна. Бараг утаа гаргахгүй шүү дээ. Тамхи асаангуут өрөө болгоноод тамхи үнэртэж байна гээд л орилолдоод сармагчин шиг л хаалга үүдээ балбаад сүйд хийнэ. Өнөө муу баривчлах төвөө нураачих шахна. Хорих ангийн ажилтнууд тэнд хаан шиг л бусдыг дээрэлхэж харилцана. Бас тамхи зарна. Гурван ширхэгийг арван мянгаар авсан тохиолдол бий. Мөн тамхи олдохгүй болохоор липтэн цайг сонинд ороож татна. Хоолой гашуун оргиод ханиалгаад хэцүү. Хүн тэнд шөнө унтах боломжгүй. Сэрүүн хэвтэж хоноод өдөржин суугаад бие чилээд, дотор давчдаад даанч хэцүү.
-Төлбөртэй өрөө байдаг гэсэн үнэн юм уу?
-Төлбөртэй өрөө нь хоногийн 45 мянган төгрөгийн төлбөртэй. Өрөөндөө гурвуулаа байж болдог. Төлбөртэй өрөө авахгүй бол ганцаараа байж болно. Өрөөндөө бие засах газартай. Бас хөнжил нь дулаахан болохоор даардаггүй гэсэн.
-Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хууль, хяналтынхныг прокурорт хэлж болдоггүй юм уу?
| Баривчилгаанд явсан иргэн Ж: Хянагчид элдвээр хараалгаж, бие засах болгондоо царай алдан гуйж, усан шөл, түүхий талх идэж өдөр хоногийг өнгөрүүлсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |